Мэдээ мэдээлэл - Khentii.nutag.mn

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Дэлхийн жишгээр бага ангийн сурагчдын цүнхний хоосон жин 700 грамм, дунд болон ахлах ангийн сурагчдынх нэг килограмм орчим байх ёстой аж. Гэтэл манай улсын сурагчдын цүнхний хоосон үеийн жин гэхэд 2-3 кг орчим байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ стандартын бус, элдэв чимэглэлтэй цүнх авч өгөх нь жинг улам хүндрүүлэх нэг шалтгаан болдог талаар судлаачид хэлж байлаа.

“Хүүхдүүдийн цүнх хэт хүнд байна” гэх асуудлыг байнга ярьдаг ч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам тодорхойгүй байсаар ирсэн.  Тэгвэл уг асуудлыг баримтад тулгуурлан тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Сурагчдын цүнхний жингийн судалгаа”-г хийжээ.

“Судалгаанд хамрагдсан сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй”

Уг судалгаанд нийт 1219 хүүхэд, зургаан сургууль хамрагдсан. Судалгаанд 1-5 дугаар ангийн нийт 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байна.

Энэ талаар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал Я.Шийлэгмаа “Дэлхий нийтэд сурагчийн цүнхний жин биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байхыг зохистой гэж үздэг. Гэтэл манай судалгаанд хамрагдсан бүх сурагчдын цүнхний жин биеийн жингийнхээ 10 хувиас хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хөгжлийн онцлог, боловсролын тогтолцооны нөхцөл байдалтай уялдуулан бага ангийн сурагчдын цүнхний жин биеийн жингийнх нь 15 хувиас дээш байгаа тохиолдлыг тооцож үзсэн. Ингэхэд бага ангийн сурагчдын 66.8 хувь нь цүнхний жингийн зохистой хэмжээг хэтрүүлсэн үзүүлэлттэй байна.

Цүнх хүнд байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт, манай улсын сургуулиудад сурагчид эд зүйлсээ үлдээх зориулалтын шүүгээ буюу локер хангалттай байдаггүй. Тиймээс тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх боломж хомс. Хоёрдугаарт, хичээлийн хуваарь, сурах бичгийн тоо хэмжээ, жин зэрэг олон хүчин зүйл  нөлөөлж байна. Судалгааны үр дүнд нь манай улсад сурах бичгийн жин төдийгүй цүнхний нийт жин ч зохистой хэмжээнээс хэтэрсэн асуудал байгааг тогтоосон.  Иймээс манай багийн гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд сурагчдын цүнхний жингийн стандартыг боловсруулж, батлуулах юм” гэв.

“Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтцэд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй”

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэж судлаачид үзэж байна. Судалгаанд  оролцсон хүүхдүүдийн зарим нь “Миний нуруу маш их өвддөг. Цүнхээ үүрээд гэртээ харихад их ядарсан байдаг” гэж ярьжээ. Мэдээж үүнийг хүүхдийн эрүүл мэндэд шууд нөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй ч цүнхний хэт их жин нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа юм.

Энэ талаар МУБИС-ийн БТС-ийн Бие бялдарын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхмийн багш В.Лхамсүрэн “Хэт хүнд цүнх үүрснээр хүүхдийн бие махбодын бүтэц, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүд хуримтлагдсаар эмгэг өөрчлөлтөд хүргэж болзошгүй. Ерөнхийдөө тулгуур хөдөлгөөний эрхтэн болон бусад эрхтэнд эмгэг өөрчлөлт гарах эрсдэлийн босго нь таван хувиас эхэлж, 10, 15 хувь болон нэмэгдэхийн хэрээр өсдөг. Ялангуяа 15-25 хувийн хооронд өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энэ нь эрсдэл нэмэгдэх чухал босго үе юм. Тиймээс хүүхдүүд биеийн жингийнхээ 15 хувьтай тэнцэх хэмжээний ачаа үүрч байгаа нь бидний анхаарах ёстой асуудал юм. Цүнхний жин хүнд байхаас гадна хэлбэр, мөн тухайн хүүхдийн цүнхээ үүрдэг хэвшил зэрэг нь ихээхэн нөлөөтэй. Хүнд цүнх үүрснээр хүний тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо, өсөлт хөгжилд нөлөөлж, нурууны мурийлт, үе мөчний өөрчлөлт, булчингийн чангарал, сулрал зэрэг олон өөрчлөлт үүсдэг. Энэ нь хүүхэд ямар байрлалтай явж байгаагаас хамаарна.

