Нийтлэл - Khentii.nutag.mn
Монгол үндэстнээ авран хамгаалъя
Саяхан би фасебүүк дээр ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангар хэмээх хүний санаачилсан “Монгол үндэстний карта” хэмээх хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг авч байна гэсэн мэдээлэл үзээд  энэ төслийг дэмжихээр Багануураас гарч нийслэл Улаанбаатар хотод ирлээ.
Зам зуураа “жирийн нэгэн монгол сэхээтэн би ер нь монгол туургатнаа дэмжих талаар юү хийсэн билээ” хэмээн бодов.
Олон жилийн өмнө би Зөвлөлт Холбоот улсын Баку хотын их сургуульд оюутан байхдаа тэнд анх халимаг монгол цэрэгтэй таарч танилцаж байлаа. Түүнтэй ярьж байхадаа би түүнийг монголоор нэг ч үг мэдэхгүй байхад нь ихэд гайхаж байв.
Ингээд би тэр үеэс эхлэн яагаад монгол туургатан дэлхийгээр тарж бутраад их гүрний хаяанд амьдрах болов, яагаад монгол үндэстэн бууран доройтов гэдгийг ихэд сонирхож холбогдох ном, баримт цуглуулж судалдаг болж  билээ. Би Зөвлөлт улсад их сургуулиа төр эрхээр мэргэшсэн хуульч мэргэжлээр төгсөж Хэнтий нутагтаа төрийн байгууллагад ажиллаж байхдаа наяад оны сүүлчээр буриад, халимаг, тува, өвөр монголчуудын тухай “Дагаар орсон монголчууд” хэмээх 33 хуудастай нийтлэл бичиж анхны номоо энэ нэрээр нэрлэн бүтээж, хожим нь энэхүү нийтлэлээ дахин шинэчлэн “Алдагдсан монгол туургатан” гэсэн нэртэй 63 хуудас нийтлэл болгож дараагийн номондоо оруулж билээ. Тэрхүү нийтлэлдээ монгол туургатны туулсан эмгэнэлт түүхийг бичиж цаашид бид Монгол улсын Харьяатын тухай хуулиа хэрхэн шинэчлэх тухай санал бодлоо номондоо тусгаж билээ.Үүнээс өөр зүйл би хийж чадаагүй л юм байна. Нийслэл хотод ирээд би энэхүү төслийг санаачилсан халимаг монгол Жангар болон түүнтэй хамт ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын зохиолч, яруу найрагч Балдоржиев нартай уулзлаа.
Би Жангараас “Та ямар мэргэжилтэй хүн бэ, энэхүү хуулийн төслийг яагаад санаачлах болов, төслийн явц ямар байгаа” талаар  асуулаа.
Жангар Тюбеев: Би ОХУ-ын Халимаг улсын Элстэй хотод төрсөн. Дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Халимагт татварын байгууллагад ажиллаж байсан, эхлээд Элстэй хотод дараа нь Москва хотод ажиллаж байсан. Аспирантурт сурсан, дараа нь бизнесийн ажил эрхэлсэн. Би хувийн “Лада- Жигули” автомашинаараа 7000 км-ийн холоос аялж Монголд 2022 оны 10-р сард ирсэн. Монголчууд намайг найрсгаар хүлээн авч байсан. Би өвөг дээдсийнхээ эх орондоо ирсэндээ туйлын баяртай байсан. Одоо ч гэсэн Монгол улсад амьдарч байгаадаа баяртай байна. Гэхдээ би гадаад хүн шиг Монголд 30 хоног болоод  дахин виз авах хэрэгтэй болдог. Би бол гадаад хүн биш. Би бол монгол үндэстэн.
Би Монгол улсдаа ажиллаж амьдрах хүсэлтэй боловч гуч хоног тутам Буриадын Улаан - Үд хот руу явж визээ сунгуулах нь их бэрхшээлтэй санагдсан. Ингээд би Монгол улсад маань бусад евроазийн улсууд шиг гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжин хамгаалдаг хууль байдаг болов уу хэмээн судалсан. Нийтдээ 48 хууль судалсан.
Гэтэл Монгол улсад энэ талаар нэг ч хууль байгаагүй.  Евроазийн бүх улсууд гадаадад амьдардаг эх орон нэгтнийгээ хамгаалж дэмжсэн хуультай байсан. Зөвхөн Монгол, Киргиз улс хоёр гадаадад амьдардаг эх орон нэгтнээ хамгаалж дэмжих нэг ч хуульгүй байсан. Гэтэл саяхан Киргиз улс гадаадад амьдардаг эх орон нэгтнээ дэмжсэн хуулиуд гаргалаа. Мөн Киргиз улс гадаадын иргэншилтэй гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж  “Мекен карт” буюу “Эх орны карт” баталж гаргалаа. Би Монгол үндэстний картны талаар  монгол нөхдөдөө ярьж та бүхэн монгол туургатанаа энэ мэтээр дэмжих хэрэгтэй, ийм хууль гаргах хэрэгтэй гэсэн юм. Гэтэл тэд маань надад  “Чи өөрөө энэ асуудлаа хөөцөлд” гэдэг байгаа. Ингээд би “Монгол туургатан гэрэгэ” хэмээх төрийн бус байгууллага Монголд байгуулж 2024 оны 3-р сарын 17 ны өдөр нээлтээ хийсэн. Би Монголд 2023 оны 8-р сард дахин ирж “Монгол үндэстний карт” хуулийн төслийг 2023 оны 9-р сард хийж дуусгасан. Анхандаа би энэ ажил амархан бүтнэ хэмээн бодож байсан. Гэтэл тийм биш байлаа. Энэхүү төслийн ач холбогдлыг буриад, монгол хүмүүст ойлгуулах хэцүү байлаа. Ингээд хуулийн төсөл бэлэн болсон тул баталгаажуулах л ажил үлдээд байна. 2024 оны 9-р сард энэхүү хуулийн төслөө бүх холбогдох бичиг баримтын хамт багцалж нэг пакет болгоод Монгол улсын Их Хурлын дарга болон Их Хурлын 126 гишүүн, Монгол улсын Ерөнхийлөгчид хүргэж өргөн барив. Ингээд хариуг нь хүлээгээд л байлаа. Ингээд 16 сарын дараа 2026 оны 4-р сард УИХ-ын гишүүн П.Наранбаяр, Д.Бум- Очир, Т.Баасанжаргал гэсэн 3 гишүүн л намайг хүлээн авч уулзлаа. П.Наранбаяр гишүүн энэхүү хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд уламжилсан боловч “Энэ асуудал манай яаманд хамаагүй” гэсэн хариу өгчээ. Монгол улсын Үндсэн хуулиар бол зөвхөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар л хууль санаачлах эрхтэй юм байна лээ. П.Наранбаяр гишүүн маань бидэнд энэ асуудлаар олон улсын эрх зүйч оролцсон Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн ярьж байсан.
Ер нь монголын олон иргэд, төрийн бус байгууллага энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Одоо над дээр энэхүү хуулийн төслийг дэмжсэн иргэд, төрийн бус байгууллагын 35 кг баримт бичиг байгаа.
Энэхүү хуулийн төсөл хэрэгжсэнээр монгол туургатан Монгол улс, Буриад, Халимаг, Тува улсын үйлдвэрлэгчид баялаг бүтээгчид харилцан зах зээл дээрээ гарч хамтран ажиллах, харилцан визгүйгээр зорчих, амьдралын түвшнээ дээшлүүлэх боломжтой болох юм. Энэ ажил бүтэх болно” хэмээн Жангар итгэл дүүрэн ярьж байлаа. “Энэхүү монгол туургатны төлөөх нүсэр ажлын төлөө та хувиасаа их л хөрөнгө мөнгө гаргасан байх даа. Халимагаас гарч Монголд ирэх, виз сунгуулж Улаан Үд явах зэрэг ажилд их л зардал гарсан байх даа ? гэж асуухад  Жангар инээмсэглэж: “Зардал гаралгүй яахав. Халимагаас Монгол хүртэл 7000 км хувийн автомашинаараа явах бензин шатахуунд гэхэд л 100 000 рубль зарцуулсан. Монголоос Буриад улсын Улаан- Үд хот руу 20 гаруй удаа явж виз сунгуулах, Улаанбаатар хотод орон сууц хөлслөх, төрийн бус байгууллагынхаа албан өрөө хөлслөх, энэхүү хуулийн төслийг дэмжих хүмүүсийн гарын үсэг зуруулах маягт хэвлүүлэх зэрэгт зардал гарч байгаа нь мэдээж” гэв. Дараа нь би энэхүү төрийн бус байгууллагад Жангартай хамтран ажиллаж байгаа ОХУ-ын Буриад улсын иргэн, монгол үндэстэн Виктор Балдоржиевтай жаахан хууч хөөрлөө. В.Балдоржиев бол ОХУ-ын Буриад улсын Ононгийн районы Усть Ималк тосгонд төржээ. Энэхүү суурин монголын хилээс буюу монголын Дорнод аймгийн Эрээнцаваас тавхан км-ын цаана байдаг ажээ. Тэр бээр 1973-1975 онд Монголд байрладаг зөвлөлтийн армид цэргийн алба хаажээ. Виктор Балдоржиев бол буриадын нэртэй зохиолч, яруу найрагч, орчуулагч, нийтдээ 60 гаруй ном бичиж хэвлүүлсэн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар С.Пушкиний медалиар шагнагдсан мэдлэг, туршлагатай ахмад зохиолч хүн юм байна. Орос хэлийг орос хүнээс ч илүү төгс мэддэг, орос хэл дээр шүлэг яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг эрдэмтэй буриад монгол хүн юм билээ. Хилийн чанадад амьдардаг монгол туургатан маань ийнхүү монгол туургатныхаа төлөө хамаг хөрөнгө мөнгө, үнэт цагаа зориулж зүтгэж байхад эх орондоо амьдарч байгаа монголчууд бид монгол туургатныхаа төлөө юу хийсэн билээ? Монгол улс 70 жилийн коммунизмын дарангуйллаас чөлөөлөгдөж эрх чөлөөт ардчилсан Монгол улс болсны дараа 35 жилийн хугацаанд гадаадад амьдардаг монгол туургатныхөө төлөө юү хийж ямар ямар хууль тогтоомж гаргасан билээ? Монгол улсын парламент  сүүлийн 35 жилд нийтдээ 7292 хууль батлан гаргажээ. Мал сүргээ хамгаалах маш олон хууль тогтоомж гаргаж мал сүргийн тоо 70 саяд хүрчээ. Сайн байна. Монгол туургатан гадаадад амьдардаг монгол үндэстнээ  хамгаалж өмгөөлсөн хууль тогтоомж гаргасан бил үү. Ганцыг ч гаргаагүй байна. Муу байна. Маш харамсалтай байна. Бусад дэлхийн орнуудын төр засаг нь  гадаадад амьдардаг эх орон нэгтнээ өмгөөлж хамгаалсан маш олон хууль гаргасан  байх юм. Зарим жишээг дурдая.
Нэг тэрбум 412 сая хүн амтай Хятад улс / гадаад улсад 60 сая хятад хүн амьдардаг/ 1980 онд БНХАУ-ын “Харьяатын тухай” хууль, 1990 онд “Буцаж ирсэн хятад хүн, түүний төрөл садны хүмүүсийн эрх ашиг, сонирхлыг хангах тухай” хууль баталжээ. Үр дүнд нь гадаадад амьдардаг 1 сая 800 000 хятад хүн эх орондоо буцан иржээ.
Тэдний эх орондоо оруулсан хөрөнгө гэвэл хэдэн зуун тэрбум доллараар яригдана.  10.0 сая хүн амтай Израиль улс 1950 онд “Дэлхийн бусад оронд амьдардаг бүх еврей хүнд иргэншил олгох тухай” хууль гаргажээ. Энэхүү хуульд Израиль улсын эсрэг ажиллагаанд оролцсон, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх еврей үндэстэн хүнд Израиль улсын иргэншил олгоно хэмээн заажээ. Үүний дүнд Израиль улс 1950 онд  онд 1.3 сая хүн амтай байсан бол одоо 10.0 сая хүн амтай болж эдгээрийн 7.5 сая нь еврей хүн байна.Тэдний эх орондоо оруулсан хөрөнгийг яривал хэдэн зуун тэрбум доллар болно.  51.2 сая хүн амтай БНСУ / Өмнөд Солонгос / гадаадад 7.0 сая солонгос хүн амьдардаг /1963 онд “Цагаачлалын хяналтын тухай” хууль, 1988 онд “Хилийн чанад дахь солонгос хүний тухай” хууль, 1997 онд “Хойд Солонгосын дүрвэгчдийг хамгаалах, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх тухай” хууль, 1997 онд БНСУ-ын “Харьяатын тухай” хууль, 2000 онд “Хилийн чанад дахь солонгос хүний цагаачлал, эрх зүйн байдлын тухай” хуулийг тус тус баталжээ. Өмнөд Солонгосын гадаад орнуудад байдаг Элчин сайдын яамд нь хэрэв гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгосын иргэн болох хүсэлт гаргавал шууд хүлээн авч иргэн болгодог, Өмнөд Солонгост ирсэн гадаадад амьдардаг солонгос хүн Өмнөд Солонгост амьдарч ажиллахыг хүсвэд шууд хүлээн авч 3 жилийн дотор улсынхаа бүрэн эрхт иргэн болгодог ажээ.
Өмнөд Солонгост амьдрахаар ирсэн солонгос хүнд үзүүлдэг тусламж тэтгэмж дэмжлэгийг ярих юм бол бүр урт түүх болно. Үүний дүнд Өмнөд Солонгос 1955 онд 22.1 сая хүн амтай байсан бол эдүгээ 51.2 сая хүн амтай болжээ.
