Эдийн засаг - Khentii.nutag.mn

Махны үнийн өсөлтийн талаар хэн, хэн юу өгүүлэв
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хаврын тариалалтын бэлтгэл ажил, мал төллөлтийн явцын мэдээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл махны үнийн өсөлтийн талаар салбарын сайдаас тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:  Хэрэглээний үнийн индекст том байр эзэлдэг махны үнийн асуудал байна. 2025 оны аравдугаар сарын 20-нд үхрийн ястай мах нэг кг нь 20 мянга гаруй төгрөгийн үнэтэй байсан бол таван сарын дараа буюу өнөөдөр 32 мянган гаруй төгрөгт хүрч, 52.6 хувиар өссөн байна. Бусад бүх төрлийн махны үнэ өссөн. Олон сая малтай ч хот суурин газарт махны эрэлтээ хангаж чадахгүй байна. Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх гэж байна вэ.

Хоёрдугаарт, хөлдөөж хадгалсан махаар хот сууринд амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах боломжгүй байна. Амтгүй, хатсан юм шиг мах байгаад байна. Шинэ технологи оруулж ирэх, түүнийг нь бодлогын түвшинд дэмжих боломж бий юу.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: Манай яамны үүрэг бол малтай байх, малчинтай байх, хоол ундтай байх талын зохицуулалтыг хариуцах.

Нөөцийн махыг яам биш нийслэл хариуцаад гурван жил болж байна. Улаанбаатар хотын хувьд зах зээлд гаргаагүй байсан 3,000 тн махаа түгээлтийн цэгийг нэмэгдүүлэх замаар иргэдэд хүргэж байгаа.

Амттай, шинэ махыг нийслэлийн эргэн тойронд аж ахуйн нэгжүүд бэлтгээд зах зээлд нийлүүлж байгаа. ХХААХҮЯ-наас махны фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудад олон төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Говь нутагт усгүйдэж, бэлчээр хомсдож байна. Малчид мал сүргээ өсч үржүүлэхэд хүндрэлтэй байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчин над руу мессеж бичиж байна. Зүүн аймгуудад ноолуурын дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан гэж сонссон. Одоо нэг кг ноолуур ямар үнэтэй байна вэ. Мөн хүлэмжийн аж ахуйн эрхлэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хүүгүй урт хугацаатай зээл олгох уу?

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Ноолуур бол малчдын орлогын эх үүсвэр. Ноолуурын үнийг аль нэг сайд тогтоохгүй ээ. Зах зээлийнхээ ханшаар явна. Энэ жилийн ноолуурын үнийг нэмлээ гэж ярьж болохгүй. Салбар яамнаас биржээрээ дамжуулан дуудлага худалдааг зохион байгуулж байна. Бүс нутгийн ноолуурын гаралттай холбож зохион байгуулахгүй бол самнаж дуусаагүй байхад нь дуудлага худалдаа хийж, үр дүнгүй ажил болох эрсдэлтэй. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зуны болон өвлийн хүлэмжийг хөгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Хүлэмжийн чанараас авхуулаад олон зүйл байгаа учраас бүсчилсэн байдлаар хоршоодтой хамтран ажиллана. Олгох дүрэм журмын хувьд салбар яам маш нээлттэй ажиллана. Малаас гарч байгаа түүхий эд мах, арьс шир, ноолуур, ноос, дайврыг үнэд оруулахад гол анхаарлаа хандуулна. Арьс шир боловсруулах үйлдвэрийн цаасан дээрх төсөл олон байгаа ч Эмээлтийн төслийг яаравчлах тал дээр анхаарна. Дарханы арьс ширний үйлдвэрийн асуудал бүтэхгүй болсон юм билээ. Ард иргэдийг хуурах боломжгүй. Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрийнхөнтэй уулзахад бүтээгдэхүүн хийх тал дээр аж ахуйн нэгжүүд олон ажлыг хийж байна. Гадаад руу экспортлох асуудлыг хэлж, ярьж байна.

УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Амьд мал гаргах үйл ажиллагаа явж байгаа юу. Ямар бодлого барьж байгаа вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амьд адуу гаргахыг хориглож байсан шүү дээ. Тийм ч сайн зүйл биш байх. Хойшоогоо Эрхүү, Буриадад монгол мал үржүүлж байгаа сураг дуулсан. Махны экспортыг сүүлийн хоёр жил хориогүй. Малчид махнаас 40 хувийн орлого олдог гэх тооцоо бий. Энэ махны үнийн өсөлт малчдад сайнаар нөлөөлж байна. Залуу малчдыг бэлтгэх тал дээр анхаарч байна вэ?

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Монгол Улс байгаа тохиолдолд мал, малчин хоёр зайлшгүй байна. Байж байж улс орон байна. Тийм учраас би сайдын ажлаа авсан даруйдаа махны үнийн талаар шүүмжлэл авсан. Бодит байдлыг ч хэлсэн. Амьд малын экспортын асуудал байна. Салбарын сайдын хувьд махны экспортыг зогсоох, тээг саад тавих зорилго байхгүй. Харин ч махны экспортыг нэмэгдүүлж, орон нутгаасаа экспорт хийх боломжийг бүрдүүлэх нь чухал. Энийгээ амжилттай хэрэгжүүлж чадвал амьд малын экспорт зогсоох байр суурьтай байгаа. Яагаад гэхээр нэмүү өртөг эх орныхоо эдийн засагт шингэх ёстой. Ер нь Замын-Үүдээр үржлийн бус малын 20 хувийг амьдаар гаргаж болно гэдэг Засгийн газрын тогтоолтой юм билээ. Тийм учраас тавдугаар сарын 8-нд махны, ургамлын экспорт зэрэг дөрвөн экспортыг анхаарах хүрээнд БНХАУ-ын Хорио цээрийн албатай хамтран орон нутгийн бүх махны үйлдвэрүүдэд сургалт хийж, экспортын эрхийг нээлгэхээр хичээн ажиллаж байна. Залуу малчдын асуудал бол их яригддаг асуудал. 2000 оны эхээр малчид хүүхдээ сургуульд сургахгүй мал дээр гаргаж байна гэдэг байсан. Мал аж ахуйгаас гарч байгаа ашиг тусыг нэмэгдүүлбэл залуус мал аж ахуй руугаа гарна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Танд амжилт хүсье. Орон нутагт ажиллаж байсан туршлагатай хүн. Махны үнийн судалгааг зах зээл дээр судалж олны хэл ам дагуулах шиг боллоо. Энэ бол буруу биш, зөв байсан. Махны нийлүүлэлт, өртгийн сүлжээтэй холбоотой асуудалд шинэчлэлт хийх цаг болсон. Салбар яаман дээрээ нэг бодлогыг зангидсан байдаг. Урьдны сайд чинь хэл үг огт авдаггүй байсан шүү. Махны өртгийн сүлжээг нэг мөр болгох шаардлагатай. Малчид ойрын махны үйлдвэртээ махаа нийлүүлж, үйлдвэр нь стандартын дагуу бэлтгэж, зах зээл рүүгээ нийлүүлдэг баймаар байна. Улс, орон нутгийн хэмжээнд хэдэн махны үйлдвэр байна вэ. Тэгэхгүй бол бид малчны бэлдсэн мах, ченжийн бэлдсэн мах гээд үнийн хувьд асар зөрүүтэй байх жишээтэй. Махны экспортын үнэ бас нэг өөр байна.

Малынхаа эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарч, дайн зарлах хэрэгтэй болчихоод байна. Малын өвчингүй бүсээ байгуулж, Мал эмнэлгийн даргаар зоригтойгоор маш сайн хүн томилох хэрэгтэй. Шинэ хоршоогоо маш сайн дэмжих хэрэгтэй. Малчид өөрсдөө трактор авч, хадлангаа хадах боломжтой болсон.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: "Шинэ хөдөө" хөтөлбөрийг санаачлан ажиллаж байсан хүн бол Ж.Бат-Эрдэнэ. Би бол төрийн яамыг тогтвортой байлгаж, янз бүрийн халаа сэлгээ хийхгүй. Сайдын зөв гэдэг муйхар бодлого явуулахгүй. Эрдэмтэн судлаачдын үгийг тусгаж ажиллана. Ченжийн систем бол олон жил урхагшсан байна. Бодлогын том дүр зураглал гаргаж, мал эмнэлгийн салбарт зоригтой шинэчлэл хийж ажиллана. Өнөөдөр 100 гаруй тэрбумын төсөвтэй мөртлөө өмнөх байдлаасаа огт сайжраагүй байна. Эрүүл мах гэж баталж байгаа газар яг үнэндээ алга. Бид ядаж сургууль, эмнэлэг, цэцэрлэгт өгч байгаа махаа шинжилдэг болмоор байна гэж нэг хүн хандаж байсан. Тийм учраас энэ ажилд анхаарч ажиллана.

Газар тариалангийн салбарын өсөлт 570 мянган га талбайгаас 630 мянга болж өссөн. Төмс 16 мянган га, хүнсний ногоо 18 мянган га талбайд тарина. Амжилттай тарьж чадвал улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангана. Мөн хүнсний ногооныхоо 80 хувийг хангахаар төлөвлөж байна. Цаашдаа дотоодын хэрэгцээгээ 100, 100 хувь хангах Засгийн газрын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Өвлийн хүлэмж ажиллуулдаг хүмүүст цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх гэх мэт олон ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Зуны хүлэмжийн асуудалд газартай, туршлагатай хүмүүст хоршоодоор дамжуулан хамтран ажиллана.

2026 онд аялал жуулчлалын салбарт 250 тэрбумыг зарцуулна
Монгол Улс байгалийн өвөрмөц тогтоц, нүүдлийн өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах замаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Гэвч бодит байдал дээр салбарын хөгжил төдийлөн хангалтгүй байна. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн дунд үйлчилгээний соёлыг төлөвшүүлж, урт хугацааны тогтвортой хөгжлөөс илүүтэй богино хугацааны ашигт төвлөрөх хандлага давамгайлж байгаа нь хөгжлийг сааруулах гол хүчин зүйл болж байна.

Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсөж байгаа ч нэг жуулчнаас орох дундаж орлого болон аяллын хугацаа бага байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын үйлчилгээний чанар жигд бус, дэд бүтэц сул, хүний нөөцийн чадавх хангалтгүй зэрэг дотоод асуудлуудтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, бид шинээр жуулчин татахад анхаарч байгаа ч ирсэн жуулчдаа сэтгэл ханамжтай буцааж чадахгүй алдах эрсдэлтэй.

Засгийн газрын 2025 оны 255 дугаар тогтоолоор аялал жуулчлалын салбарт хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тус зээл нь зургаан жил хүртэлх хугацаатай бөгөөд арилжааны банкны 18 хувийн хүүгийн 12 хувийг төрөөс хариуцаж, зээлдэгч үлдэгдэл 6 хувийг төлөх нөхцөлтэй юм. 2026 оны төсөвт хүүгийн дэмжлэгт зориулан 13 тэрбум төгрөг тусгасан нь зах зээлд нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж байна. Санхүүжилтийг төрөөс шууд олгохгүй, харин арилжааны банкууд өөрсдийн шалгуур, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шийдвэр гаргах нь зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.

Аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан энэ талаар онцлохдоо, арилжааны банкуудтай гурван талт хэлэлцээр байгуулж, зочид буудал, жуулчны бааз зэрэг зургаан чиглэлийн төслийг дэмжихээ мэдэгдсэн. Банкууд зээлийн шийдвэрээ бие даан гаргах бол салбарын яам хяналтын гэрээгээр дамжуулан зориулалтын зарцуулалтад хяналт тавих юм. Өмнөх туршлагаас харахад зээлийг зориулалтын бусаар ашиглах тохиолдол гарч байсан тул энэ удаагийн бодлогын хэрэгжилтэд илүү хяналт шаардлагатай байна гэдгийг хэлсэн.

Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт  чухал хэдий ч зөвхөн санхүүжилт нь бүрэн шийдэл биш юм. Зээлийг зориулалтаас нь хазайлгах эрсдэл өмнө нь ч тулгарч байсан тул банкны хатуу шалгуур, төрийн тогтвортой хяналт, ил тод байдлыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.

Нөгөө талаас, оновчтой удирдлага, үр ашигтай менежмент бүхий хөрөнгө оруулалт салбарт бодит өөрчлөлт авчирна. Орчин үеийн жуулчид байгалийн сайхныг үзэхээс гадна соёл, ахуй, үйлчилгээний цогц туршлагыг эрэлхийлэх болсон. Тиймээс олон улсын стандартад нийцсэн байр сууц, мэргэжлийн хөтөч, тогтвортой аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх нь нэн тэргүүнд хэрэгтэй. Энэ нь жуулчдын зарцуулалтыг нэмэгдүүлж, аяллын улирлын хамаарлыг бууруулан жилийн турш орлого олох боломжийг бүрдүүлнэ.

Эцэст нь, аялал жуулчлал бол тээвэр, худалдаа, үйлчилгээ болон орон нутгийн эдийн засагтай нягт уялдсан цогц юм. Нэг жуулчны үлдээх орлого эдийн засгийг төрөлжүүлэх ач холбогдолтой. Гэвч бүх зүйл хэрэгжилтээс хамаарна. Зээл бол зөвхөн хэрэгсэл. Харин бодит үр дүнг тодорхойлох гол хүчин зүйл нь хариуцлага, тогтвортой бодлого, үр ашигтай хэрэгжилт юм.

Б.Лхагвасүрэн: Валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбум долларт хүрсэн
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Валютын нөөц их хэмжээгээр багасаагүй. Гэхдээ оны эхний хоёр сард нүүрсний үнэтэй холбоотойгоор валютын орох урсгал бага байлаа. Энэ сараас эдийн засаг идэвхжээд эхлэхээр хэвийн байдалдаа орно гэж харж байна.

Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирчихсан байгаа учраас валютын нөөц буурна гэж бодохгүй байна. 2025, 2026 онд гадагшаа төлөх томоохон төлбөр байхгүй. Засгийн газраас гаргасан бондын хугацааг сунгачихсан учраас валютын нөөц хэвийн байна.

Оны эхнээс хойш валютын орлого багахан хэмжээгээр буурч, нөөц 4.8 тэрбумд ам.долларт хүрсэн. Оны эхэнд таван тэрбум байсан.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг хоёр хувиар нэмэгдүүлсэн. Энэ бол инфляц өсөх хандлагатай байгаа учраас урьдчилан авч байгаа арга хэмжээ" гэлээ.

ЭКСПОРТ СҮҮЛИЙН 10 ЖИЛД: Төмөр замгүйгээс болоод гаргаж чадаагүй 232 сая тонн нүүрсээ ЭКСПОРТОЛСОН бол өдийд нийтдээ 600 гаруй сая тонн нүүрс зарах байжээ
Ганцмод-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам бараг одоогоос 10 гаруй жилийн өмнө ашиглалтад орох байсан ч Монголын тал өргөн царигтай төмөр зам барьсан. Мөн олон нийтийн дунд зарим хэсэг нь "Танк орж ирэх гэж байна", "Төмөр замаар Хятадууд вагоноор орж ирнэ" гэх хийрхсэн улстөржилтийн улмаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацаанд орсон. Үүний улмаас бид ямар хэмжээний боломжийг алдсан бэ гэдэг нь асуудал дагуулаад буй.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлэхдээ "Төмөр зам есөн жилийн өмнө ашиглалтад орсон бол манай улс 232 сая тонн нүүрс тээвэрлэж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломжтой байсан гэх тооцооллыг манай яамнаас гаргасан. Харин Хятадын талаар 2.3 орчим тэрбум ам.долларын алдагдал, зардал хүлээсэн.

Хил холболтын төмөр зам холбогдсоноор манай улс нийтдээ 120 сая тонн нүүрсийг экспортлох боломж бүрдэнэ" гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл бид 2015-2024 оны хооронд буюу сүүлийн 10 жилд Монгол Улс хэчнээн хэмжээний нүүрсийг экспортод гаргасан талаарх мэдээллийг Гаалийн Ерөнхий газрын эх сурвалжтайгаар хүргэж байна. Тодруулбал,

-2015 онд 14.4 сая тонн байсан нүүрсний экспорт 2023 онд 69.6 саян тоннд хүрчээ-

2015 онд 14.4 сая тонн, 2016 онд 25.6 сая, 2017 онд 33.0 сая, 2018 онд 35.8 сая, 2019 онд 36.5 сая, 2020 онд 28.6 сая, 2021 онд 15.7 сая, 2022 онд 31.7 сая, 2023 онд 69.6 сая, 2024 оны 12-р сарын 1-ний байдлаар 74.2 сая тонн нүүрсийг экспортолсон байна.

Өөрөөр хэлбэл, нийт 365.1 сая тонн экспортолсон гэсэн үг. Хэрвээ сайд Ц.Туваан хэлсэн 232 сая тонн нүүрсийг экспортолж чадсан бол нийт 597.1 сая тонн нүүрс экспортлох боломж байжээ.

ТӨСӨВ-2025: Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг улсын төсөвт орлого оруулж, бусад нь 527.8 тэрбум төгрөгийн ТАТААС авна
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар өнөөдөр нээлтээ хийх энэ удаагийн намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд бид аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж буй юм.

Орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн суурь орлого, зарлагын саналыг Сангийн яам хянаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд дараах байдлаар тусгасан байна. Үүнд:

•Орон нутгийн 2025 оны суурь орлогыг өмнөх оноос 1,101.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 6,366,1 тэрбум төгрөгөөр, суурь зарлагыг 964.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 4,830.6 тэрбум төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна.

•Орон нутгийн төсвөөс улсын төсөв төвлөрүүлэх дүнг 2024 оноос 307.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 1,903,1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Төсөв бүрдүүлэх аймгуудад Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг багтаж байна.

Улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн дээрх аймгуудаас бусад аймгуудад 527.8 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг улсын төсвөөс олгохоор төлөвлөжээ.

АУДИТЫН ДҮГНЭЛТ: НЗДТГ Шинэ жилийн баярын цэнгүүн, ОУ-ын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн

Монгол Улсын 2025 оны орон нутгийн суурь зардалд төлөвлөгдсөн доорх зардлыг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу дараагийн аудитаар хянах шаардлагатай байна. Үүнд:

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар бусад байгууллагын чиг үүрэгтэй давхцуулж төлөвлөсөн 1.4 тэрбум, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, мэдээ дата боловсруулах систем, мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлага хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ зэрэг санхүү бүртгэлтэй холбоотой зах зээлийн үнээс өндөр 1.1 тэрбум, бүтээлч хот төсөл, төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх 1.9 тэрбум төгрөг нийт 4.4 тэрбум төгрөг төлөвлөсөн;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2025 онд шинээр ашиглалтад орох 38 сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 6.2 тэрбум төгрөгийг төлөвлөсөн ч 2025 онд ашиглалтад орох эсэх нь нотлох баримтаар дэмжигдээгүй;

•Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ, олон улсын "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд 1.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Diplomat: Монголын хувьд эрчим хүч бол эдийн засгийн үндэс
“The Diplomat” сайтад  “Mongolia’s Precarious Energy Security” гарчигтай нийтлэл нийтлэгджээ.

Монгол Улсын Эрчим хүчний яамны мэдээлснээр эрчим хүчний талаар баримталж буй төрийн бодлого нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, өргөтгөл, тогтвортой байдлыг хангахад ихээхэн анхаарч байгаа аж. Эрчим хүчний бодлогод хөдөө аж ахуй, уул уурхай, хүнд үйлдвэр, тээвэр, хөгжил, аюулгүй байдлын хүчин зүйлс зэрэг бусад чухал бүрэлдэхүүн хэсгүүд байхгүй байгаа нь олон нийтэд  буруу мэдээлэл өгч, улс орны үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг алдагдуулж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар нарийн үнэлгээ хийхдээ зөвхөн дотоодын цахилгаан, дулааны үйлдвэрлэлээр хязгаарлагдахгүй, эдийн засаг, гадаад бодлогын асуудлыг бүхэлд нь багтаасан байх ёстой. Монголын төр геополитикийн үүсээд буй бодит байдалд нийцүүлэн эрчим хүчний аюулгүй байдлын урт хугацааны цогц бодлогыг нэн даруй боловсруулах ёстой. Цахилгаан эрчим хүчний салбарыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч болгон өөрчлөх, нүүрсний экспортод түшиглэхээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болох, дэд бүтцийн гадаадын санхүүжилтийг татах зэрэг шаардлагатай алхамуудыг хийх хэрэгтэй.

Эрчим хүч бол эдийн засгийн үндэс

Монгол Улсын эдийн засгийн бодлого, эрчим хүчний бодлого, үндэсний аюулгүй байдлын бодлого нь хоорондоо гүн гүнзгий холбоотой. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2023 онд Монгол  Улсын экспортын 86 хувийг түүхий эд, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, алт эзэлж байна. Монголын экспортын талаас илүү хувийг нүүрс эзэлдэг.

Дэлхийн зах зээлээс ихээхэн хамааралтай экспортод суурилсан эдийн засгаас төрөлжсөн эдийн засагт шилжих шаардлагатай байгаа нь нууц биш. Үүнийг Монголын Засгийн газар ч хүлээн зөвшөөрч байна. Бас нэг түгшүүртэй тоо баримт дурдвал, Монголын экспортын 80 хувийг зөвхөн худалдааны түнш Хятад эзэлж байна. Өнөөгийн эдийн засгийн дүр зураг эмзэг байгаа нь Монголын үндэсний, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна.  Урт хугацаандаа нүүрсний борлуулалт тогтвортой биш гэдгийг Монголын эдийн засаг, гадаад бодлого ухамсарлах ёстой. Уур амьсгалын онцгой байдал улам бүр хүндэрч байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг чулуужсан түлшнээс татгалзах хүсэлтэй байна. Монгол Улс эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлаа нэг арга барилаар шийдвэрлэх боломжтой. Монгол Улс нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дотоодын цахилгааны хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой.

Эрчим хүч нь цахилгаан

Монгол Улсын цахилгаан, дулааны үйлдвэрлэл дийлэнх нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцуудад тулгуурладаг талаар Эрчим хүчний яамнаас нь  мэдээлсэн. 2018 оны байдлаар тус улсын цахилгаан станцуудын 93 орчим хувь нь нүүрсээр ажилладаг бол ердөө долоон хувь нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэдэг байна.  Цаашилбал, Монгол Улсын хэрэгцээт цахилгаан эрчим хүчний дөнгөж 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн 20 хувийг ОХУ-аас импортолдог. Одоо байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, хөдөө орон нутагт шинээр станц барих, сэргээгдэх эрчим хүчний технологи, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа нар, салхины төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан арга хэмжээнүүд үргэлжилж байна. Монгол Улсын эрчим хүчний бодлогын хувьд эрчим хүч, дулааны эрчим хүчийг чулуужсан түлшээр үйлдвэрлэсэн ч гэсэн дотоодын хэрэгцээгээ 100 хувьд хүргэх зорилт тавих нь Монгол Улсын тэргүүлэх чиглэл байх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжих зэрэг нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах, арилгах талаар олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг яаралтай судалж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Газрын тосны бүтээгдэхүүн

Хэдийгээр түүхий нефтийн ордтой ч Монголын аж үйлдвэрийн болон бусад хэрэглэгчид импортын нефтийн бүтээгдэхүүнээс 95 хувь хамааралтай. Үнэхээр ч импортын үнийн дүнгээр нефтийн бүтээгдэхүүн хамгийн их хувийг эзэлдэг. Монгол Улсын 2022 онд импортолж буй барааны жагсаалтад дизель түлш, бензин шатахуун нийт импортын 35 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос нь  мэдээлсэн. Нийт импортын нефтийн бүтээгдэхүүний 90 орчим хувийг Оросоос авдаг нь геополитикийн хараат байдлыг бий болгож байна. ОХУ-ын нефтийн нийлүүлэлт үе үе тасалдаж байгааг олон нийт харж байна. Хэдийгээр Монгол Улс 43 сая тонн түүхий газрын тосны батлагдсан нөөцтэй ч дотооддоо боловсруулах үйлдвэр байхгүйгээс 1998 оноос хойш Хятад руу нефтээ экспортлож буй. Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад мэдээллийн агентлагийн мэдээлснээр Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улс өөрийн  нефть боловсруулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой барих ажил үргэлжилж байна.  2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Одоогийн төлөвлөгөөгөөр  дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 20 хүртэлх хувийг үйлдвэрлэх чадвартай байхаар байна. Төлөвлөгөө хуваарийн дагуу хэрэгжвэл Монголын засгийн газар гадаад бодлогод томоохон хөшүүрэг болно. Гэхдээ газрын тосны нөөцийн хэмжээ харьцангуй бага, 43-аас 8 сая тонныг нь олборлоод байгаа нь энэ дэд бүтцийн бүтээн байгуулалтаас гарах боломжит хөшүүрэг түр зуурынх, богино хугацаанд байх болно гэдгийг харуулж байна.  Урт хугацаандаа Монгол Улсын Засгийн газар дэлхийн улс орнуудтай нэгдэж, дотоодын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дамжуулан тээврийн салбараа цахилгаанжуулах ёстой. Хэрэв Оросын байгалийн хийн хоолой Монгол Улсыг дамжин өнгөрөх болбол нэгдсэн эрчим хүчний сүлжээ нь Монголын аюулгүй байдлыг хангах, харилцан тохиролцоонд хүрэх чухал хөшүүрэг болох юм.

Бодлогын зөвлөмжүүд

Эрчим хүчний аюулгүй байдлын асуудал зөвхөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээр хязгаарлагдахгүй гэдгийг Монголын бодлого боловсруулагчид, яамд, олон нийт ойлгох ёстой. Харин Монгол Улсын бараг бүх салбар, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүчний нөхцөл байдалтай гүнзгий холбоотой байдаг нь үүнийг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл болгож байна. Иймд өнөөгийн Монгол Улсын геополитикийн бодит байдлыг нарийн үнэлж дүгнэсэн урт хугацааны эрчим хүчний аюулгүй байдлын цогц бодлогыг дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой.

Эдгээр бодлогод Монголын цахилгаан эрчим хүчний салбарыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх, мөн Монголын экспортыг нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг багтаж байна. Энэ хоёр зорилгодоо хүрэхийн тулд Монгол Улс дэд бүтцийн санхүүжилтийг гадаадаас түлхүү татах ёстой.  Монголын цахилгаан эрчим хүчний салбарт чулуужсан түлшнээс сэргээгдэх эрчим хүчний салбарт хувьсгал хийх  оролдлого нь ойрын хэдэн арван жилийн урт хугацааны зорилт байх ёстой. Монгол Улсын Засгийн газар цахилгаан дамжуулах шугам болон дотоодын хэрэглэгчдийг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хадгалахад хөрөнгө оруулах ёстой. Үүнтэй холбогдуулан Монгол Улс нүүрсэнд суурилсан эдийн засгаас татгалзаж, илүү сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх хүчин чармайлтаа эрчимжүүлэх ёстой. Хятад руу экспортолж буй нүүрсний орлого тогтвортой төдийгүй найдвартай биш гэдгийг Монгол Улсын Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг санхүүжүүлэх нь өндөр өртөгтэй байх ба үр өгөөж нь тэр дороо ирэхгүй. Гэсэн хэдий ч Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг “гуравдагч хөрш”-өөс гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдгээр сорилтыг даван туулах олон арга бий. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг хөгжлийн банкууд Монголыг сурталчлах замаар сэргээгдэх эрчим хүчийг дэлхийн бусад оронд санал болгох боломжтой.  Үүнд хүрэхийн тулд Монгол Улсын эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг урьдчилан таамаглах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлага болоод байна.

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав
Олон улсын Фитч агентлагийн энэ шийдвэр манай эдийн засаг 2012 онд хүрч байсан түвшиндээ ойртож байгааг илтгэж байна.

Зээлжих зэрэглэл дээшилснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлдэг.

• Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлж, гадаад өрийн дарамтыг бууруулсан

• Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол сайжирсан

• Төсвийн сахилга бат сайжирсан

• Эдийн засгийн өсөлт ба хамтарсан засаглал нь улс төрийн тогтвортой байдлыг илэрхийлж, Засгийн газрын бодлого цаашид үргэлжлэх дохио болсон зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжрахад голлон нөлөөлсөн гэж Фитч агентлагийн тайланд дурджээ.

Энэ нь Засгийн газраас зарласан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гарааны эерэг нөхцөлийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Fitch Upgrades Mongolia to 'B+'; Outlook Stable (fitchratings.com)

ХААН Банк Азийн Хөгжлийн Банкнаас хос шагнал хүртлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-өөс ХААН Банкийг 2024 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”, “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч банк”-аар тус тус тодруулж, ХААН Банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал Т.Ууганбаяр, Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар шагналын цомыг гардан авсан юм.

ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжих, хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэх боломжийг бүрдүүлээд буй юм.

Түүнчлэн харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд ачилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог. Энэ ч үүднээс “Монгол дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг долоо дахь жилдээ шалгаруулан өргөмжлөөд байна.

Харин Азийн хөгжлийн банк “Gender Champion” буюу “Хүйсийн тэгш байдлаар манлайлагч” байгууллагаар биднийг хоёр дахь удаагаа тодруулсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХААН Банкны дотооддоо мөрдөн ажилладаг бодлого, олон нийтэд чиглэсэн төсөл хөтөлбөр, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүд нь ажлын байран дахь хүйсийн тэгш оролцоо, манлайллыг бүхий л түвшинд дэмжиж, жигд хангаж ажилласныг онцлон энэхүү шагналыг олгосон байна. ХААН Банк дээд болон дунд шатны удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг салбарын хэмжээнд жишиг болохуйцаар дэмждэгээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн чамгүй хувь нь эмэгтэйчүүдийг чадавхжуулах, нийгэм дэх тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажил мэргэжлийн болон хувийн карьерт өсөн дэвжих боломж олгоход чиглэдэг билээ.

Эдгээр шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл төдийгүй ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм. Амжилтыг хамтдаа бүтээлцсэн та бүхэндээ талархал илэрхийлье.

ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Хадгаламждаа мөнгө нэмээд NURA-гийн эрх аваарай
Хадгаламж хэзээ ч багадахгүй. Гагцхүү түүнийг дадал зуршил болгосноор та өөрийн хүсэж зорьсондоо хүрч чадна. Ирээдүйнхээ төлөө хуримтлал үүсгэж буй харилцагчдадаа зориулан ХААН Банк 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хуримтлуулах дадлыг тань дэмжсэн ээлжит урамшуулалт аянаа зарлалаа.

Энэхүү урамшуулалт аянд 2024 оны  8-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, эсвэл 2024 оны 8-р сарын 12-ны өдрөөс өмнө интернет банкаараа дамжуулан нээсэн 6 болон түүнээс дээш сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн дансандаа орлого нэмсэн харилцагчид хамрагдах боломжтой юм.

Таны хуримтлалдаа нэмсэн орлогын 100,000 төгрөг тутамд эсвэл хадгаламжийн дансандаа нэмсэн орлого 100,000 төгрөг хүрэх тутамд нэг тохирлыг эрх үүсэх бөгөөд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх цуглуулж болно. Хэрвээ та хадгаламжгүй бол яг одоо Khan Bank аппликэйшний Данс>Шинээр данс нээх цэсээр дамжуулан хормын дотор хадгаламжаа үүсгээрэй.

Ийнхүү гэрэлт ирээдүйгээ баталгаажуулж, санхүүгийн зөв дадал өөртөө суулгасан 5 харилцагчид NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрх бэлэглэх юм.

Тохирлын хуваарь:

1-р ээлжийн тохирол: 2024.08.12-2024.09.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 5 харилцагчийг  2024.10.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж NURA эрүүл мэндийн багц шинжилгээний эрхийн бичгээр урамшуулна.

2-р ээлжийн тохирол: 2024.10.01-2024.10.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг 2024.11.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

3-р ээлжийн тохирол: 2024.11.01-2024.11.30-ны өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2024.12.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

4-р ээлжийн тохирол: 2024.12.01-12.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзнийг  2025.01.10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит болон харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна.

Тохирлын эрх шалгах:

Харилцагч та ХААН Банканд бүртгэлтэй утасны дугаараас 131917 тусгай дугаарт tohirol, Tohirol, Tokhirol, tokhirol текстийг мессежээр илгээн тохирлын тоог шалгах боломжтой. Дэлгэрэнгүй тохирлын дугаарыг банканд бүртгэлтэй и-мэйл хаягтаа хүлээн авна.

Тохирлын эрх хасагдах нөхцөл:

Аяны хугацаанд орлого хийсэн боловч хугацаатай хадгаламжийн хугацаа дууссан бол;

Болзол хангасан хугацаатай хадгаламжийн дансыг гэрээт хугацаанаас өмнө цуцалсан бол;

Өмнөх ээлжийн тохирлуудад шалгарсан харилцагч дараагийн ээлжийн тохирлуудад дахин хамрагдах боломжгүй.

Харилцагч та ХААН Банкны онлайн хадгаламжийн бүтээгдэхүүн үйлчилгээний төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хуримтлуулж хэвшээрэй. Дэлгэрэнгүй нөхцөл, мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

“ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” буцаан олголттой урамшуулалт аян эхэллээ
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч харилцагчдадаа зориулан худалдан авалт бүрд буцаан олголт авах боломжтой “ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй” ээлжит урамшуулалт аянаа зарласныг дуулгахад таатай байна.

2024 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хүрээнд ХААН Банкны ЮнионПэй (UnionPay) карт эзэмшигчид БНХАУ дахь ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайтуудаас худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 5%-ийг буцаан олголт хэлбэрээр авах боломжтой.

Аяны онцлох нөхцөлүүд:

Гүйлгээний дээд дүн: 5,600,000₮

Гүйлгээний доод дүн: 30,000₮

Буцаан олголтын дээд дүн: 280,000₮

Буцаан олголтын доод дүн: 1,500₮

Буцаан олголт нь сар бүрийн 10-ны өдөр ХААН Банкны гүйлгээ хийсэн картын данс руу автоматаар шилжин орно. Жишээ нь та 9-р сарын 1-нээс 9-р сарын 30-ны хооронд Хятадын онлайн худалдааны платформоос нийт 2,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 10-р сарын 10-нд таны данс руу 100,000 төгрөгийн буцаан олголт автоматаар орох юм. Урамшуулал зөвхөн хувь хүний ЮнионПэй картад хамаарах тул байгууллагын ЮнионПэй карт эзэмшигчид хамрагдахгүй.

Харилцагч та өөрийн ЮнионПэй картыг Интернэт банк болон Khan Bank аппликэйшнээр дамжуулан хялбархан удирдах боломжтой. Тухайлбал карт захиалах, сунгах, нөхөн авах, идэвхжүүлэх, төлөв өөрчлөх, хуулга харах, ПИН код солих, блок гаргах зэрэг үйлчилгээг авах боломжтой.

"ЮнионПэйтэй ертөнцийг нээгээрэй" урамшуулалт аян нь ХААН Банкны харилцагчдад олон улсын худалдан авалтыг илүү ойртуулж, санхүүгээ хэмнэх боломжийг санал болгож байна. ХААН Банктай хамт илүү олон боломжийг нээцгээе!

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк