Нутгийн мэдээ - Khentii.nutag.mn

Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид, Сүхбаатар сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулжээ. Улмаар 20:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртжээ.

Түүнчлэн, Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 25-ны өдрийн 16:23 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу хээрийн гал түймрийг алба хаагчид мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар  түймэрт 400 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хээрийн таван түймрийг унтраахаар ажиллаж байна
Хэнтий аймгийн Батширээт суманд аравдугаар сарын 21-ний 13:58 цагт гарсан хээрийн түймрийн өнөөдөр /2026.10.23/ өглөө 07:00 цагт бүрэн унтраасан байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цурамд оруулсан гурав, унтраахаар ажиллаж буй хоёр, нийт таван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэг дүгээр багт аравдугаар сарын 22-ний 13:10 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр өглөө 07:40 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг өнөөдөр өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант зургадугаар баг "Оргийн ам" гэдэг газар 22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж аравдугаар сарын 23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт дөрөвдүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар өнөөдөр өглөө 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур  дөрөвдүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байгаа ажээ.

Орон нутгийн замд гулгаа үүсэж, осол гарах эрсдэл нэмэгдэв
Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийжээ.

Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд Говь-Алтай салбарын ажилчид замын үзлэг хийж ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий гадзраас мэдээлэв.

Өнөөдөр /2026.10.23/ Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онгцгой байдлын газраас анхааруулав. Мөн суурин газарт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондын зайгаа барьж, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг сануулав.

10 настай хоёр хүү Хэрлэн голын мөсөн дээр тоглож байхад мөс цөмөрчээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн Хэрлэнгийн гүүр хэмээх газарт бага насны хоёр хүүхэд Хэрлэн голын мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрчээ. Хүүхдүүд голын салаа руу эсэн мэнд гарсан боловч эрэг рүү буцаад гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2026 оны 10-р сарын 21-ний 17:10 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн оршин суугч Э /10 настай, эрэгтэй/, Э /10 настай, эрэгтэй/ нар Хэрлэн голын салаанд байсныг эсэн мэнд гаргаад ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Огт байгаагүй хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлж, 18 жил хүүхдийн мөнгө авчээ
Төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор П гэх хүүхдийг төрөөгүй байхад төрсөн мэтээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж 18 жил хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байжээ.

Тодруулбал, шүүгдэгч Л-ийн охин О 2006 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр амаржиж охинтой болжээ. Гэтэл Л тухайн өдөр ихэр хүүхэд төрсөн мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, огт мэндлээгүй хүүхдийг П гэх нэрээр нэрлэн Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн нэр дээр овоглон төрсөн мэтээр бүртгүүлжээ.

П-ийн нэрээр 2006 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 6.540.000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Улмаар 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдөр П нэрээр цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас ирсэн. Энэ үед шүүгдэгч Л “П-г би өөрийн охиноос өргөж авсан. Хөгжлийн бэрхшээл, оюуны хомсдолтой, сургуульд сураагүй. Өөрийгөө болон бусдыг таних чадвар муутай, тэнэж алга болоод ирдэг. 2024 оны зургадугаар сард гараад одоо болтол ирээгүй. Хархорин захын ойролцоо явдаг. Хүүгээ үхэж үрэгдсэн гэж бодож байна” хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна.

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулах явцад Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөлтийн болон нярайн түүхийн баримтаар П гэх хүүхэд бодитоор төрөөгүй, бодит байдалд оршин байгаагүйг нотолжээ.

Шүүгдэгч Л-ийн төрсөн охин гэрчийн мэдүүлэгтээ “2024 онд миний  Хэнтий аймаг дахь хаяг дээр цэргийн зарлан ирсэн талаар шууданч хэлсэн. Тухайн үед би хэнд зарлан ирсэн талаар маш их гайхаж энэ талаар ээжээс асуухад “Манайд цэргийн зарлан ирэх хүн байхгүй дээ. Би өөрөө учрыг нь олно”  гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй байж байтал цагдаагийн байгууллагаас надтай холбогдож П гэх хүн сураггүй алга болсон талаар хэлсэн.