Үүнээс гадна дотор эрхтнүүдэд ч нэлээд өөрчлөлт гардаг. Амьсгалын тогтолцооны хувьд цээж бүрэн тэлж, амьсгал авч чадахгүй байгаагаас хүүхдийн биед өөрчлөлт үүснэ. Зүрх судасны тогтолцоонд мөн ачаалал өгдөг. Ялангуяа зүрхний зовуурьтай, зүрхний бага зэргийн эмгэгтэй төрсөн хүүхдүүдэд хүнд цүнх үүрэхийг хориглодог. Учир нь энэ нь зүрхний хэмийг алдагдуулах, төрөлхийн эмгэгийг нь сэдрээх зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэлээ.

Хүнд цүнх үүрэхтэй холбоотой эрсдэл эрэгтэй хүүхдээс эмэгтэй хүүхдэд илүү өндөр байна.

Хүүхдийн цүнх хүнд байгаагийн шалтгаан нь зөвхөн сургуулийн орчин, сурах бичигтэй  холбоотой биш гэдгийг судлаачид онцолж байлаа. Эцэг эхчүүдийн сонголт, хэрэглээ ч үүнд нөлөөлж байгаа юм. Тиймээс энэ асуудлыг зөвхөн судлаачид, сургуулийн түвшинд шийдэх боломжгүй. Эцэг эхчүүд ч мөн адил хамтран оролцох шаардлагатайг хэллээ.

“Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэхэд арга хэмжээ авсан”

Дэлхийн бусад оронд нэгдүгээр ангийн сурагчийн хэрэглэж буй сурах бичгийн жин, хэмжээний тодорхой жишиг байдаг. Харин манай улсад хэвлэлийн компаниуд өөрсдийн үзэмжээр сурах бичгээ хэвлэж, жил бүрийн сурагчдын сурах бичгийн жин харилцан адилгүй хэмжээнд байдаг. Иймээс дэлхийн жишигт нийцсэн, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон сурах бичиг, хичээлийн хэрэгслийн жингийн стандартыг тогтоох нь чухал юм.

Манай улсад туршиж болох хамгийн ойр жишээ бол Япон, Энэтхэг зэрэг улсын жишээ юм.  Япон улс гэхэд 2018 онд сурагчдын цүнхний хүндрэлийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, хүүхдүүдийн цүнхэнд хийж авч явдаг зүйлсийг сургууль дээр нь хадгалах тавиур гаргах, зориулалтын локерийн тоог нэмэгдүүлэх зэргээр зохицуулжээ.  Энэ мэтээр сурагчид шаардлагагүй зүйлсээ сургуульдаа үлдээх боломж бүрдүүлснээр цүнхний жинг бууруулж чадсан байна. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр хэрэглэхгүй ном, хичээлийн хэрэгслээ сургуульдаа үлдээх зохицуулалт хийсэн нь үр дүнтэй шийдэл болжээ.

Мөн сурах бичгийн жин, хэвлэлийн стандартыг тогтоож, хэвлэлийн компаниудтай хамтран ажилласан туршлага бий. Тухайлбал, сурах бичгийн жин, хуудасны тоо болон хэвлэлийн бусад үзүүлэлтийг нарийн тохиролцож, зохистой хэмжээнд хүргэснээр сурах бичгийн жинг дэлхийн жишигт нийцүүлж чадсан байна.

Харин манай улсын зарим сургуульд локер байдаг ч ээлжийн ангиудтайгаа хамт ашиглаж байгаа нь судалгааны үеэр ажиглагджээ. Ийм тохиолдолд хүүхэд хүнд цүнх үүрч сургуульдаа ирснийхээ дараа гутал, биеийн тамирын хувцас зэрэг зүйлээ локерт хийж үлдээгээд, гэртээ харихдаа тэдгээрийг буцаагаад үүрээд явж байгаа юм. Тэгэхээр энэ нь хүүхдийн цүнхний жинг бууруулах шийдэл болж чадахгүй байна.

БЕГ-ын дарга Х.Тамир “Энэ хичээлийн жилээс боловсролын нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийг хоёр дэвтэр болгон хэвлэж байгаа. Энэ нь сурах бичгийн жинг багасгах эхний алхам юм.

Сурах бичгийг боловсруулах, шинэчлэн боловсруулах ажил 10 жилийн циклтэй явагддаг. Тиймээс одоо хэрэгжүүлж буй шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр ангиас эхлэн сурагчдын сурах бичгийн жинг бууруулах зорилгоор хоёр дэвтэр болгон хэвлэж байна. Мөн дасгал ажлын дэвтрийг хоёр дэвтэр болгон гаргаж байгаа. Ингэснээр сурагчид хоёрдугаар болон дөрөвдүгээр улиралд үзэх агуулгаа тус тусад нь авч явах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хагас жилийн агуулгад зориулсан сурах бичгийн хэлбэрээр хэвлэж байгаа юм.