20.0 сая хүн амтай Казахстан / гадаад улсуудад 4.5 сая казах амьдардаг/ 1992 онд “Цагаачлалын тухай хууль”, тус улсын Сайд нарын Зөвлөл “Казахстанд ирж буй гадаадын казах хүмүүст нийгэм эдийн засгийн хөнгөлөлт эдлүүлэх тухай” тогтоол, 1996 онд Казахстаны Ерөнхийлөгчийн зарлигаар “Казах түмнийг дэмжих тухай” төрийн хөтөлбөр, 1997 онд “ 2000 он хүртэлхи цагаачлалын бодлогын үндсэн чиглэл баримт бичгийг батлав. Казахстаны Засгийн газар 1998 онд “Казах үндэстэн иргэд түүхэн эх орондоо ирж суурьших үзэл баримтлалын тухай” тогтоолыг батлав. Казахстаны парламент 1997 онд “Хүн амын шилжилт хөдөлгөөний тухай” хууль батлав. Үүний үр дүнд 1.0 сая казах хүн гадаадаас нүүн ирж суурьшив. Монголоос 70 000 казах иргэд шилжин очиж байлаа.Тэр үед монголчууд манай улсаас явсан казахуудыг “Эд нар явбал явж л байг, эд нараар бид дутахгүй”  хэмээн харааж зүхэж байсан болохоос “Энэ ер нь юү болж байна вэ. Яагаад манай улсын нэг үндэстэн казах иргэд маань Казахстан руу олноороо шилжин явах болов. Бид яагаад Назарбаев шиг ухаалаг бодлого явуулж гадаадад амьдардаг монгол үндэстэндээ тусалж эх орондоо буцан ирэх эрх зүйн нөхцлийг хангахгүй байна вэ хэмээн хэн ч боддоггүй байлаа. Би хувьдаа боддог юм. Казахууд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевдаа зориулж алтаар хөшөө босгосон ч багадна. Елбасы буюу Ард түмний Эцэг гэдэг цол зүгээр ч нэг нэр төдий зүйл биш юм байна. Ард түмний эцэг гэдэг чинь ийм л удирдагч байдаг юм байна. Назарбаевын зөвхөн хоёрхон гавьяа байгуулсны төлөө казахууд үеийн үед баярлан дурсаж явбал зохино. Энэ бол нэгд, Назарбаев 1992 онд Казахстаны хүн амын зөвхөн 35 хувийг эзэлдэг байсан казах хүн амыг 70.0 хувь болтол нь өсгөж чадсан. Хоёрт, 1992 онд Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн /GDP/ 25 тэрбум ам доллар, нэг хүнд ногдох ДНБ 700 ам доллар байсныг өсгөж ДНБ-ийг 198 тэрбум ам доллар болгож, нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам доллар болтол нь эдийн засгаа өсгөж чадсан юм. Гадаадаас шилжин ирсэн казах иргэдийн орлогын албан татварын нэг жилийн улсын төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэг жилд 1 тэрбум 500 сая ам доллар болж байлаа.
1991 онд Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэлхийн казахуудад хандаж эх орондоо буцаж ирэхийг уриалсаны дүнд хагас сая казах хүн эх орондоо буцаж ирж байлаа.
1992 онд дэлхийн бүх казахуудын Хурултай болж түүнд дэлхийн 30 орны казах үндэстний төлөөлөл оролцжээ.Үүний дүнд 1991-1999 онгд 700 мянган казах хүн иржээ. 1989 онд Казахстанд 6.5 сая казах хүн амьдардаг байсан бол дээрхи хууль тогтоомж гарсны үр дүнд 2025 он гэхэд казах хүний тоо 14.4 саяд хүрч Казахстаны хүн амын 71.3 хувийг эзэлдэг болжээ Одоо дэлхийд гадаадад амьдардаг эх орон нэгтэндээ зориулж нэг ч хууль, нэг ч карт  гаргаж байгаагүй Киргиз, Монгол гэсэн хоёрхон орон байсны нэг Киргиз улс  хэрхэн энэ асуудлаар хууль тогтоомж гаргасныг дурдая. Киргиз улс бол 7.1 сая хүн амтай/ гадаадад 1.5 сая киргиз хүн амьдардаг/, нэг хүнд ногдох ДНБ нь 2700 ам доллар болсон орон юм. Киргиз улс 2001 онд Ерөнхийлөгчийн “Түүхэн эх орондоо эргэн ирж буй киргиз хүнд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” зарлиг гаргав. 2007 онд Киргизийн парламент “Эх орондоо эргэн ирж буй иргэдэд төрөөс баталгаа гаргаж өгөх тухай” хуулийг батлав,  2013 онд “Хилийн чанад дахь киргиз иргэдэд дэмжлэг үзүүлэх төрийн үндсэн бодлогын тухай” хуулийг батлав. Саяхан Киргизэд гадаадад амьдардаг киргиз хүмүүст зориулж “Мекен карт” буюу “Эх орны карт”-ыг батлав. Энэхүү карт авсан гадаадад амьдардаг киргиз хүн 10 жил Киргизэд амьдарч ажиллах эрхтэй болдог ажээ. Энэхүү Мекен картыг авахад хоёрхон нөхцлийг хангасан байхад болох ажээ. Энэ нь нэгд, Гадаад паспорттой байх хэрэгтэй. хоёрт, Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт хэрэгтэй аж. Одоо тэхлээр 35 жилийн турш энэ асуудлаар нэг ч хууль тогтоомж гаргаж байгаагүй ардчилсан Монгол улс цаашид яах вэ? Юуны түрүүнд монгол үндэстэн Жангарын санаачилсан энэхүү “Монгол Үндэстний карт” хэмээх хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дэргэд олон улсын эрх зүйч мэргэжилтэй хуульчид оролцсон Ажлын хэсэг яаралтай байгуулж төслийг эцэслэн гаргах нь зүйтэй болов уу. Учир нь Хууль зүйн Байнгын хороо бол Хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, Цагаачлал болон иргэний харьяатын асуудал хариуцдаг юм. Ингээд уг төслийг УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж нэн яаралтай батлах хэрэгтэй байна. Бусад орны удирдагчид жишээлвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Жонхи, Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев, Киргизийн ерөнхийлөгч Жапаров нар энэхүү амин чухал ажлыг манлайлан удирдаж хэрэгжүүлсэн байх юм.
Манай Монголд энэхүү ажилд  Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд яагаад манлайлан оролцож болохгүй гэж. Мөн энэхүү хууль батлах ажиллагаанд Монгол улсын Гадаад харилцааны яам болон Монгол улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  манлайлан оролцох хэрэгтэй байна.
Монгол улсын Ерөнхийлөгч бол монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм. Түүний эрхлэх асуудлын хүрээнд Монгол улсын Харьяатын асуудал, үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагаанаас болж хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн хүсэлт гаргасан тохиолдолд Монголд улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэмээн заасан. Гэтэл амьдрал дээр ерөнхийлөгч энэ эрхээ хэрэгжүүлж чаддаггүй. Нэг ч монгол үндэстэнд Монголын паспорт олгож чаддаггүй. Харийн дарангуйлаас зугатаж ирсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд паспорт олгох бүү хэл, карт ч олгож чаддаггүй. Хэдхэн жилийн өмнө харийн улсаас зугатааж Монголд ирсэн ганц халимаг монгол Баатарыг өмгөөлж хамгаалж Монголдоо үлдээж чадаагүй яалаа даа. Ичмээр юм. Цаашид Жангарын санаачилсан энэхүү хуулийн төслийг батлах УИХ-ын тогтоол  хоёр хэсгээс бүрдэх нь зохистой биз. Нэгд, энэхүү хуулийн төслийг баталсан заалт байх биз. Хоёрт, Энэхүү хуулийн төслийн Карт олгох журмыг хавсралтаар батлах биз. Тэрхүү журам нь олон илүү, хэрэггүй шалгуур үзүүлэлттэй байх нь зохисгүй.Зөвхөн нэгд, Энэхүү картыг гадаад паспорттой монгол үндэстэнд олгох, Хоёрт. Эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн тодорхойлолттой байх гэсэн товчхон шалгууртай байх нь зүйтэй болов уу. Монгол улсын Харьяатын хууль  аль 1995 онд батлагдсан бөгөөд эдүгээ энэ хууль  маш их хоцрогдсон, шинэчилж өөрчлөх шаардлагатай хууль юм. Зарим хэрэггүй болсон заалтыг дурдахад энэ хуулийн 9-р заалтад Монгол улсын харьяат болохын тулд энэ асуудлаар өргөдөл өгсөн өдрөөс өмнө Монголд 5-аас доошгүй жил байнга оршин суусан байх ёстой хэмээжээ.
30 хоногийн аялал жуулчлалын визтэй Монголд ирсэн гадаадад амьдардаг монгол үндэстэн яаж Монголд 5 жил байнга оршин суух юм бэ?Харин энэхүү төслийн Монгол үндэстний карттай л болж байж Монгол улсад  5 жил байнга оршин суух боломжтой болох  юм.
Өөр ямар ч арга байхгүй. Ийм учраас л Монгол Үндэстний картыг хурдан батлаач гээд байгаа юм. Монгол үндэстний картыг Монголд амьдарч ажиллахаар ирсэн гадаад паспорттой монгол үндэстэнд шууд 10 жилийн хугацаатай олгодог болох хэрэгтэй. Дараа нь Монгол улсын харьяат болох асуудал амар болно. Уг хуулийн Монгол улсын харьяат болох нөхцлийн тухай 9-р зүйл дээр Монгол улсын Ерөнхийлөгч Монгол улсын төлөө гавьяа байгуулсан, Монголд онц шаардлагатай мэргэжил эзэмшсэн , олимпын төрөлд эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт амжилт гаргасан иргэнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэжээ. Энд нэг чухал зүйлийг орхигдуулсан  байна. Монгол улсад үлэмж их хөрөнгө оруулсан хүнийг шууд Монгол улсын харьяат болгоно гэсэн заалт алга. Хэдэн жиийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч Ираны Саид гэдэг жудогийн бөхөд шууд Монгол улсын харьяат иргэншил паспорт олгоод яалаа. Өнөөх нь олимпоос Монголд нэг медаль авчраад Монголоос  баахан мөнгө, орон сууц аваад Монголоос Азербайжан руу зугтаад явчихсан. Гэтэл үлэмж их хөрөнгө Монголд оруулъя, Монгол улсын харьяат болъё гэсэн гадаадад амьдардаг нэг ч монгол үндэстэнд монголын үе үеийн Ерөнхийлөгч шууд иргэншил олгоогүй байдаг юм. Учир нь ийм хууль байхгүй, харьяатын тухай хуульд ийм заалт оруулахаа орхигдуулж мартчихсан тул ийм харамсалтай байдалд орсон юм. Оросын Холбооны улс хүртэл өөр орны иргэншилтэй иргэнд Оросын паспорт шууд олгодог юм билээ.Хэдэн жилийн өмнө Оросын ерөнхийлөгч АНУ-ын иргэн, Холливудын од Стивен Сигалд шууд Оросын паспорт өгч байсан даа.
Оросын Холбооны Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 62 дугаар зүйлийн 1-д:  “ОХУ-ын иргэн ОХУ-ын холбогдох хууль тогтоомж, ОХУ- ын нэгдсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаад улсын / давхар иргэншил / иргэншилтэй байж болно” хэмээн заасан байдаг юм билээ. Тэхлээр Монгол улс ч гэсэн хуулиндаа давхар иргэншлийн асуудлыг тусгах хэрэгтэй, монголын хуулинд давхар иргэншилтэй байж болно гэсэн заалт тусгаад гадаадад амьдардаг монгол үндэстэнд шууд монгол паспорт олгодог болох хэрэгтэй. Монгол улсын паспорт олгодоггүй юм аа гэхэд ядаж Монгол үндэстний карт олгож болно биз дээ. Алгын чинээ л цаас шүү дээ. Гэхдээ энэ карт бол гадаадад амьдардаг монгол үндэстэнд авдар алт л гэсэн үг.
Монголчууд гадаадад амьдардаг монгол үндэстнээсээ баахан мөнгө хөрөнгө нэхдэгээ болих хэрэгтэй. Монголд бизнес эрхлэхийг хүссэн гадаад орны монгол үндэстнээс 100000 доллар авна ч гэх шиг.
Бас тэгээд Монголын иргэн болохыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэн хүн монголын бүх хуулиудыг мэддэг байх хэрэгтэй, монгол хэлийг эзэмшсэн байх хэрэгтэй гэх мэтийн амьдралд нийцэхгүй баахан юм нэхдэгээ болих хэрэгтэй. Гадаадад амьдардаг Монгол үндэстэн маань эх хэлээ мэдэхгүй байх нь тэдний буруу биш, их хөрөнгө мөнгөтэй болоогүй нь тэдний буруу биш. Сүүлийн дөрвөн зууны туршид  Монголын үлэмж их газар нутаг, хүн ардаа харийн гүрэнд алдсан нь монголчууд бидний л өөрсдийн буруу. 2200 жилийн төрт ёсны уламжлалтай гэгддэг монголчууд бид  хүчирхэг төрт улсаа дахин сэргээж хөгжиж чадаагүй нь бидний л буруу. Одоо хэний буруу вэ, энэ карт хэнд хэрэгтэй юм бэ гэх мэтээр  хоосон маргаж хэрэлдэх  цаг биш. Одоо яаж монгол үндэстнээ авран хамгаалах вэ, монгол хүний эрхийг хэрхэн хангах вэ, Монгол улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг нь гол чухал асуудал юм. Эдүгээ эрх чөлөөт ардчилсан Монгол улс маань гадаад харилцаагаа өргөтгөж энх тайванч олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж нэр хүнд нь олон улсын тавцанд өссөөр байна.Чухам ийм таатай нөхцөлд Монгол улс гадаадад амьдардаг эх орон нэгтгээ өмгөөлж хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Би ОХУ-ын Халимаг улсын иргэн, монгол үндэстэн Жангарын УИХ болон Ерөнхийлөгчид  өргөн барьсан энэхүү “Монгол үндэстний карта хэмээх хуулийн төсөл хэрэгжээсэй” хэмээн ерөөж байна. Гэхдээ бас манай төр засаг энэхүү саналыг нь хэрэгжүүлэхгүй орхичих вий хэмээн болгоомжилж байна. Учир нь би ч гэсэн залуудаа их сургуулиа төгсөж нутагтаа ирээд их л идэвхтэй ажиллаж төр захиргааны ажлын талаар саналаа дээд байгууллагад явуулдаг байлаа. Тэртээх наяад оны сүүлчээр би Сайд нарын Зөвлөлд Монгол улсын засаг захиргааны нэгжийг ийм олон 21 аймаг, 330  сум байлгахыг өөрчилж 5 аймаг, 49 хошуутай болгоё, төрийн зарим хуулиудад өөрчлөлт оруулъя гэх мэтийн саналуудыг явуулдаг байсан боловч огт хариу ирдэггүй байлаа.
Үе үеийн монголын ерөнхийлөгчид монгол айл бүхэн гэртээ Морин хуур залах тухай, мөн гэртээ болон албан байгууллагадаа Чингис хааны эш хөрөг залах тухай зарлиг гаргасан нь сайн хэрэг.
Гэхдээ би улсын ерөнхийлөгч зөвхөн ийм ажил хийгээд зогсохгүй, дараах ажлыг нэмж хийвэл зүйтэй юм болов уу гэж бодоод ажил хэрэгч саналуудыг Ерөнхийлөгчид явуулж байлаа. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчид Чингис хааны эш хөргийг дагалдуулан Чингис хааны дэлхийн хэмжээнд болон монголын хувьд байгуулсан гавьяа , сургаалийг товхимол болгон өгөх  тухай саналыг тавьж, тэрхүү товхимолд хэвлүүлэх Чингис хааны гавьяа, сургаалийн тухай нийтлэлийг өөрөө  бичиж хавсарган илгээсэн юм. Мөн Эзэн Богд Чингис хааны хөрөг, нэр төр, намтар түүхийг гүтгэх, доромжлох, хараах, гуйвуулах явдал гадаад, дотоодын ном, хэвлэл, кинонд сүүлийн 100 жилийн турш тасралтгүй  явж ирсэн тул энэ гүтгэлэг доромжлолыг зогсоож хориглох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргах тухай саналыг 2022 оны 9-р сард илгээсэн юм. Гэвч огт хариу ирээгүй. Ямар ч ажил хэрэгжээгүй. Эзэн Богд Чингис хааныхаа үзэл санаа, сургаалийг орчин үетэй хослуулан хэрэгжүүлсэн бол хамгийн зөв төрийн бодлого болох байлаа. 2024 оны 3-р сарын 18-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчид Гадаад улсад амьдардаг монгол туургатны хэдэн зууны мөрөөдөл болсон Монгол улсаа зорьж ирээд Монгол нутагтаа амьдарч ажиллахыг хүссэн гадаадад амьдардаг монгол үндэстэнд Монгол үндэстэн мөн гэсэн хөх карт олгодог болъё, Гадаадад амьдардаг монгол үндэстнээ эх орондоо хүлээн авч карт, иргэншил, тэтгэмж олгодог Израиль, Өмнөд Солонгос, Казахстаны туршлагыг нэвтрүүлье гэсэн санал явуулсан юм. Мөн  Монгол улсын Гавьяат цол, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан зарим хүмүүс гэмт хэрэг, хулгай хийж монгол төрийн шагналын нэр хүндийг гутааж байгаа тохиолдол гарч байгаа тул шагналын журамдаа гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдвол Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяатын цолыг хураана гэсэн заалт оруулах нь чухал байна гэсэн товч тодорхой, ажил хэрэгч амин чухал саналуудыг  тухайн үед Ерөнхийлөгчид явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй, ямар ч ажил хэрэгжээгүй өнгөрч билээ. Өнөөдөр Монголд амин чухал өчнөөн асуудал хэрэгжихгүй байгаа нь эх оронч сэтгэлгээ, хариуцлага сахилга бат, эв нэгдэл, хууль ёс, шударга ёс дутсанаас болж байгаа юм. Энэ бүх дутагдлаа арилгалж чадвал Монгол улс хөгжинө өө. Монголчууд минь. Эзэн Богд Чингис хааныхаа “Эдээр биеэ чимэхийг урьтал болгосноос Эрдмээр оюун билгээ гийгүүлвэл эрхэм сайн. Давшгүйг зорин давбаас оройд нь гарюу. Гэтлэшгүй мөрнийг зориглон гэтлэх аваас тэртээд гарюу” хэмээн зарлигласныг хэрэгжүүлцгээе.
Монгол туургатан мандан бадрах болтугай.
Хуульч, сэтгүүлч, зохиолч Доржийн СҮХБААТАР
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна
2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцтой доройтож байгааг харууллаа. Судалгаанд хамрагдсан 32 улс, нутаг дэвсгэрийн 21-д нь хэвлэлийн эрх чөлөөний байдал “хүнд” эсвэл “маш ноцтой” ангилалд багтжээ. Ингэснээр тус бүс дэлхийн хамгийн хаалттай, дарамт ихтэй бүсүүдийн нэг хэвээр байна.
Энэ доройтлын гол шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсрэг хууль эрх зүйн дарамт нэмэгдэж, хэт хатуу, өргөн хүрээтэй хуулиудыг ашиглах явдал хэмээн дүгнэжээ. Түүнчлэн бүс нутгийн авторитар дэглэмүүд, ялангуяа Хятад улсын боловсруулсан цензур, суртал ухуулгын арга барил хил хязгаараас даван тархаж буй нь илүү анхаарал татаж байна.
Авторитар цензурын нөлөө тэлж байна
Онолын хувьд бүс нутгийн ихэнх улс хэвлэлийн эрх чөлөөг хуулиараа баталгаажуулсан ч бодит байдал дээр системтэйгээр зөрчигдөж байна.
Хойд Солонгос (179-р байр) үүний хамгийн тод жишээ. Үндсэн хуульд хэвлэлийн эрх чөлөөг тусгасан ч бодит байдалд бие даасан сэтгүүл зүй бүрэн хориглогдож, зөвхөн төрийн суртал ухуулга ноёрхож байна.
Хятад улс (178-р байр) сүүлийн жилүүдэд “үндэсний аюулгүй байдал”-ын нэрийн дор сэтгүүлчдийг хорих хуулийн арга хэрэгслээ эрчимтэй өргөжүүлжээ. Одоогийн байдлаар 121 сэтгүүлч хоригдож байгаа нь тус улсыг дэлхийн хамгийн олон сэтгүүлчийг хорьж буй орон болгож байна. Энэ загварыг Вьетнам (174), Мьянмар (166) зэрэг орнууд дуурайж, “кибер аюулгүй байдал”-ын хуулиар цахим орчныг хянах болжээ.
Афганистанд (175) 2021 онд Талибан эрхэнд гарснаас хойш хэвлэл мэдээллийг хянах, дэглэмийг шүүмжлэх боломжийг хаах, суртал ухуулгыг тулгах зорилготой олон хууль хэрэгжиж байна.
Сэтгүүл зүйг гэмт хэрэгжүүлэх хандлага нэмэгдэв
Зөвхөн авторитар орнуудаар хязгаарлагдахгүй, ардчилсан орчинд ч хууль тогтоомжийг сэтгүүлчдийн эсрэг ашиглах хандлага нэмэгдэж байна.
Энэтхэгт (157) хараат бус хэвлэлд шүүхийн дарамт нэмэгдэж, гүтгэлэг, үндэсний аюулгүй байдлын хуулиар сэтгүүлчдийг онилох болжээ. Пакистанд (153) улс төрийн тогтворгүй нөхцөл байдалд хэвлэл мэдээллийг хянах, зарим тохиолдолд дарах оролдлого тасрахгүй байна.
Филиппинд (114) терроризмын хэрэг үүсгэх нь хэвлэлийн дуу хоолойг намжаах гол арга болжээ. 27 настай сэтгүүлч Франчи Мэй Кумпиогийн хэрэг үүний жишээ бөгөөд түүнийг зохиомол хэрэгт буруутган зургаан жил хорьж, терроризмын хэргээр хамгийн удаан хоригдож буй сэтгүүлч болгосон байна.
Индонез (129), Сингапур (123), Малайз (95), Тайланд (92) зэрэг оронд улс төр, эдийн засгийн нөлөө бүхий бүлэглэлүүд сэтгүүлчдийг дарамтлах зорилготой “олон нийтийн оролцоог хязгаарлах стратегийн шүүх нэхэмжлэл” (SLAPP) өргөн ашиглаж байна.
Ардчилсан орнууд ч дарамтад байна
Хэвлэлийн эрх чөлөө тогтсон гэж үздэг орнуудад ч хууль эрх зүйн зохицуулалт сэтгүүл зүйд сөргөөр нөлөөлж байна.
Японд (62) төрийн нууцын тухай хууль эх сурвалжийг хамгаалах баталгаа сул байгаагаас өөрийгөө цензурдах хандлага бий болгож байна. Өмнөд Солонгост (47) “хуурамч мэдээлэл”-тэй тэмцэх нэрийн дор авч буй арга хэмжээ нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй гэж шүүмжлэл дагуулж байна.
Бүс нутагт “топ-20” орон алга
Ази-Номхон далайн бүсээс нэг ч улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн эхний 20-д багтсангүй. Шинэ Зеланд (22) бүс нутгийн жишиг хэвээр байгаа ч байр ухарсан байна.
Тайвань (28), Зүүн Тимор (30), Австрали (33) зэрэг ардчилсан орнууд тодорхой сорилттой тулгарч байгаа ч харьцангуй хамгаалалттай орчныг хадгалж чадсаар байна. Гэсэн ч эдгээр нь нийтлэг дүр зураг биш, харин бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө тасралтгүй хумигдаж буй нөхцөлд “онцгой жишээ” болж байна.
Монгол Улс: Хоёр туйлын дунд савлаж буй орчин
Ази-Номхон далайн бүсийн ерөнхий хандлагыг авч үзвэл Монгол Улс (85) нь харьцангуй нээлттэй хэвлэл мэдээллийн орчинтой цөөн улсын нэг хэвээр байна. Гэсэн ч бүс нутгийн дарамт, нөлөөллөөс ангид байж чадахгүй байгаа нь анзаарагдаж байна.
Сүүлийн жилүүдэд Монголд хэвлэлийн эрх чөлөө хумигдах эрсдэлтэй хэд хэдэн үзэгдэл ажиглагдаж байна. Үүнд:
-Хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гүтгэлэг, нэр төрийн маргаан шүүхээр шийдэгдэх нь нэмэгдэх
-Улс төр, бизнесийн нөлөө бүхий бүлэглэлүүдийн далд дарамт
-Сэтгүүлчдийн эх сурвалж хамгаалах эрх зүйн баталгаа сул хэвээр байгаа асуудал багтана
Нөгөө талд, Монгол Улсад олон ургальч хэвлэл мэдээлэл оршин тогтнож, цахим орчинд харьцангуй чөлөөтэй мэдээлэл солилцох боломж хадгалагдсаар байна. Энэ нь бүс нутгийн олон оронтой харьцуулахад давуу тал хэвээр байна.
Гэвч олон улсын байгууллагуудын анхааруулж буйгаар, хэрэв хууль эрх зүйн орчныг тодорхой болгохгүй, сэтгүүлчдийн хамгаалалтыг сайжруулахгүй бол бүс нутгийн нийтлэг сөрөг чиг хандлага Монголд ч нөлөөлөх эрсдэл ойрхон байна.
Эх сурвалж: polit.mn
Цаг хугацааны төгсгөлгүйд итгэж...
Хүн бүрийн сайн мэдэх хамгийн хүчирхэг шог бол Мигель дэ Сервантес Сааведра хэмээх испани эрийн “Кихот ноён” гэдэгтэй нийтээр санал нэгддэг. Нэгэнтээ III Филипп хаан гудамжаар элгээ хөштөл инээж яваа уншигчийг хараад “Энэ хүн галзуурчээ. Эсхүл тэр “Дон кихот” л уншиж байгаа биз” хэмээсэн гэдэг.
Гэхдээ энэ нь цорын ганц гэсэн тодорхойлолтод чухам нийцэхгүй. Лопе Дэ Вега болоод Эразмыг нэрлэлээ ч гэсэн үндэстэн бүхэнд туйлын уран “мянгуужингууд” цаг үе бүхэнд байсан нь илэрхий. Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” хүртэл хошин ёгтлол, түүн доторх адал явдлын уран нүүдэлгүйгээр далайн тэнүүлчний өрөвдөлтэй амьдралын гүн дэх өөрийгөө зугаацуулах гэсэн төсөөллийн яриа болж өнгөрөх байсан гэлтэй. Тэгээд ч суутнууд бүгд усан тэнэг ч юм шиг хачин егөөтэй л байдаг шүү дээ. И.Ильф, Е.Петров нарын “Алтан тугал”-ыг аваад үзье. Түүн шиг зугаатай ном өдийг хүртэл уншсангүй хэмээн дуун алдах уншигч олон. Гэхдээ зүгээр нэг наргиан цэнгээнийг хооронд нь сүлсэнгүй.
Товчхон хэлэхэд эмгэнэлийг ер бусын хоржоонтойгоор урласан бүтээл. Саятан болсноо мэдэгдэх аваас шоронд суух эрсдэлтэй, хувийн өмч хэрхэвч байж болохгүйг журамласан нийгэмд хэн ч зүгээр нэг мөнгө овоолчихгүй л дээ. Гэтэл тэгж чадсан нэгэн эрийг олж мэдсэн луйварчид мөнгийг нь авахаар муур, хулганадаж буй зохиол. Харин нөгөө сэргэлэн эр нь амархан луйвардуулах этгээд биш. Николай Гоголийн “Байцаагч түшмэл”, “Тоглоомчин” зэрэг хошин жүжгүүд ч нийгмийнхээ болоод хүмүүсийн доторх жигшмээр чанарыг уран егөөдлөөр цоо хатгасан урт хадаас мөн. Тэгвэл хошин зохиол гэдэг маань ямархуу зүйл болж таарах вэ? Мөнхийн туурвил нэг бол уй гашуугаас, үгүй аваас уйдаж зүрхлэмгүй уран хошигнолоос бүтдэг гэснийг үзвэл уран зохиол дахь дээд чанар үүн дотор оршдог нь гарцаагүй.
Мэдээж хүн төрөлхтөнд уудалж хүчрээгүй, ухаж гүнд нь хүрээгүй мөнхийн сэдэв олон бий. Гэтэл түүн дотроос чухам юуны учир наргиантай үлгэрүүд өөрийгөө жинхэнээр нь таних боломжийг хүмүүст илүүтэй олгодог хэрэг вэ? Энэ тухайд нэгэн мөнхийн номын жишээн дээр хөөрөлдөх чухам л наргиантай байх болов уу. Тэгвэл уншигч минь, хоёулаа наргианаа эхэлье.
Усан тэнэг асуулт гэж байдаггүй гэдэг. Тиймээс нэг асуулт тавиад үзье. Энэ дэлхийд хамгийн амархан уншигдах атлаа модон тавиураас дэлхийн олон уншигчдад хүрсэн ном бий юу?
Тийм ээ, байгаа. Гэхдээ тийм ном хэд байдгийг мэдэхгүй юм. Мэдэх нь гэвэл Сэргэн мандлын үеийн Францын уран зохиолын сод төлөөлөгч Франсуа Раблэгийн “Гаргантюа ба Пантагрюэль”. Зарим нь уг бүтээлийг Тристрам Шандригийн нөлөөлөөс болж л уншихыг хүсэж дэрнийхээ хажууд тавьсан боловч хүссэн зүйл нь хүзүүгээр ороож онц гойд санагдаагүй учир орныхоо хөл рүү шидчихсэн гэдэг. Мөн ч хөгжөөнтэй хэрэг шүү.
Раблэ дүрүүдийнхээ сэтгэлзүйд уншигчдыг хүлж, оюун санааных нь мухрыг онгичсон урт, уйтгартай үлгэр хүүрнэхийг хүсээгүй агаад огтын санаанд оромгүй анекдот ярьж, бусдыг тэрхүү наргиан наадмын талаарх бодолд автуулж, инээлгэхийг зорьдог. Иймээс заримд нь цагийн гарз байж мэднэ. Гэвч Оросын философич, XX зууны утга зохиолын томоохон онолчдын нэг Михаил Бахтин хошигнолыг “Цаг хугацааны урсгал доторхи бие хүний бодитой ухамсар” гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл өөрийгөө ямар үед жинхэнээр нь тольдож, үнэнээр нь таньж авах вэ гэвэл хараахан субъктив биш тэрхүү ухамсраас хайх хэрэг гарав биш үү. Тиймээс Раблэгийн эл зохиол ардын аман үлгэрүүдийн энгийн нэг чуулбараас онхи өөр байсан тул цагийн цаазыг давж гарчээ.
Михаил Бахтин хэрхсэнийг бүрэн жишгээр үзүүлье л дээ. “Раблэ ба түүний ертөнц” хэмээх суут онолын бүтээлдээ “Хэдийгээр дундад зууны үеийн хошигнол нь субъектив бус боловч, цаг хугацааны зогсолтгүй урсгал доторх бие хүний бодитой ухамсар юм. Энэ бол бүхий л хүний хувьд нийтлэг ухамсар билээ. Цаг хугацааны энэ л урсгалыг нийтээр хөгжилдсөн найр наргиан дунд, хөөрч баярласан хүмүүсийн цуглаанд, бусадтай нас хүйс, зэрэг зиндааны ялгаагүйгээр холилдох үе л хүн илүү гүнзгий мэдэрдэг. Ахин шинэчлэгдэж, шинээр өөрийгөө олж авах боломж энэ байдаг. Инээд наргиантай үлгэрүүд яагаад чухам үхэл, ариун шүтээний тухай сэдвээс дээгүүр, хүний мөн чанарт ойр санагддагийн учир ч тэр” хэмээн “Гаргантюа ба Пантагрюэл” романы өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаагийн учрыг тодорхойлжээ.
Уг номыг дөрвөн хэсэг үлгэрээс бүтсэн гэж үздэг нь төдийлөн зохистой бус санагддаг. Ном ерөөс хоёр том хэсгээс л бүтнэ. Үүнийг харин нарийн тунгааж орчуулсан хувилбар нь манайд бий. Англи хэл дээрх хувилбар нь харин олон янз. Германд ч мөн хоёр хэсэгт хуваан ангилсан хэвлэлтэй таарч байв. Харин дөрвөн хэсэгт онолчид хуваасан нь үйл явдлын шинэ эхлэл болоод тухайн зуунд хэвлэлтэд хэрхэн шилжиж, дөрвөн хэсэг ном болон уншигчдад хүрч байснаар нь ангилж үзэхэд хүрсэн болов уу.
Энэ шинжээр нь ангилан үзвэл нэн тэргүүнд Пантагрюэлийн эцэг Гаргантюагийн газар нутгаа хамгаалан дайтсан тухай, түүний анд нөхдийн баатарлаг гавьяа, дэлхийг эзлэхээр зориглосон авч төрсөн нутгийг нь хүртэл авч чадаагүй хөрш улсын хаан Пикрошолийн инээд хүрэм омог хилэн, ичгүүртэй ялагдал, дайны үүсэл болсон тариаланчид, бялуучдын өчүүхэн агаад үнэ цэнийн хувьд Раблэ хосгүй тэмцэл болгон урласан үзэл санааны талаар өгүүлдэг. Гэвч Раблэ эл номыг уншигчдад хүргэсэн эхний номынхоо дараа нь бичжээ.
Харин уншигчдад хүрсэн эхний ном бол үйл явдлын хувьд Гаргантюагийн дараа өрнөх боловч түүний хүү ухаалаг, сайхан сэтгэлт Пантагрюэлийн төрсөн тухай болоод гайхамшигт амьдралын талаар хүүрнэдэг.
Гурав дахь номд Пантагрюэлийн найз Панург эхнэр авах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэж, түүнээс зөвлөгөө авч буйгаар эхэлнэ. Тун хөгтэй энэ асуулт ерөөс хувь хүний мунхаглал бус амьдралын чухал сонголт болохыг харуулснаас үүдээд дараагийн ном эхлэх шалтгааныг үүсгэжээ.
Эцэст нь төгсгөлийн дөрөв дэх номд найз Панургийн эхнэр авах, үгүйг шийдэхийн тулд урт холын аянд гарч Шидэт Лонхны хийдэд очин лонхноос асуултын хариугаа авахаар болно.
Сайтар боловсруулсан уран санаа
Номын гол дүрүүд нь аварга биетүүд. Гаргантюагийн эцэг Грангузье наргиан цэнгээн хийж, ууж идэхэд туйлын дуртай мангас байжээ.
Ном ч ийм л утгатай өгүүлбэрээр эхэлдэг. Түүний эхнэр Гаргамел бөгөөд уг хоёр мангасын эрийнх нь нэр францаар “их хоолой”, эмийнх нь “хоолой” гэсэн утгыг илэрхийлнэ. Тэдний хүү Гаргантюа төрөхөд л Раблэгийн эртний үлгэр домгуудыг уншиж өссөний дүнд илэрсэн уран сэтгэмжийг илэрхийлэх зүйрлэлүүд хөвөрч өгнө дөө. Хүүгийн найранд зориулан 367014 амбан шар төхөөрсөн л гэнэ, хүүдээ бээлий оёхын тулд 16 гэрийн сахиусны арьсыг өвчин, цамцанд нь францын тэргүүн зэргийн 900 тохой даавуу орсон гээд л үл үнэмшим атлаа анхаарал татам зүйрлэлүүд хуудсаас хуудас дамжина. Түүгээр үл барам Гаргантюа хэн ч харсан гайхалтай царайлаг хүү агаад арван эрүүтэй, гайхмаар хачин төрхтэй юм гэнэ. Гэхдээ энэ бүгдээс бид уран зохиолын амт шимтийг бус зөвхөн үлгэрийн үйл явдал, түүн доторх зохиогчийн баялаг төсөөллийн мэдрэмжүүдийг олж харж, амтлах билээ.
Зохиолыг үнэ цэнтэй болгосон нэг шалтгаан нь Раблэгийн хошигносон шүүмжүүд болоод мөнхүү Пантагрюэлийн аяллын явцад очсон арал бүр нь нэрийнхээ утгад бүрнээ нийцэж байсан учраас ямар нэгэн нууцалсан агуулга эрэх явдалгүйд оршиж байв. Мөн асуудал бүр дээр түүхэнд үлдсэн тодорхой жишээ, баримт, хуучуудыг гарамгай ашиглаж, дүрүүдийн хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэж байсан нь зохиолчийн анхнаас нь бодож боловсруулсан уран санааны нэг.
Жишээ нь Салхит арал бий. Тэнд хүмүүс нь зөвхөн салхиар л хооллоно. Өвчин туссан хүмүүсийг салхинд цохиулж эмчилнэ. Үүнийг үзээд Пантагрюэль “Та нар юутай амар жимэр амьдарна вэ? Салхины үнэ хөлс гэж төлөхгүй шүү дээ. Салхи салхилбал хоол бэлэн болох тэр” гэхэд арлын эзэн зовлон зүдүүр дориун болох тухай өгүүлдэг. Бороо их орохоор арал дээр салхи үүсэхгүй. Мөн арлаас нь хол Бренгнариль хэмээх аймшигтай мангас байх бөгөөд гэдэс нь өвдөх үед салхи үүсгэдэг тээрмүүдийг нь үрлэн эмийн оронд залгичихдаг учир үгүйрэл, хоосролын туйлд хүрдэг гэх...
Мөн ондоо нэг жишээ авч үзье л дээ.
“...Энэ мөчид дүүрэн бөмбөр ачсан нэг том хөлөг онгоц бидэнд ойртож ирэхэд, тэр хачин хөлгийн зорчигчдын дотроос хуучин анд Анри Котиралийгаа олж харлаа. Тэр бүсэндээ илжигний том толгой хавчуулж, солгой гартаа том болсон бохир титэм, баруун гартаа байцааны бяцхан шилээгүүр барьжээ.
Анри Котираль намайг үзмэгц, илжигнийхээ толгойг сэгсчин
-Найз минь, чи наашаа хар. Үүний юу болохыг чи мэдэх үү? Чи яаж мэдэх билээ! Энэ бол байгалийн жишээлшгүй гайхамшигт бүтээл мөн. Үүгээр би алив металлыг алт болгож хувиргах шидэт эм хийнэ гэж хашхираад...” хэмээдэг хэсэг бий.
Пантагрюэлийн онгоц далайн хүчтэй хуй салхинаас амь мөлт мултарсан хойно энэ хэрэг болсон юм л даа. Тэрхүү илжигний толгой нь нэг ёсондоо бүхнийг алт болгон хувиргадаг “Философийн чулуу”. Үүнийг эрэгч, үгүй аваас нууц эрдмийг эзэмшигч алхимичүүдийн тухай бид мэднэ. Харин Раблэ ийм ид шидэд огтоос итгэдэггүй байсан нь тодорхой. Тиймдээ ч тэднийг илжгэн толгойтнуудтай зүйрлэн элэглэн шоочлохдоо ийнхүү бичжээ.
Тэгээд ч “Ухаантны вант улс”, “Шаахайн арал”, “Дамшлагчдын арал”, “Гяндан арал” гэх мэтээр урт холын аялалд таарсан арлуудын нэр, тэнд оршин суугчдын тухай эргэцүүлэн санах аваас орчин үеийн үгийн гарамгай суутан Итало Кальвиногийн “Үл үзэгдэгч хотууд” санаанд буудаг юм.
Нэгэн удаа усан онгоц нээлттэй тэнгист хөвж явахад Пантагрюэль болон хөлгийн багийнхан агаарт хүмүүс ярилцаж эхэлснээ тэр нь удахгүй дайчдын уухай, зэвсэг хангинаж, морьд янцгаах чимээ болон хувирч буйг олж сонсдог. Гэвч дүр нь үзэгдэхгүй. Гэтэл нэг нь тэднийг тус газраар дайран өнгөрөхөөс урьд Арамистийчууд болоод Нефлидатуудын хооронд ширүүн тулаан болсон тухай эртний мэргэдийн бичсэнийг уншсанаа санадаг. Энэ нь мөсөн далайн хил байв.
“...тулалдааны аймшигт бүх дуу чимээ цөм агаарт хөлдсөнөө одоо хавар болоход хайлж, сонсогдох болж байгаа нь энэ...”
Энэ жишээ л гэхэд надад тун чиг ер бусын гайхалтай сэдэл өгсөн юм даг. Харин түүнийг энд хуваалцахгүй.
Дээрх жишээнүүдээс харахад үнэхээр Европын олон уншигчдын оноодог индекс ба конкордасын хөгжингүй урлагийн адил эсэн бусын тэнэгүүдийн хоорондын элэглэл төдийхөн гэж авч үзэх нь мунхаглал болно.
Үзэл санааны тэнцвэр
Ерөөс шашны мухар сүсгийн талаар түүн шиг уран гойд цэцэлж, хошигносон зохиолч Сэргэн мандлын үеэс хойших өдгөө зуунд тийм ч олон төрөөгүй дэг ээ. Энэ талаар номын XXIX, XXX, XXXI бүлгүүдээс унших боломжтой. Гэхдээ шашны үзэл санааны бурангуй талыг Буддизмаас ч тэр, Протестантаас ч, Католикаас ч тэр адилхан олж хараад аль нэгийг нь илт хамгаалалтын хуяггүйгээр нүцгэлж эн тэнцүүхэн хошигносонд л түүний үнэн чанарын илрэл оршиж байгаа юм. Магадгүй тэр Францискан сүмд шавилан сууж байхдаа шашны тийм мухар сүсэг, этгээд гаж үзүүлбэрийг тэвчээгүйдээ л 1530 онд Монпельегийн Анагаахын сургуульд элсэн орох шийдвэр гаргасан биз. Сургуульд орсноос хойш зургаахан долоо хоног өнгөрөхөд бакалаврын шалгалтаа өгөхөд нэгэнт бэлэн болчихсон байсан гэдэг. Тэгэхээр тэр сүмд байхдаа ч энэ чиглэлээр суралцаж байсан болов уу гэж онолчид таамаг дэвшүүлсэн нь бий.
Номдоо зориулж бичсэн оршил үгээс үзэхэд тэрээр тун гярхай агаад юмыг гадна талаас бус дотоод мөн чанараар нь шүүдэг байсан нь илэрхий. Тэгээд ч бусадтай тун найзархаг ханддаг байжээ. Тийм л хүн “Анд нөхөд минь, Сократ хэн байсныг мэдэх үү?” гэсэн өгүүлбэрээр балчиг намаг бүхий сууцандаа аж төрөхүйн буулганд даруулсан хүмүүст хандана шүү дээ. Үүнээс гадна оршилд дурдагдсан “Миний номыг хавтсаар нь бүү шүүгээрэй” гэх өгүүлбэрээс үүдээд “Хүнийг хувцсаар бус ухаанаар шүүдэг шиг Номыг хавтсаар нь бүү дүгнэ” гэх үг гарсан байж ч мэдэх билээ.
Хэн хэрхэн хэлснийг судар номд бичсэнээр л тэмдэглэн авч үлдээхээс бус бид яахин таамаглах буюу. Тэгээд ч Раблэ бусдыг инээлгэхийг төдийлөн хүсээгүй юм шиг санагддаг. Учир нь хувийн ашиг сонирхлын төлөө ажилладаг санваартнууд, авлигач, шүүгчид, мунхаг гүн ухаантнуудын тухай ёжилж, тэр бүү хэл зарим мулгуу хаадыг хүртэл тэр өөрөө л шоолон инээж байсан юм. Үнэндээ Пантагрюэлийн найз Панург ч мөн тэдний л нэг шүү дээ. Аюул таарах болгонд айн ширвээтэх атал амгалан тайван мөчид өөрийгөө өргөмжлөн дөвийлгөх түүнийг хөлгийнхөн хэчнээн шоолон инээлдэвч анд нөхөр мэт үзсээр байдаг билээ. Учир нь зохиолын дотоод зөрчил дэх дүрийн үнэн чанарыг илтгэхийн тулд тойрон хүрээлэгсэд нь цөм эр зоригтон, ухаантнууд байх ёстой байв. Тэгж байж л уншигчид Панургийн үнэн нүүр царайг олж харах болно. Эцэст нь Панург Шидэт лонхны асуултын дараа ч мөн “-Та миний гэрлэх талаар юу айлдах сан бол? Эхнэр минь намайг зодох уу, эсхүл зодохгүй юу” гэхэд замч Бакбюк “Найз минь, та хуурамч биш жинхэнэ мэдлэгийн замд ормогц сайн хүнийг муу хүнээс амархан ялгаж чаддаг болно. Тэгэхэд та өөрийн дураар эхнэр сонгон авч чадна гэж найднам” хэмээн хариулдаг шүү дээ. Ерөөс зохиолын төгсгөлд Шидэт лонхноос гарсан “Тринк” буюу “уугтун” гэх үгийг дэлгэрүүлэн жинхэнэ мэдлэгийн тухайд өгүүлсэн бүхэл бүтэн томоохон цогцолбор бий. Төгсгөлийн бүлгийн гуравны хоёр хувийг тэр л цогцолбор эзэлдэг. Тэгэхээр эл зохиолын дуусгавар болох цэг дээр агуулга үндсэндээ өөрчлөгдөнө. Тэд үнэхээр Панургийн эхнэр авах үгүйд хариулт авахаар зорьсон авчиг зохиогчийн хариулт өгөх гол санаа нь жинхэнэ мэдлэгийн тухай эрэлд хатсан явдал болж төгсдөг. Худал хуурмаггүй, үзэл санааны хий хоосон дуун гаргах хонгио төмрийн хүнгэнэсэн чимээгүй, шившигт явдлыг хүлцэн тэвчих хоосон цуурайгүй тийм жинхэнэ мэдлэг. Тэр нь энэ дэлхийд орших цорын ганц агаад байгалийн мөнхийн тайлагдашгүй нууцын утгыг мэдэж чадах эрдмийн боловсролын тухай юм.
“Танай гүн ухаантнууд “бүх зүйлийг эртний мэргэд бичсэн тул бидэнд шинэ нээлт хийх юм үлдсэнгүй” гэж гомдол мэдүүлдэг нь гүн ихээр алдаж байгаа хэрэг”.
Сэргэн мандлын үед ч ийм үзэл санааг хадаах дуу хоолой ховор байсныг Раблэгийн зохиол илтгэдэг. Үнэхээр тэр өнгөн дээрээ элдэв марзан үлгэр хэлсэнгүй ээ. Үлэмж биет мангасуудын тулаан, найр наадам, Одиссэйн аяллын замаар туучсаны адил ертөнцийг тэнгисийн давлагаа дундуур туучсан аяллын урт зам бидэнд чинад нууцыг хошигнож тайлахдаа зарим үед хачин их уйтгарлуулах чөлөө өгөлгүйгээр бүгдийг маань ёгтлон инээсэн нь дур гутам мэдрэмжийг төрүүлнэ. Тэрхүү мэдрэмж нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө үнэн төрхийг хараад гэмших сэтгэл юм.
Түүгээр үл барам үлэмж биетнүүд төрөх явдал хийгээд зугаа цэнгэл, наргиан, алиа салбайдай нарын түүхүүд зэрэг уран нарийн зүйрлэлүүд бүхий үйл явдлууд нь хэрхэн харгалдаж буйг нарийн ажиглахгүйгээр унших аваас уртаас урт цаг хугацааг хамарсан асар том багт наадмын дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх вий. Тэнд та ууж наргиж, Раблэ харсан зүйлээ хэрхэн танд тэнгэр бурхны нэрийг барин үнэн гэдгийг нь тангараглаж буйг ч сонсох боломжтой.
Мэдлэг оюуны мөнхийн нар
Уг номын зохиолч өөрөө эдгээр түүхийн дотор амьдарсан, адал явдлыг биеэрээ туулснаа батлан өгүүлж Гаргантюагийн аманд орж үзсэн тухайгаа ч бидэнд өгүүлдэг. Аман дотор нь яг л орос ардын үлгэрт гардаг аварга халимны нуруун дээр бүхэл бүтэн тосгон цогцолсон байдгаас ч илүү хүн төрөлхтөн суурьшиж, хот балгад сүндэрлэсэн байх нь бий. Тэндхийн иргэд аварга Гаргантюагийн аманд суугаагаа үл мэдэн “Манай тив бол маш эртний тив” гэх бөлгөө. Тэнд Раблэ байцаа суулгаж буй эртэй таарч, дээрэмчдэд тонуулж, аварга биетийг эвшээхэд амаар нь нисэн орсон тагтаа агнаж буй хүүтэй хүртэл учирч, зургаан сар илүү хэрэн тэнэдэг. Ийм зугаатай аялал гэж ер нь байх уу, та минь.
Ингээд бодохоор уг зохиол өөртөө “багт наадмын сүнсийг агуулсан” болох нь зүгээр ч нэг үг биш ажээ. Үүнээс гадна тухайн цаг үеийнхээ нийгмийн амьдрал, соёлын тодорхой хэлбэрүүд хэрхэн бий болж, зарим нь нуран унаж, хэсэг бусаг урлагийн нөхөд хэрхэн дундуур нь шавар шавхай хутгаж байсныг ч дам бэлгэдлүүд болоод аман хошигнолын арга хэлбэрийг уран сайханжуулан үзүүлснээрээ хойшдын олон суут бүтээлүүдэд сэдэл болж, туурвин бүтээгчдийн бичлэгийн аргыг зааж өгсөн гавьяатай. Аварга биетүүдийн эрх мэдлийн дарангуйлал нь хүртэл түр зуурын ноёрхох шинж чанарыг илтгэсэн эсрэг утопи байдаг.
Пантагрюэль эцэст нь нөхдийн хамт дахин тэнгист гарахад “Нар огторгуйн гүнд дэгдэж, алтан туяагараа манай хөлгүүдийг гийгүүллээ” хэмээдэг шиг мэдлэг оюуны наран биднийг мөнхөд гийгүүлэхэд үргэлжид найдан хошигнол, егөөдлийн эцэг болсон Францын сод туурвилч Франсуа Раблэгийн “Гаргантюа ба Пантагрюэль”-ийг цаг хугацааны төгсгөлгүйд бат нот итгэн номынхоо эхлэлд ийн мөнхжүүллээ.
Б.Алтанхуяг
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Арван жилийн доторх скандал ба Харбин, Улаанбаатарын гэрээний ялгаа
-Ерөнхий сайдын хэлэлцээрийг ганцхан алхмын зайнаас ажигласнаа тэмдэглэв-
Харбинд гэрээ үзэглэлээ. Хэзээнээсээ улс гүрэн хоорондын уулзвар, зангилааны түүх болсон энэ газар нутагт Монгол Улсын нэгэн чухал гэрээ хэлэлцээрийг хийгээд ирлээ. Гоё гэрээ биш ээ. Үнэхээр чухал бөгөөд хүнд гэрээ юм. Юугаараа хүнд вэ гэхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд үе үеийн төрийн өндөр албан тушаалтнуудын  ивээл дор ММС, MCS болон Баяннуур аймгийн нүүрс тээврийн бизнесийнхний ашиг сонирхол, эрх ашгийг зөрчиж, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлж хийсэн гэрээ хийж чадлаа. Энэ бол том амжилт.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай, улмаар тус улсын төрийн өмчит “Чайна энержи”-ийн Гүйцэтгэх захиралтай, улмаар тэдний шинэ ТУЗ-ийн даргад юу ойлгуулах, яаж зөвшөөрүүлэхийг бараг нэг алхмын зайнаас харж мэдэрлээ. Гарын үсэг зурж, хавтас солилцон, шампэйн тулгахын цаана нүүрсний зах зээл гэгч шатрын өрөг дээр тоглолт өрнөлөө.
Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурч байгаа нь үнэн. Энэ нь манай макро эдийн засагт донсолгох хэмжээний нөлөөтэй нь үнэн. Ийм цаг үе, нөхцөл байдалд тохирсон хэлэлцээр хийхийг улс орон, УИХ, Засгийн газарт чиглэл болгон зөвшөөрсний дагуу энэ ажлыг хийв.
Арван жилийн өмнөх алдааг амжилттай залруулав
Одоогоос яг арван жилийн өмнө 2015 оны 1 дүгээр сараас эхэлж хэлэлцээр хийж байв. Тухайн үед Засгийн газрын 268 дугаар тогтоол 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр батлагдаж Засгийн газраас Ажлын хэсэг байгуулж, Хятадын талтай гэрээ, хэлэлцээр хийж эхэлсэн. Энэ үед MMC 51 хувь, Шенхуа 49 хувийг эзэмшиж, эдгээр хувь эзэмшлээрээ дамжуулан өнгөрсөн жилийн хугацаанд MMC Тавантолгой ордыг бүхэлд нь эзэмшиж, цахилгаан станц, дэд бүтэцтэй нь бүрэн хяналтдаа байлгах “аймшигтай” төлөвлөгөөтэйгээр төмөр замыг гацаалаа. Хоёр улсын Засгийн газрын гэрээ, хэлэлцээр дотор “Консорциум” гэдэг нэрийн дор уурхай, олборлолт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гээд цогцоор нь шийдэх мэтээр өнгөн талдаа харагдавч Монголын тал мөнгө гаргахгүйгээр гурван асуудлыг цогцоор нь Хятадын талаар хийлгэнэ гэсэн шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргасны дагуу буюу уг тогтоолд заасан хувь, хэмжээ, концессийн дагуу хэлэлцээ хийсэн байдаг. УИХ дээр түүнийг хүлээж авахгүй гэж шийдвэрлээд уг гэрээ хэлэлцээр зогссон. Зогссоноос хойш Монголын тал “энэ төмөр замаа бариад өгөөч, хугацаа алдаад байна, уурхай болон худалдаа, бусад асуудлаа дараа нь яриад уялдуулаад тооцъё” гэж ярьсаар ирсэн. Ингэж уянгалахын цаана тэдний асар том нүүрсний хулгай буюу Ухаа худгийг эзэмшигчдийн ТУЗ хэмээх “хил дамнасан супер мафи” хязгааргүй ашиг орлого олсон. Олсон болон олох орлогынхоо хэр хэмжээгээр эрх ашгийг нь таслан зогсоосон, олдог ашгийг нийтийн эрх ашиг руу хөтөлсөн агуулгатай шийдвэр гаргаж түүнийгээ Хятадын Засгийн газартай гэрээ болгон албажуулж хэрэгжүүлж буй гол хүнд дарамт үзүүлж, олон нийтэд нөлөөлөх ажлуудыг хэрхэн хүчтэй хийж буйг бид харж байна. Дээрх ашиг сонирхлын бүлэглэл Монголын ард түмнийг төдийгүй Хятадын Засгийн газрын өгсөн чиглэлийн дагуу ажил хийсэн ААН-үүдийг ч хохироосон. Харин Харбинд сая байгуулсан гэрээнд “Эдийн засгийн хохирол нэхэмжлэхгүй” гэж гарын үсэг зурсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тэд баярлах хэрэгтэй.
Цаашид “шинэ гэрээ”-ний дараа юу өөрчлөгдөх вэ?
Юуны өмнө Төмөр замын тээврийн тухай шинэ хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уурхайгаас хилийн боомт хүртэл төмөр зам барих зохицуулалт өмнө нь хуульд байсан. Хил дамнасан төмөр замыг хэн барих вэ гэдэг асуудал уг хуульд байгаагүй юм. Хэн барих, хэн эзэмших нь тодорхой байгаагүй. Тэгэхээр одоо мөрдөх шинэ хуулиар “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн. Энэ нь өнөөдрийн байдлаар “Тавантолгой төмөр зам” компани. Ачдаг компани нэг, тээвэрлэдэг компани нь хоёр чиглэлтэй байсан. Үүнийг нэгтгэх болно. Хүмүүсийг цомхтгоно, хална гэсэн үг биш, мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийсэн хэвээрээ, удирдлага нь нэг болж, төсөвт хэмнэлттэй болно.
Ямар гэрээ хийв?
Нэр нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр”. Төмөр замаа холбоно, төмөр замаа барихын тулд нүүрсээ худалдана, нүүрсний өнөөгийн нөөц нь хүрэлцэхгүй учраас Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Нэр хүртэл учиртай байгаа биз?
Юуны өмнө маш хүнд нөхцөлд гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бидний 21 жил худлаа ярьсны дараах, манай талд ашигтай байлгахыг тулган шаардсан нөхцөлтэй, хамгийн гол нь хууль эрх зүйн орчин талдаа дотооддоо зөвшилцсөний үндсэн дээр энэ гэрээг хийж байна.
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр УИХ-ын гишүүд “Орано майнинг”-ийн гэрээг баталчихаад “онцгүй юм болчихлоо” гээд хөдөөгүүр “попроод” байгаа шигээ “Тавантолгойн шинэ гэрээ”-нд хандвал улсынхаа эдийн засгийг хөмрөхөд хүрнэ. Нүүрс манай улсын эдийн засагт нөлөөлөх тэр чинээгээрээ “нүүрсний бизнесийнхэн” бараг арми үүсгэчихээд буй нь маргаангүй үнэн билээ. Тиймээс нүүрсний экспортын төмөр замын асуудал автомашинаар нүүрс тээвэрлэгчдийн ашиг сонирхлыг хөндөж байгаа юм. Гэтэл нүүрсний бизнесийнхний эрх ашиг ба улсын эдийн засаг, бүтээн байгуулалтын том төслийн аль нь илүү чухал юм бэ? Үүнийгээ харж УИХ, түүний гишүүд нүүрсний машинтай хүмүүст үйлчлэх бус экспортын өсөлт, нийт иргэдийн ашиг сонирхол, төрийн бодлого зорилтод нийцүүлж ажиллах учиртай.
Нүүрсний худалдаа ба үнэ өртгийн өөрчлөлт
Нүүрсний худалдааны хувьд “Эхний гурван жил буюу 2025-2027 онд өөрсдөө олборлоод 5 сая тонн нүүрс худалдана.  2028-2029 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК зургаа, зургаан сая тонныг төмөр зам ашиглалтад орохоос өмнө “Чайна энержи” компанитай худалдан борлуулах гэрээ байгуулна. Түүнээс цааш 20 сая тонн нүүрсийг худалдана. Ийнхүү эрчим хүчний “Чайна энержи” гэдэг том корпорацитай их хэмжээний нүүрс худалдах борлуулалтын гэрээ хийчихлээ. Ингээд их хэмжээний нүүрс худалдах гэхээр манай уурхайн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа юм. Тиймээс уурхайнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, нүүрсний гарцаа нэмэгдүүлж олборлож зарахын тулд бас хамтарч ажиллах болж байна. Тендрийн хүрээнд. Үүнд мөн “Чайна энержи” оролцоод, техник технологио гаргаж олборлоод их хэмжээгээр нүүрсийг чинь авъя л гэж байгаа юм. Тэгэхээр тоглоомын дүрэм манай талд байна. Ашигийн хувьд бид уурхайнхаа хүчин чадлаа нэмэгдүүлнэ, нүүрсээ ханш болон эрэлтэд санаа зовохооргүй тогтвортой худалдчихна, төмөр замтай болчихно. Үүндээ дөрөөлөөд бусад боомтын төмөр замуудаа холбочихно. Нүүрсний худалдан авалтын дараа төмөр зам нь алга болчихгүй учраас боомтуудаа нээх, холбохын ач холбогдлыг дахин нуршаад яах вэ. Энэ бүхэн нийлээд боомтын, эрчим хүчний, эдийн засгийн сэргэлт мөн.
Гэрээний хүнд нөхцөл гэдэг нь /миний л үзэл бодлоор бол/ энэ удаагийн гэрээнд Хятадын талын ашиг сонирхол бага тусаад байгаа учраас хэдэн хэцүү санал тавиад байна билээ. Манай тал ч тэдэнд хатуу тулгалт тавьсан. Энэ нь Чалкогийн үнэ дээр + үнийн индекс буюу өнөөх нүүрсний үзүүлэлтээс хамаарч нэмэх хасах 2-3 гэдэг интервалын асуудал. Яг энэ интервал нь Тавантолгой ордын дахиад хоёр дахь тэрбум тонн нүүрсний экспортын асуудал юм шүү дээ. Үүнийг хэт хатуу, өндөрөөр тогтоочихвол чанарын хувьд сайныг нь сорчилж ашиглаад, үзүүлэлт муутай руугаа орохгүй. Нүүрсний гэрээний талд манай тулгалт энэ.
Үүнд Хятадын тал хоёрхон улс хоорондоо нүүрс зарахад бирж байгаа нь утгагүй байна, амны үнээр зараач гэсэн анхны хүсэлтээсээ ухарч интервалыг хүлцэж буй. Ялалт гэж сүржигнэхгүй ч манай талын буруугаас болж цаг хугацаа алдсаны дараа хатуу шаардлага тавиад сууж байх амаргүй байсан. Гадныхны хувьд хэний Засгийн газар байх нь хамаагүй, Монголын л Засгийн газар. Хэлснээсээ буцсан бол, худлаа хэлсэн бол, ажил гацсан бол тэрний, энэний гэхгүй Монголын Засгийн газар л гэж ярьдаг. Энэ удаа Монголын тал УИХ-ын өгсөн чиглэл, зөвшөөрлөөс огт гацаагүй гэрээ, хэлэлцээр хийсэн. Одоо уг гэрээг УИХ соёрхон батална. Холбогдох хуулиудад өөрчлөлт хийх шаардлага гарна.
Наад зах нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт орох байх.  Уг хуулийн үр дүнд нүүрсний хулгай буурсан, нүүрсээ үнэд хүргэж чадсан. Нүүрсний чанарыг ярихгүй, хэмжээг анхаарч зарснаар нүүрсээ сорчлуулж “дотооддоо хулгайлуулж” байснаа ухаарсан. Одоо бидэнд кинонд хэлдэгчлэн “хатуухан бэрийн шанагаар” буюу нүүрсээ сорчлуулахгүйгээр зарах шаардлага буй. Сорчилбол өндөр үнээр зарна. Түүнээс биш, урьдын адил нүүрсээ зараад байгаа нэртэй, чанар өндөртэйг нь хямд үнээр зараад, хогийг нь яаж угаах вэ гээд дахиад ашиг хийлгээд байх эрх байхгүй. Үүгээр эдийн засгийн үр ашиг “гоожоод” гарчихдаг, хариуцлага хүлээдэггүй. Энэ бол нүүрсний дээд зиндааны хулгай. Биржийн хуулийн түүхэн үүрэг биелэгдсэнд эдгээр үр дүн хангалттай. Гэхдээ хууль бодитой байх ёстой. Түүхэн үүргээ биелүүлсэн, шинэ нөхцөл байдал үүссэн бол хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт, хөдөлгөөн хийж болно. Тэр нь үндэсний язгуур эрх ашиг, улс орны эдийн засгийн аюулгүй байдалд нийцсэн байх ёстой. Тиймээс хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийг УИХ соёрхохдоо ирээдүйгээ харах шаардлагатай байгааг анхаарч үзэх биз ээ. Ингээд хэлэлцээрт Чалкогийн үнэ дээр, тухайн улирлын индексжүүлсэн үнийг нэмээд хоёр талын тохирсоноор явахаар болж байна. Нүүрс бол тасралтгүй, урт хугацаанд нийлүүлэх ложистикийн бизнес. Тэгэхээр “тендерт ялаагүй ороогүй бол нүүрсээ худалдахгүй” гэсэн нөхцөл тулгаж болох уу гэдгээ бас бодолцох ёстой.
Хэн, ямар өртгөөр төмөр зам барих вэ?
Хятадын тал 4 тэрбум юань буюу 500 орчим сая ам.долларын, Монголын тал 230-250 сая ам.долларын төмөр зам барих юм. Хятадын тал бол шалгарсан компаниараа бүх ажлыг хийлгэе гэсэн саналтай. Монголын тал хуулийн дагуу тендерээ зарлаад, “шалгарсан нь хийг” гэдэг зарчмын байр суурь баримталж буй. Хил дамнасан төмөр зам гэх онцлогтой учраас тендерт зарлаад, сонирхсон компани бүрт байдгаа дэлгээд байх боломжгүй нөхцөл мөн боловч “тэг” гээд тендергүйгээр тэднийхээр бариулах эрх Засгийн газарт байхгүй. Тэгээд ч арилжааны компанитай тохиролцоод, асуудал үүсвэл хэрэлдээд явах боломжгүй. Ийм нэг зовлон байна. Энэ бол Хятадын талын тулгалтуудын нэг.
Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баттай худалдан авах 10 гВт эрчим хүчний экспортын гэрээ зурчихлаа
Дашрамд эрчим хүчний сэргэлт гэдэг дээр тайлбар хийе. Өнөөдөр улсын хэмжээний эрчим хүчний хэрэглээний хэмжээ 1.7 гВт байна. Суурилагдсан хүчин чадлаасаа хэрэглээ давсан. Дахиад 1.5 гВт шаардлагатай. Тиймээс эрчим хүч экспортолно гэдэг үгэнд итгэж ядсан, дургүйцсэн хандлага байдаг. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чянтай илэн далангүй хэлэлцүүлэг хийж, хэлэлцээр баталсны үр дүнд эрчим хүч худалдах, худалдан авахад бэлэн гэдэг таатай хариуг сонсож, 10 гВт эрчим хүч худалдаж авах гэрээ хийчихлээ. Их хэмжээний эрчим хүч худалдан авбал хөрөнгө оруулъя гэсэн өнөөх Арабын томоохон хөрөнгө оруулагчид “Танайхаас Хятад улс экспортолж авна гэсэн баталгаа хаана байгаа юм бэ. Үүнийг баталгаатай болгочихвол бид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлдэг. Хятад өөрсдөө ч, Араб, Вьетнам, Лаос зэрэг орнуудаас яг ийм саналууд тавьсан. Одоо бид энэ экспортлох гэрээгээ үзүүлснээр тэд хөрөнгө оруулна. Өөрөөр хэлбэл, 10 гВт-ыг худалдан авах асуудал баталгаатай. Бидний хэрэгцээнээс давахаар байгааг экспортолно. Ерөнхий сайдын өгч буй гол чиглэл нь зарчмын хувьд бид сэргээгдэх эрчим хүчний асуудлаар БНСУ, Герман, Япон, Араб зэрэг оронтой ярьж тохирсон зүйлс бий. Тиймээс эдгээр орнуудтай хамтран ажиллах нь Хятадтай хамтарч олборлолт, үйлдвэрлэл, худалдан авалт хийхээс илүү Үндэсний аюулгүй байдлын зарчимд нийцнэ гэсэн чиглэл өгч байгаа нь тун зөв.
Энэ мэтчлэн хэдийгээр гоё сайхан үр дүн, ард түмний эрх ашигт нийцсэн тулгалт, ялалт олонтой боловч “хөшигний цаана” амархан биш уур амьсгалд, сүржигнэж хэлбэл “гардан тулаанд” орсон гэрээ хэлэлцээр болсон гэж хөндлөнгөөс ажигласнаа онцлоё. Дараагийн дугаарт илүү нарийвчилсан тайлбар, мэдээллүүдийг өгөх болно.
Төгсгөлд нь хэлэхэд зорьсондоо хүрэхийн тулд Ерөнхий сайд эдгээр томоохон төслүүдийнхээ хэрэгжилтийг хамгаалж, өнөөдөртөө олон нийтэд таалагдахгүй хэдий ч эцсийн дүндээ улс орны язгуур ашиг сонирхлыг хангасан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэтийн төлөвөө харсан шийдвэрүүд гаргахад хүрнэ. Хэдийгээр ардчилсан орны хувьд олон нийтийн санаа бодлыг анхаарах ёстой ч шийдвэрийг Төрийн ордонд гаргана. Гар утасны дэлгэцэн дэх шүүмжлэл хэрээс хэтэрч хараан зүхэх “мода” дэлгэрч буй нь төрийн шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Гаалийн татварын асуудлаар хатуу чиг шугам барьж АНУ-ын эдийн засагт буурах үр дүн авчирсан ч өөрийн шийдвэрт дөргүй бух шиг бат зогсож хэтдээ өөрийнхөө бус гүрнийхээ ноёрхлыг тогтоох гэж буй Трамп шиг байхыг ч нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнээс шаардаж мэдэх юм. Эрх мэдлийг парламент түүнд олгосон тэр хэмжээ хязгаар хуулийнхаа хүрээнд хааяадаа “Бага оврын” Трамп шиг байх чанарыг шаардаж ч мэдэхээр байна. Алга ташилтад хөөрөх үеэ Л.Оюун-Эрдэнэ хэдийн давчихаад хатуу боловч үнэн үгээр “вакумыг задалж” ажил хэрэгч мөрөө үлдээж зорьсондоо хүрэхээр ханцуй шамлан орсон тийм Ерөнхий сайдыг ганцхан алхмын зайнаас нүдээр хараад ирснээ энд тэмдэглэв.
/Үргэлжлэл бий…/
У.Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь “Энержи ресурс” дэх ашиг сонирхлыг нь зөв олж харсан жишиг боллоо -
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс энэ сарын11-ний өдөр Ерөнхий сайд асанН.Алтанхуягийн Засгийн газрын үед, Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкнаас “Бэрэн”, “Говийн зам” компаниудад зээл олгосон хэргийг цагаатгасан үндэслэл хуульд нийцээгүй учраас хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон. Энд нэг тодотгол хийе. Улсын Дээд шүүх хэргийг буцаана гэдэг нь Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг анхан, дунд шатны шүүхээр хэлэлцэж, “хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэхдээ” алдаа гаргасан байна, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан байна, үүнийгээ дахиад тодруул гэсэн агуулгатай юм.
Үүнийг ч Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр шүүгч нэгэнтээ тайлбарлахдаа “Дээд шүүх гэдэг бол анхан шатны шүүх, давахын шүүхийн шийдвэрийг шүүн хэлэлцэж шийдвэрлэдэг” гэсэн байдаг. Ерөөсөө Дээд шүүх бол хуулийг яаж хэрэглэв, юуг олж хараагүй, эсвэл буруу зүйлчилсэн асуудлыг л олж харах ёстой болохоос эрүүгийн гомдол гаргасан, яллагдагчаар татсан, эсвэл хохирол амссан Хөгжлийн банкны талын ч юм уу гэм бурууг хэлэлцэх ёстой шүүх биш гэсэн үг. Тэгэхээр Н.Алтанхуяг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүд “но”-той байх нь.
Ямар хэргүүдийг хэрэгсэхгүй болгосныг эргэн харцгаая. Томоос нь эхэлбэл “Бэрэн групп”-д олгосон зээлийн асуудал. Засгийн газрын тогтоолоор гурван зээл олгосон. Уучлаарай, банк хэдийгээр Хөгжлийн банкинд хувь эзэмшдэгээрээ дамжуулан эрх хэрэгжүүлдэг боловч “Зээл олгохыг тогтоолоор шийднэ” гэдэг эрх мэдэл хэтрүүлсэн хэрэг биш гэж үү? “Говийн зам”-ынх мөн адил. Тэр тусмаа “Энержи ресурс”-ын ашиг сонирхолд үйлчилсэн байж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байгаа юм. Энэ бүхнийг зөвхөн “үйл, баримт” гэдгийн “баримт” буюу нотлох баримтаар тогтоох бус “үйл”-д анхаарч Дээд шүүх шийдвэрээ гаргаж буй нь сайн хэрэг. “Үйл”, үйлдэлдээ хуулиар олгосон эрх мэдлээ хэтрүүлж үү? Эсвэл “эс үйлдэл” хийж үү гэдгийг шүүх маш зөв анхаарсан байна.
Дээрх хэргүүдийн хувьд, тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам өөрөө Хөгжлийн банкин дахь, Засгийн газрын хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Н.Батбаяр ч их, бага хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн уг асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр өөрийн дуу хоолойгоор “үүрэг чиглэл өгсөн” бичлэг аудио хэлбэрээрээ, мөн гарын үсэгтэй тогтоолууд нь Хөгжлийн банкны архивт болон шүүх дээр байгаа нь ноцтой баримт нотолгоо мөн. Ерөөсөө Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг олгох ажиллагаанд тухайн банкны эрх мэдэлд оролцож Засгийн газрын тогтоол үйлдэх нь эрх мэдэл хэтрүүлсэн. Тиймээс ч Засгийн газрын зүгээс “Эрэл”-д олгосон зээлээс эхлээд “судалж үзэхийг зөвлөж байна” гэх мэтийн агуулгатай бичиг шиддэг болчихсон юм билээ.
Өнгөрсөн оны долдугаар сарын7-нд анхан шатны шүүхээс “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийг37сая төгрөгөөр торгох шийдвэр гарч, шүүхийн гадна бараг “баяр ёслол” хийх шахаж буй зураг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүний дараа буюу энэ оны наймдугаар сард нийслэлийн эрүүгийн шүүхийн давж заалдах шатны шүүх935сая төгрөгөөр торгосон. Дээд шүүхээс энэ сарын11-нд тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнд ялын бодлогын талаас хохирлоо барагдуулаагүй байхад нь торгуулийн ял ногдуулсан, ял нь гэмт хэрэгтээ хөнгөдсөн гэх шүүмжлэл, эсэргүүцлүүд нөлөөлсөн биз ээ. Ингээд Дээд шүүх гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
“Энержи ресурс”-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан “Говийн зам” ХХК-д олгосон зээлийн тухайд тус компанийн нүүрсээ худалдахаар барьсан замыг Хөгжлийн банкны мөнгөөр төрд худалдаж авсан нь мөн л албаны эрх мэдлээ хэтрүүлсэн “үйл” байсаар байтал зөвхөн нотлох баримтыг анхаарсан байж болзошгүйгээр анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй гэсэн прокурорын эсэргүүцлийг анхаарч дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэгдсэн байдаг. “Энержи ресурс” нүүрсээ зөөх гээд барьсан замыг нь Хөгжлийн банкнаас170тэрбум төгрөг зээлж худалдаж аваад“Эрдэнэс Монгол” компанид “шахна” гэдэг, үүнийгээ Засгийн газрын тогтоолоор шийднэ гэдэг нь тухайн компанид маш том давуу байдал олгосон, банкны эрх мэдэлд халдсан, худалдаж авах үйл явцад оролцсон, өөртөө олгогдоогүй эрхийг эдэлсэн хэрэг мөн биз? Дээрх замыг худалдаж авахдаа төсвийн хөрөнгөөс УИХ-ын шийдвэрээр санхүүжүүлсэн бол хууль зөрчихгүй байх боломжтой.
Тэгэхээр мөнөөх л “Энержи ресурс”-ын эрх ашигт үйлчилсэн байгаа биз? Үүнийг нь Н.Алтанхуяг улсын эрх ашиг талаас тайлбарлах гэж оролддог, “хэлмэгдүүллээ” гэж хашхирдаг. Гэвч прокурор хэргийг хянаад “Та эрхээ хэтрүүлсэн, бусдад давуу байдал олгожээ” гэдэг.
У.Оргилмаа
Шанхайн хэлэлцээр ба Ордны “бослого”
Улс төрд учир шалтгаангүй үйл явдал гэж байдаггүй. Цаана нь юу байна гэдэг хамгийн чухал. Төсвийг өөрчлөх боломжит хугацаа өнгөрч батлах нь нэгэнт тодорхой болсны дараа гишүүд яагаад гэнэт шүгэлдэв?
Сошиал сэвэлт яагаад тийм хүчтэй байв?
Хэн хаанаас чулуу шидэв?
Энэ хэдэн үгийг хэд хоногийн өмнө хэлж байсан даа.
Үүний учир өдрөөс өдөрт тодорч байна.
Төсвийг улс төрийн зодооны хэрэгсэл болгосноор маш муу үр дагавартай туллаа.
Өмнө нь сануулж байсанчлан Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн төсөөллөө бууруулна. Хөрөнгө оруулалт хумигдана. Төсвийн хөрөнгө оруулалт саарна. Төсвөөр хийх байсан бүтээн байгуулалтуудыг заавал гаднын зээлээр гүйцэтгэх шаардлага үүснэ. Хувийн хэвшил, бизнесүүд өөрсдөдөө оногдох төсвийн 2 их наяд гаруй төгрөгөөс сална. Эдгээр эрсдэл тулсан. Гэвч хараахан туулаагүй, одоохондоо бид үүний өвдөлтийг мэдрээгүй учраас холын зовлон гээд ойлгочиход болно.
Тэрнээс өмнөх ойрын том зовлон нь төсөв тойрсон асуудлаас болоод Монголын төр түгжрээнд орчихлоо. Үндсэн хуулийг давчихав уу ч гэж харагдаж байна.
Юунаа болов? УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1-т “Улсын төсвийн төслийг УИХ 10 сарын эхний 7 хоногт хэлэлцэж эхлэх ба 11 сарын 15-ны өдрийн дотор дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн батална” гэж заасан. Энэ дагуу дараа оны төсвийг Засгийн газар 2024 оны 8 сарын 30-нд өргөн барьсан. Төсвийн хэлэлцүүлэг шувтрах үеэр зарим гишүүн шүгэл үлээсэн. УИХ 11 сарын 8-нд баталсан. Давхар 2025 оны төсвийг 2024 оны 12 дугаар сард тодотгох 41-р тогтоолыг баталсан. Ерөнхийдөө төр эндээс л түгжирчихсэн. Үүнтэй холбогдуулж л Ерөнхийлөгч 11 сарын 20-нд хориг тавьсан. Хориг тавихдаа “УИХ 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоол гаргасан. Энэ нь ирэх оны төсөв Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй гэдгээ УИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг гэж Ерөнхийлөгч үзлээ. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон” гэсэн нь маш ноцтой юм. Хэрвээ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очвол УИХ гарцаагүй тарах нөхцөл үүсчихсэн гэсэн үг.
УИХ 11 сарын 22-нд хоригийг хүлээж авсан. Тэгээд төсвийг засахаар суув. Тийм хуультай. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90.8-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно”, 90.9-д “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан. Энэ нь Ерөнхийлөгчийн хориглосон хуулийг засаж өөрчлөөд дахин батлах тухай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригийн дараах 2025 оны төсөв УИХ-ын хариуцах ажил болчихсон. Гэвч УИХ-аас 11 сарын 29-нд “2025 оны төсөвт Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээн авч хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг 2024 оны 12 сарын 10-ны өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах” тогтоолыг гаргав. Мөн өдөр Засгийн газар хуралдаад “Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ” гэсэн хариуг УИХ-д өгчээ.
Тиймээс ирэх өдрүүдэд УИХ энэ мухардлаас яаж гарах вэ? Мухардлаас нэг удаа гарлаа гэхэд цаашдын үр дагавар, энэ муу жишгийг хэрхэн засах вэ? Ерөөсөө анхнаасаа яагаад ийм явдал өрнөсөн бэ?
Энэ бүхнийг хамтад нь бодох шаардлагатай.
Нэг сонин давхардал ажиглагдсан. Гэхдээ энэ бол тохиолдол биш. 2024 оны 11 сарын 4-нийг ярих гэж байна. Тэр өдөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Ж.Баярмаа нар Төрийн ордонд төсвийн эсрэг шүгэлдэв. УИХ-ын гишүүд ингэж Ордны “бослого” эхлүүлж байх тэр үед Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийхээр Хятадын Шанхай хотод бууж байв. Маргааш нь хэлэлцээрт гарын үсэг зурсан. Монголд ч Ордны “бослого” улам даамжирсан. Төсвийн хуулийг намнаж төрийг түгжрээнд оруулж авлаа. Дараа нь Танхимын Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжуулан бужигнуулав. Яагаад?
Ажиглаад байхад энэ бол Монгол, Хятадын Засгийн газар дундаа зуучгүйгээр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг хийсэнтэй холбоотой нь тодорхой. Өөрөөр хэлбэл гэрээний эсрэг байсан хүч бүлтэрч гарч ирж байна. Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ яригдангуут зуучлагч нар, тээврийн бизнесийн бүлэглэл нэгдэж үймүүлж байна.
Ер нь 2003 онд л Засгийн газар хоорондын зуучгүй гэрээ хийчих боломж үүсчихсэн ч дунд нь заавал эрх ашиг, сонирхол оруулах гээд үзчихсэн. Хоёр улсын Засгийн газар хийчих гэрээний дунд нь зуучлагч орчихсон хэрэг. Өнгөрсөн он жилүүдэд одоо яригдаж байгаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Тавантолгойн ордыг ашиглах Монгол, Хятадын хэлэлцээрийн дунд нэг компани явсан. Тэгээд л энэ төсөл олон жилийн турш гацсан. Энэ Д.Энхтүвшин л гэхэд тэр зуучлагч компанийг удирдаж байсан. 1997-2022 онд Дэд ерөнхийлөгчөөр нь ажилласан байдаг.
Ажиглагч  А.Батболд
"Ажнай" Д.Бат-Эрдэнэ өөрийн холбоотой хүмүүсийг удирдаж, "Тавантолгой" ХК-иас завшсан мөнгөө Капитрон банкаар угаасан байж болзошгүй байгаа аж
"Нүүрсний" хэрэгт холбоотой нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаад байгаа билээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн, Ажнай корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ.
Түүнийг 2012-2016 оны хооронд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлсний улмаас 323,900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХК-иудын хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18,478,856,284 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшихыг удирдан зохион байгуулсан хэрэгт нь яллагдагчаар татаад байгаа.
"Тавантолгой" ХК-ийн  51 хувийг Өмнөговь аймаг,  16.9 хувийг "Шандас импекс" ХХК, 19.7 хувийг "Ажнай корпораци" ХХК, үлдсэн 12.4 хувийг гадаадын 23 орны хувьцаа эзэмшигчид эзэмшдэг.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь "Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг давуу байдлаа ашиглан тус компанийн удирдлагын багийг өөрийн холбоотой хүмүүсээр бүрдүүлж, улмаар хууль бусаар олсон мөнгөн хөрөнгийг өөрийн эзэмшлийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж.
Тодруулбал,тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр Л.Бадраа, ТУЗ-ийн гишүүнээр “Тавантолгой транс” ХК-ийн захирал Д.Дагвадорж, ерөнхий инженерээр З.Эрдэнэбаяр, санхүү эрхэлсэн дэд захирлаар Ө.Мөнхтайван, хүний нөөцөөр В.Сайнбилэг, нярваар Э.Угтахцэцэг, борлуулалтын албаны даргаар С.Содбаатар, гүйцэтгэх захирлаар Р.Сэддорж нарыг томилжээ. Энэ ч утгаараа нэр бүхий хүмүүсийг удирдан зохион байгуулж, хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлж, "Тавантолгой" ХК-д их хэмжээний хохирол учруулсан аж. Харин тэрбээр ийнхүү хууль бусаар олсон мөнгөн хөрөнгөө өөрийн "Капитрон" банкаар дамжуулан мөнгө угаадаг байсан байж болзошгүй байгаа аж. Тус банк Д.Бат-Эрдэнийн 100 хувийн өмч юм. Хувьцаа эзэмшигчийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тодотговол "Тавантолгой" ХК нь арилжааны банкнуудад төгрөгийн болон валютын данстай боловч ихэнх мөнгөө "Капитрон" банканд байршуулж, тус банкаар гүйлгээ хийдэг байжээ. Нөгөөтээгүүр тус банк нь 2019-2020 онд Монголбанкны хяналт шалгалтаар "өөрийн хөрөнгийн дутагдалтай" гэж үнэлэгдэн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээж байсан аж. Гэтэл уг асуудал тэгсхийгээд намжсан нь дээрх мөнгөөр хөрөнгө оруулалт хийж банкаа эрсэдлээс сэргийлж, авч үлдсэн байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна. Хөрөнгө завшсан хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь ийнхүү өөрийн холбоотой хүмүүсийг удирдан зохион байгуулж, Тавантолгой ХК-д их хэмжээний хохирол учруулсан гэгдэж буй учир дээрх хүмүүсээс нэр бүхий хүнтэй нь уулзахыг хориглоод байгаа ажээ.
https://isee.mn/n/46726
Газар тариаланг гаргуунд нь гаргав уу?
Монгол ардын нам “Атрын III аян”-ыг улс даяар зарлан сүйд болоод сонгуульд ялдаг байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нээлт” гэж бүх тариаланчдыг цуглуулан төрийн ордонд чуулган хийж, намын дарга Ерөнхий сайд С.Баяр “Монголын газар тариаланд түүхэн шинэ амжилт боллоо” хэмээн тунхаглаж байсан. Ингэж газар тариаланд хайр зарлаж байсан эрх баригч нам энэ жил газар тариаланг бүр гаргуунд нь хаялаа. Дизель түлш өгдөг байснаа сүүлийн хоёр жил өгөхөө больсныг тариаланчид хэлж байна.
“Дизель түлшийг бид 50 хувийн урьдчилгаа төлөөд авдаг байсан. Үлдсэн 50 хувийг нь намар будаагаар төлдөг байсан. Нэг га-д 8-10 литрийг бодож өгдөг байсан. Энэ бол тариаланчдад том дэмжлэг байсан. Гэтэл үүнийгээ сүүлийн хоёр жил өгсөнгүй.
Ер нь сүүлийн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанийн ажил нэг л биш болсон. Үрийн будаа авахад маш хүндрэлтэй болсон. Зарим нь одоо хэр нь үрийн будаагаа авч чадаагүй тариалалт хойшилж байна. Аливаа ажлыг дандаа хугацааг нь хожигдуулна. Бордоо, ургамал хамгааллын бодис гээд хэрэгтэй зүйлийг тариалалтаа хийсний  дараа нь өгч бид бүхнийг доромжилж байх жишээний” гэж тариалан эрхлэгчид ам уралдан ярьцгааж байна. Энэ жилийн хувьд тариаланчид бор зүрхээрээ зүтгэж, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн тариалалтаа явуулж байгаагаа хэлсэн.
Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэсэн. Гаднаас хямд гурил оруулж ирэн гурилын үйлдвэрүүдийн монополь байдлыг дарж авах гэсэн төрийн бодлого мөн боловч тариаланчдын улаанбуудай борлогдохгүй байх магадлалтайг хүн бүхэн хэлж байна. Мөн тариаланчдын эрсдлийг Засгийн газар бүрэн хариуцна, будааг нь худалдаж авна гэж хэлж байгаа нь зүгээр л молиго үмхүүлсэн хоосон үг болохыг тэд харамсан өгүүлж байна.
“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг саяхан Төв аймгийн тариалангийн бүс нутгаар явж сурвалжлага бэлтгэн газар тариалан яг ямар нөхцөл байдалтай байгааг уншигч олондоо хүргэсэн.
Жаргалант сумын тариаланч В.Мөнхжаргал “Улаанбуудай тариалах хүмүүс цөөрч байна. Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд улаанбуудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээрээ буруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Гурилын үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг л биднээс аваад үлдсэнийг нь Оросоос авч байна. Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэхэд Монголд оруулж ирээд 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно. Гэтэл нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрч байна. Гурилын үнэ буурч байгаа гэдэг худлаа. Ингэж гурил үйлдвэрлэгчид 80-90 хувийн ашиг олж, үнээ хэд дахин нугалж ард түмнээ шулахын төлөө улайрч байна. Гурилын асуудалд төр засаг ашгийн стандарт  тогтоож өгөх ёстой. Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэ бүтээгдэхүүнээ хамгаалах байна” гэдгийг хэлсэн.
2019 онд гурилын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон бол 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум хүрч хоёр жилийн дотор гурилын үнэ хоёр дахин нугарсныг энэхүү үзүүлэлт харуулж байна. ханшаас гурав дахин үнээр дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд гурилаа зарж байна, үнээ хямдруул гэж Засгийн газар шаардсан. Үүнээс улбаалан гурилын импортын татварыг тэглэсэн. Гэвч бодит байдал дээр гурилын үнэ хямдарсангүй, харин ч бүр өсч, гурилын компаниуд Оросоос хямд үнээр улаанбуудай авч, дээрээс нь гаалийн татвараа тэглүүлээд авсан. Дунд нь ард түмэн тариаланчид хохироод үлдэж байгаа. Бодит байдал дээр ийм л дүр зурагтай байна. Ер нь тэгээд гурилыг стратегийн хүнс гэдгээ ч төр засаг тоохоо больсон шиг байна. Сүүлийн үед газар тариаланг биш мал аж ахуйг ярих болсон. Үндсэндээ тариаланчдыг биш малчдыг дэмжих бодлого эрх баригч Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газар баталж нэг малчин өрх 50 сая хүртэлх зээл авах боломжтой болсон. Нэг кг ноолуур 100 ам.долларт хүрнэ, малчид хоршооныхоо шугамаар түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг ярьж байна. Монголын мал аж ахуйд 300 мянган хүн байдаг юм гэсэн. Харин газар тариаланд 20 гаруй мянган хүн байдгийг Хөдөө аж ахуйн яамнаас хэлсэн. 15 мянга нь трактор комбанийн жолооч, үлдсэн таван мянга гаруй нь тариалангийн компаниудын ажилчин, албан хаагчид гэж байна. Тэгэхээр Ардын нам энэ удаагийн сонгуульд 20 мянган хүнтэй газар тариалангийн салбарыг гаргуунд нь хаяад 300 мянган хүнтэй мал аж ахуйн салбарыг гол бодлогоо болгож байна.
Улс орныхоо хөгжил цаашдын ирээдүйг бодсон бол газар тариалан нь хамгаас чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголчууд бид 1959 онд атар газар эзэмшиж 60-аад оноос гурилын хэрэгцээгээ хангаж эхэлсэн гэдэг. Гэвч ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсан. Атар газар эзэмшихээс өмнө Монголд гурилын найман үйлдвэртэй байсан ч гурилаа Оросоос авч байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд “Та бүхэн 25 хувиа өөрсдөө ханга, бид илүүг өгч чадахгүй” гэж монголчуудыг гурилаар нь чангалж байсныг хуучцуул ярьдаг. Хувьсгалаас өмнө бид Бээжингээс гурилаа зөөдөг байсан. Ийнхүү ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсаар ирсэн байгаа биз. Харин хоршоотой, хоршоогүй мал бол байж л байдаг. Хичнээн зуд турхан болж үхэж үрэгдлээ ч монголчууд малаар дутаж, махгүй болж байсан түүх байхгүй. Тиймээс малчин хоршоо гэж Засгийн газар малчдын өмнө бөхөлзөхийн оронд стратегийн гол хүнс гурилаа, газар тариалангаа өөд нь татах байсан юм. Малчдад өгч байгаа зээл тусламжаа тариаланчдад өгч, ядахдаа тариаланчдынхаа түлш шатахууныг нь өгдгөөрөө өгч тариалангийн салбарыг босгож ирэх байлаа.
Сонгууль болоод ингэж байгаа юм байхдаа гэж бодохоос. “Атрын III аян”- аар ялж байсан Ардын нам атрын аянаа хаяад ялах юм байлгүй дээ.
Өнөө жил манай улс 360 мянган га-д улаанбуудай тарьж байгаа. Ирэх намар 400-гаад мянган тонн улаан буудай хурааж  авах тооцоо судалгаа байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлсэн. “Оросоос улаанбуудай оруулж ирдгийг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав, тэр нь улаанбуудайн элит үрийг ав. Харин таваарын улаанбуудай худалдаж авахыг бүр мөсөн хоригло” гэж тариаланчид эсэргүүцэж байна. Мөн төр засгийн халамжийн бодлого газар тариаланд нөлөөлж буйг халаглан ярьж байна. Газар тариаланд ажиллах хүчин байхгүй боллоо. Өдрийн 70 мянгаар ажиллах хүн олдохгүй байна. Халамжийн бодлого ард түмнийг ийм байдалд оруулсныг хэлж байна. Тариаланчдын өр зээл хэрээс хэтэрлээ, үр бордоогоо авч чадахаа байлаа, түлшээ авч чадахаа байлаа. Техник тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулж чадахаа байлаа. Энэ байдлаараа дахиад нэг жил болох юм бол Монголын газар тариалан сэхэхгүй гэдгийг тариаланчид төр засагт хатуу анхааруулж байна. Газар тариалангийн салбар бодит байдал ийм хүнд нөхцөлд байхад “Гурилынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана. Илүү гарсан улаанбуудайгаа гадагшаа экспортолно” гэж салбарын сайдууд нь үеийн үед үлгэр ярьж ирснээ одоо болих хэрэгтэй.
Өдрийн сонин Д.Батболд
“Авлигын шүүх” яагаад гацсан бэ?!
Сар гаруйн өмнө, хэд хоногийн турш “...Авлигын дагнасан шүүх хэрэгтэй, хэрэггүй” гээд сүрхий хэрэлдэж, хэлэлцсэн. Учир нь, тухайн үед Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барьсан юм. Үүндээ Авлигын дагнасан шүүхийн асуудлыг “хавсарган” оруулсан байдаг. Үнэндээ, Авлигын дагнасан шүүхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлсэн л дээ. Тэрбээр үүнийгээ 2023 оны арванэгдүгээр сарын 30-нд УИХ-ын чуулганд хэлчихсэн. Тэгэхдээ “...Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо. Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн. Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй. Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай. Тийм учраас Монгол Улсад Авлигын дагнасан шүүх байгуулах зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна” гэсэн.
Хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 28-нд хэлэлцсэн. Тэндээс гишүүдийн анхаарсан гол асуудал нь Авлигын дагнасан шүүх байв. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Нэгдүгээрт, авлигын тусдаа шүүх байгуулъя гэдэг санал Засгийн газраас өргөн бариагүй юм байна. Хаанаас ийм яриа гарчихав аа. Хоёрдугаарт, авлигын хэргийг анхан шатаар шийдвэрлэхгүй, давж заалдах шатны шүүх анхан шатаар хэлэлцээд, хяналтын шатны шүүх давж заалдахаар хэлэлцэхээр болж байгаа юм байна” гэхэд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Энэ тогтолцоогоор авлигачдаа намнаж дийлэхгүй гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тийм учраас Шүүх байгуулах тухай хуулийг дагалдуулж өргөн барьсан. Засгийн газар ийм үүрэг даалгавар авах гэж байгаа юм. Энэ бол Засгийн газрын бодлого бөгөөд хүсэл эрмэлзэл. Үүнийг УИХ дэмжиж баталж өгөх юм бол Засгийн газар яаралтай ШЕЗ, УДШ-тэй хамтарч ажиллана. Хуульд зааснаар Шүүх байгуулах хуулийг Засгийн газар дангаараа санаачилга гаргаж өргөн барих бололцоогүй” гэсэн. Энэ талаар УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн “...Энэ нь Үндсэн хууль болоод Шүүхийн тухай хуультай зөрчилдөхгүй. Монгол Улсад ийм уламжлал бий. Гэхдээ ХЗДХЯ-наас хяналтын шатны шүүх авлига, албан тушаалын хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх хуулийн төсөлд санал авахаар ирүүлснийг УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд тусгайлан санал гаргаагүй” гэсэн байдаг. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “...Энэ хуульд Авлигын шүүхийн асуудал яг үгээрээ байхгүй ч, тогтоолоор судалъя гэж орж ирж байна.
Тэгэхлээр Авлигын шүүх маань өөрөө авлигажихгүй гэсэн баталгаа ер нь хаана байгаа вэ” гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “...Арваад жилийн өмнө үнэт цаасны төлбөр тооцооны даргаар ажиллаж байсан хүнийг анхан шатын шүүх мөнгө угаах гэмт хэргээр яллаж, давж заалдах шатын шүүхээр гэмт хэрэг биш гэж цагаатгасан. Үүний шалтгаан нөхцөлийг судлахад анхан шатын шүүхэд нь олон улсын бирж дээр үнэт цаас арилжаалахтай холбоотой санхүүгийн мэдлэг мэдээлэл байхгүй байсан. Сүүлдээ тухайн яллаж байсан этгээдээрээ ШЕЗ-өөс зохион байгуулаад шүүгч нартаа сургалт оруулж байсан. Үнэт цаас гэж юу юм бэ, олон улсын хөрөнгийн бирж дээр арилжих гэдэг чинь юу юм бэ, зарах гэдэг чинь юу юм бэ, яаж явагддаг юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Өнөөдөр анхан шатны шүүх дээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай бүлэг зохион байгуулалттай гэмт үйлдэл оччихоод байж байна. Энэ үйлдэл үндсэндээ гурван тэрбум ам.доллар буюу 10 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий улсын өмчийг, байгалийн баялгийг Ерөнхий сайд нь, сайд нар нь, банк санхүүнүүд нь, хуулийнхан нь оролцоод механизаци хийгээд авчихсан ийм асуудал байхгүй юу. Үндэстэн дамначихсан. Хүн ойлгохооргүй санхүүгийн схемтэй. Монголбанк нь, Цэцийн гишүүд нь оролцчихсон. Одоо энэ илрээд, шүүх дээр очоод байгаа хэргүүд ийм ердийн хэргүүд байгаа юм. Тийм учраас одоогийн тогтолцоогоор шийдүүлээд авлигыг ялна гэж бодох боломжгүй болчихоод байгаа юм” гэсэн.
Ингэж хэлэлцээд 90 хувийн саналаар дэмжиж УИХ-ын чуулганд оруулж хэлэлцүүлэх шийдвэрийг тус Байнгын хороо гаргасан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганаар 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцсэн. Чуулган дээр ч Авлигын дагнасан шүүхийн асуудал мөн ялгаагүй гишүүдийн анхаарлын төвд байсан юм. Энэ асуудлаар гишүүдийн олонх нь асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Эцэст нь, санал хураалт явуулж, 68.8 хувиар дэмжсэн. Ингээд асуудал Хууль зүйн байнгын хороонд шилжсэн юм. Түүнээс хойш яг сар хагас болж байна. Энэ хооронд тус Байнгын хороо хоёр удаа хуралдсан. Дээрх хуулийг хэлэлцээгүй. Түүнчлэн УИХ намрын отгон чуулганаа энэ  долоо хоногийн лхагва гаригт хаана. Тэр хүртэл хэлэлцэх асуудлынх нь жагсаалт гарсан байна. Түүнд нь энэ “Авлигын шүүх”-тэй холбоотой асуудал бичигдээгүй байна. Тэгэхээр ямартай ч энэ асуудал Хууль зүйн байнгын хороон дээр тээглэж орхисон байгаа юм. Гэхдээ “...Яагаад” гэдэг нь тодорхойгүйгээр намрын чуулганаас мултарч байх шиг байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Шинэ 30 жил улс төрийн бүх намыг тарааснаар гараагаа эхэлнэ!