Ээжээс асуухад 2006 онд П гэх хүүхдийг улсын бүртгэлд бүртгүүлэн хуурамч бичиг баримт авсан талаараа үнэнээ хэлсэн. Би үүнээс өмнө энэ талаар мэдэх зүйл огт байхгүй. Ээж энэ талаар надад хэлж байгаагүй. Тэр үед ээж маань энэ талаар надад хэлэх үедээ хууль шүүхийн байгууллагаас маш их айж байгаа талаараа надад хэлж байсан. Одоо 71 настай болсон ээжийгээ өрөвдөж байна” хэмээн мэдүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц “2006 оны 9 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн Хэрлэн сумын засаг даргын тамгын газарт ажилд ороод 2008 оны 6 дугаар сард ажлаас өөрийн хүсэлтээр гарсан. Тухайн гэрчилгээн дээрх бичиглэл миний бичгийн хэв гарын үсэг мөн байна. 2006 онд Хэрлэн сум 20,000 орчим хүн амтай байсан. Суманд нэг улсын бүртгэгч ажилладаг байв.

Манай байгууллагын нийгмийн хамгааллын сангийн цахим бүртгэлд 2006.04.12-2024.04.12 хүртэл сар бүр тасралтгүйгээр нийт 6.540.000 төгрөг авсан баримт байна.Өдөрт 100 гаруй иргэнтэй харьцдаг байв. Тухайн үед шинээр төрсөн хүүхдэд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэндэлсэн нь үнэн гэсэн тодорхойлолт өгдөг байлаа. Тэр бичиг над дээр ирэхэд аав, ээж 2 нь гэрлэлтийн баталгаатай бол эцгээр нь овоглоно харин гэрлэлтийн баталгаагүй бол ээжээр нь овоглож байсан.

Хүүхдээ бол авчрахгүй, харин асран хамгаалагч нь өөрийн биеэр ирж өөрийн бичиг баримт болон эмнэлгээс гаргаж өгсөн тодорхойлолттой ирж хүүхдийн гэрчилгээг бүртгэж авдаг” гэж мэдүүлжээ.

Гэрч Б "Манай байгууллагын нийгмийн хамгааллын сангийн цахим бүртгэлд 2006.04.12-2024.04.12 хүртэл сар бүр тасралтгүйгээр нийт 6.540.000 төгрөг авсан баримт байна. Тиймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сан хохиролтой байна" гэсэн мэдүүлэг өгчээ. Шүүгдэгч Халамжийн сангийн Төрийн сан банк дахь дансанд 6.540.000 төгрөг буцаан шилжүүлжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дах хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн үйлчилгээг авсан” гэм буруутайд тооцжээ.

"Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” төрлийн сонгох ялаас шүүгдэгчийн (71 нас)-ны байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож хоёр жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

18.12 дугаар зүйл.Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах

1.Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.их хэмжээний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авч үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэл тогтоол

Хэнтий, Дорнодын нутгийг хамарсан Онон-Балжийн орчимд 42 баавгай бүртгэгджээ
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон орчны бүсэд наймдугаар сарын 31-нээс хойш нийт 42 баавгай бүртгэгджээ.

Үүнээс Дорнод аймгийн Баян-Уул сумаас хүргэгдсэн хоёр, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн нэг бамбаруушийг долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлсний дараа есдүгээр сарын 15-нд байгальд нь буцаан тавьсан байна.

Бамбаруушийг буцаан тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан “Шуурхай баг”-тай хамтран аюулгүй гүйцэтгэжээ.

Иргэдийг баавгайтай бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хүрэн баавгайтай холбоотой мэдээллийг 99777844, 88023035 дугаарт өгөхийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зөвлөлөө.

Хэнтий аймгийн Дадал суманд хээрийн түймэр гарчээ
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хуурай Залаа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 20-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18:00 цагт цурамд оруулж, 19:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.

Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Хэнтий аймгийн  Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа. Унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын мэргэжлийн ангийн нийт 35 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан юм.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Халтарын говь” гэдэг газар тавдугаар сарын 18-ны өдрийн 17:25 цагт гарсан хээрийн гал түймрийг мөн өдрийн 21:45 цагт цурамд оруулж 22:55 цагт бүрэн унтраасан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн  нийт 14 алба хаагч, 3 автомашин, 1 мотоциклтойгоор ажиллалаа.

Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Хэнтий аймгийн Норовлин сумын Онон III багийн “Шиврийн ам” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 15:58 гарсан хээрийн түймрийг 19:44 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.30) 11:20 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгоой байдлын газар, мэргэжлийн ангийн 23 хүн, 2 автомашинтайгаар оролцсон юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 50 га талбай өртсөн байна.

Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Булганы зүүн хэсгээр нойтон цас орно
Цасан шуурга шуурч, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж,  цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр,  говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +6...+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, ялимгүй хур тунадас. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6...+8 градус дулаан байна.

Ирэх сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар,

29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутаг, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар дулаарна.