Багш, сургууль ч анги танхимдаа сургалтын ном, гарын авлагыг хадгалах, байршуулах орчныг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэг, харандааны саванд шаардлагагүй олон зүйл хийж явуулахгүй байх нь чухал. Тухайлбал, зургийн хичээл ороогүй байхад олон харандаа, өнгийн хэрэгсэл хийж явуулах нь хүүхдийн цүнхний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс энэ тал дээр эцэг эхчүүд ч анхаарах хэрэгтэй.

Бодлогын яамнаас сурах бичгийн жинг хөнгөрүүлэх шаардлагын хүрээнд тодорхой арга хэмжээ авч, сурах бичгийг хөнгөн болгосон. Одоо бүх талдаа анхаарал тавьж, хүүхдийн нуруунд ачаалал өгөхгүй байх нь чухал байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ
Саяхан БНХАУ-ын Өвөр Монголын Эрээн хот өртөөнөөс хагас кокс нүүрс ачсан өргөн царигийн ачааны галт тэрэг Монгол Улсын Улаанбаатар хотыг (Баян өртөө) чиглэсэн нь Эрээн хот болон Улаанбаатар (Баян өртөө)-ын хоорондох өргөн царигийн ачааны шууд галт тэрэгний анхны тээвэрлэлт боллоо.Хятад улс 1435 мм-ийн стандарт өргөнтэй цариг ашигладаг, харин Монгол улс 1520 мм-ийн өргөнтэй цариг ашигладаг, хоёр улсын төмөр замын царигийн өргөн нарийн нь ижил бус байдаг бөгөөд Эрээн хот нь Хятад, Монгол хоёр улс хоорондын төмөр замын хилийн гол боомт юм. Өмнө нь ачааг Монгол Улсад шилжүүлэн ачих шаардлагатай байсан бол энэ удаад ачааны галт тэрэг Монголоос буцах хоосон вагонуудыг ашигласнаар "ачаатай ирж, ачаатай буцах" зарчмаар тээвэрлэлт хийж байна.

Экспортод зориулсан хагас кокс нүүрс нь Эрээн хотын боомтод ачаа шилжүүлэн ачих шаардлагагүйгээр өргөн царигийн вагон руу шууд ачиж, Улаанбаатар руу шууд тээвэрлэлт хийх нь хилийн чанадад төмөр замын цариг солих шаардлагагүй болж, улмаар зардал болон тээвэрлэлтийн хугацааг бууруулдаг.

Энэхүү ачааны галт тэрэгний үйлчилгээ нь Хятадын (Өвөр Монгол)-ын Чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын хэсэгт хэрэгжүүлж буй шинэчлэлийн туршилтын төсөл бөгөөд жилд 280 мянган тонн ачаа тээвэрлэх гэрээт хүчин чадалтайгаар Улаанбаатар хотын өвлийн халаалтын түлшний тогтвортой хангамжийг бүрдүүлэх болно.

Редактор : Т.Шинэцэцэг

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

Хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг тооцож, авто зам ашигласны төлбөрийг хөнгөлнө
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын улмаас замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийг тооцож, дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх санал дэмжигджээ.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтыг боловсронгуй болгох, НИТХ-ын 2024 оны 24/29 дүгээр тогтоолд нэмэлт оруулах саналыг хэлэлцэн дэмжсэн байна.

Одоогийн зохицуулалтаар иргэд авто зам ашигласны төлбөрийг бүтэн жилээр төлдөг. Гэвч эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тохиолдол гардаг. Иймээс долоо хоног бүрийн тогтмол дугаарын хязгаарлалтаас бусад үед хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан өдрийн тоотой уялдуулан дараа жилийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэхээр санал боловсруулжээ.

Түүнчлэн COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн тэгш, сондгой дугаарын түр зохицуулалтын үеэр 14 хоног хөдөлгөөнд оролцож чадаагүй тээврийн хэрэгслүүдийг хөнгөлөлтөд хамруулах саналыг мөн дэмжсэн байна.

Нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээ ч сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд тус санд 211.9 тэрбум төгрөг төвлөрсөн нь 2024 оны гүйцэтгэлээс 141.2 тэрбум төгрөгөөр буюу гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Харин 2026 онд авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрөөс нийт 240 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс эхний есөн сарын байдлаар 204 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Уг саналыг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөнд оролцох эрх нь түр хугацаагаар хязгаарлагдсан иргэдийн төлсөн төлбөрийг бодит ашиглалтын хугацаатай нь уялдуулах боломж бүрдэх юм.

Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 15:45 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид, Сүхбаатар сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулжээ. Улмаар 20:50 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртжээ.

Түүнчлэн, Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 25-ны өдрийн 16:23 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу хээрийн гал түймрийг алба хаагчид мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар  түймэрт 400 га орчим талбай өртсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив
Сингапурт зохион байгуулагдаж буй “Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн хэлэлцүүлэг 2026” олон улсын арга хэмжээг Г.Занданшатар үндсэн илтгэлээрээ нээжээ.

Тэрбээр “Дэлхийн удирдагчдын чуулган” хэсэгт НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилт болох хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын туршлага, цаашдын боломжийн талаар байр сууриа хуваалцжээ.

П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой
П.Баярхүү: Хуулийн өмнө дуудагдсан бол үнэн шударгаа хүлээгээд шалгуулдаг байх ёстой. Жагсаалтын гишүүд даргадаа үйлчилж намын гишүүдийг хагалгаж байна

Хээрийн таван түймрийг унтраахаар ажиллаж байна
Хэнтий аймгийн Батширээт суманд аравдугаар сарын 21-ний 13:58 цагт гарсан хээрийн түймрийн өнөөдөр /2026.10.23/ өглөө 07:00 цагт бүрэн унтраасан байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар цурамд оруулсан гурав, унтраахаар ажиллаж буй хоёр, нийт таван хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээлэв.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нэг дүгээр багт аравдугаар сарын 22-ний 13:10 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр өглөө 07:40 цагт цурамд оруулсан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  наймдугаар баг, Тахилгат тосгоны “Сүүлийн-Ухаа” гэдэг газар 22-ны өдрийн 12:57 цагт гарсан хээрийг түймрийг өнөөдөр өдрийн 10:10 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Жаргалант зургадугаар баг "Оргийн ам" гэдэг газар 22-ны өдрийн 15:05 цагт гарсан түймрийг Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Баруун-Урт сумын мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Эрдэнэцагаан, Асгат сумын мэргэжлийн анги ажиллаж аравдугаар сарын 23-ны өдрийн 10:32 цагт цурамд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Дорнод аймгийн Баянтүмэн Хотонт дөрөвдүгээр баг "Бургаст хөндий" гэдэг газар өнөөдөр өглөө 08:59 цагт гарсан хээрийн түймэр, Дорнод аймгийн Чойбалсан сум Хөх нуур  дөрөвдүгээр баг "Соён геологи" гэдэг газар 10.23-ны өдрийн 09:50 цагт хээрийн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги ажиллаж байгаа ажээ.

Орон нутгийн замд гулгаа үүсэж, осол гарах эрсдэл нэмэгдэв
Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүссэнээс халтиргаа, гулгаа ихсэж, зам тээврийн осол гарах эрсдэл нэмэгдэж байна.

Нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас зам, даваа гүвээ хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар аймаг, орон нутгийн авто замын засвар арчлалтын компаниуд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж байгаа ажээ. Тодруулбал, Увс салбарын зам хариуцагчид улсын чанартай А1701 дугаартай Ховд–Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 25–53 км-ийн хоорондох Тогшилтын хөтөл орчимд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Мөн А0902 Булган-Мөрөн чиглэлд 11-49км хооронд гулгаа үүссэн хэсэгт цас хайлуулах давс цацах ажил хийгдэж байгаа бол А1002 Эрдэнэт-Булган чиглэлд зам үзлэг хийжээ.

Алтай-Баянхонгор, Алтай-Ховд чиглэлүүдийн замуудад авто замын үзлэг хийж, А0304 дугаартай Алтай-Ховд чиглэлд давс, бодис цацах, автогрейдерээр авто замын зорчих хэсэгт үүссэн хунгар цасыг түрж цэвэрлэх, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлд Говь-Алтай салбарын ажилчид замын үзлэг хийж ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий гадзраас мэдээлэв.

Өнөөдөр /2026.10.23/ Ховд, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Төв, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан, цаг агаар, замын нөхцөл байдлыг харгалзан үзэж, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг Онгцгой байдлын газраас анхааруулав. Мөн суурин газарт замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар хоорондын зайгаа барьж, хүлээцтэй хандаж замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж замын хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Нийслэлийн өвөлжилтөд зориулж тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангаж давс, бодисын нөөцийг бүрдүүлжээ.

Тодруулбал халтиргаа гулгааны үед цас хайлуулах давс 10,016 тонн, бодис 6,140 тонныг нөөцөлсөн байна. Харин нэмж 1,000 тонн давс, 1,500 тонн бодис худалдаж авахаар тендер зарласан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Техникийн хувьд давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машины бэлэн байдлыг хангажээ.

Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна.