Шар мэдээ - Khentii.nutag.mn
T-ARA хамтлагийн А Рым хүүхдийн хүчирхийллийн хэргээр ЯЛ АВЧЭЭ
T-ARA хамтлагийн экс гишүүн А Рым хүүхдийн хүчирхийллийн хэргээр хоригдож байсан билээ. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн түүнд холбогдох шүүх хурал болж, хүүхэд хүчирхийлсэн, нэр төрд халдсан хэргээр ял сонссон байна.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 16-ны өдөр болжээ. Шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял, 8 сарын хорих ял, 40 цагийн хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх сургалтад суух ял оноосон байна.
Мөн түүний ээжид хүүхэд хүчирхийллийн хэргээр дөрвөн сар хорих, нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. А Рым экс нөхөр болон хүүхдүүдээ хэл амаар доромжлох зэргээр сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг байсан ба түүний экс нөхөр түүнийг шүүхэд өгснөөр уг хэрэг олон нийтэд ил болсон байна.
Д.СҮНДИЙ ЭХНЭР У-Г ӨМСӨХ ХУВЦАС Ч ҮГҮЙ ГЭРЭЭС НЬ ХӨӨЖЭЭ
Танилц: Нэг сая төгрөгийн урамшуулал авсан албан тушаалтнуудын ХОМ
“Ковид-19” цар тахлын үеэр Чингэлтэй дүүрэгт нэг өдрийн турш хөл хорио тогтоож, дадлага сургууль хийсэн. Үүгээр ажилласан нэр бүхий 21 албан тушаалтныг тус бүр нэг сая төгрөгөөр шагнах захирамжийг тухайн үеийн хотын мээр С.Амарсайхан гаргажээ. Тэгвэл шагнал гэх энэхүү урамшуулал нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй. Улмаар шагналын мөнгө болох нийт 21 сая төгрөгийг нийслэлийн Онцгой комиссийн дансанд төвлөрсөн хандив, тусламжаас гаргахыг даалгасан байна.
Уг нь хандивын гэх мөнгийг томоохон аж ахуйн нэгжээс эхлээд тэтгэврийн хөгшчүүл, хүүхэд багачууд хүртэл өөрсдөөсөө илүүчлэн байж улсдаа хандивласаныг олон нийт мэдэж байгаа. Энэхүү шагнал чухам зөв хүмүүстээ очив уу гэдэг хэл ам олны дунд яригдаж байгаа юм. Шагнах дээрээ тулвал Цагдаа, эмч нар гээд онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа хүмүүст очсон бол иргэд хэл ам гаргахгүй байсан болов уу. Ингээд нэг сая төгрөгийн урамшуулал авсан гэх 21 албан хаагчийн ХОМ-тай танилц.
У.МАНДАХ
Олимпын аварга БНСУ-д загасны аж ахуйд ажиллаж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын аварга Э.Бадар-Ууган коронавирусний халдварын улмаас БНСУ-д түр хорионд ороод байгаа билээ. Гэвч тэрээр зүгээр суухыг хүссэнгүй. Монгол залуучуудынхаа хамт загасны аж ахуйд ажиллаж байна. Энэ талаараа тэрээр “Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний Монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баярсал, гуниг харууслын алийг аваачхыг би таашгүй” гэж бичсэн байлаа. Мөн “Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй, чадна” гэжээ. Тэрээр өдрийн найман цагаар ажлын таван өдөр ажиллаж байгаа аж.
Хэнтийд алт ухдаг Д.Энххишиг захиралтай “Шударга андууд” компанийн хятад ажилчин орон сууцанд мөнгө усаар алт угаасан хэргээс ...
Д.Энххишигийн “Шудрага андууд” компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй. Тэрээр хятад түнш Зао Ванбиог/ /Zhao Wanbiаo/-гоор зуучлуулан Шиу Шиа Бан/ Хи Хiabon/-тай хамтран ажиллахаар болжээ. Шинэ түншийн Хятадаас оруулж ирсэн алт угаах тоног  төхөөрөмжийг ажиллуулахаар Пан Зэн Жианг /Pan Zhenjiang/, Занг Бигуй /Zhang Bigui/, Жианг Зонгцай /Jiang Zhongcai/ нарын хятад иргэд ирсэн. Харин тэднийг ахалж ажиллах Зао Юүнжүн /Zhao Yongjun/ нь хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур байжээ.  Монгол захирал хятадуудтай хамт алт ухаад нэг ч грамм алт олоогүй гэсэн бол хятад ажилчид алттай шороогоо Улаанбаатар хот руу зөөдөг байжээ.  Тэд шороогоо Зао Ванбиогийн түрээслэдэг Баянзүрх дүүргийн 3-р хороо, 48а байрны ... тоотод авчирч нэг бус удаа мөнгөн усаар угаасан. Зао Юүнжүн /Zhao Yongjun/ нь уг байранд эхний удаагаа угаагаад алт гараагүй тул угаасан шороогоо орон сууцны байрны гадаахь хогийн цэг дээр хаяжээ. Дараа уурхайд ажиллаад ирэхдээ ахин алттай шороо авчирсан. Ахиад л байрандаа мөнгөн усаар угааж байхад нь цагдаа нар баривчилжээ. Цагдаа нарыг орж ирэхэд төмөр тавган алттай шороогоо угааж байсан гэнэ. Нэгжлэгээр шилэн савтай мөнгөн ус гарч ирсэн. Ингээд хятад иргэдийг бүгдийг нь баривчилжээ. Алтны салбарт ажилладаг хятадууд мөнгөн ус гэдэг зүйлийг мэддэггүй хэмээн хариулжээ. Зао Юүнжүн /Zhao Yongjun/ мөнгөн усаа Хэнтийн Цэнхэрмандалд монголчуудаас худалдаж авсан гэж мэдүүлсэн. Пан Зэн Жианг /Pan Zhenjiang/ гэдэг хятад ажилчин дарга нар уурхайгаас авчирсан алтаа байрны сейфэнд нуудаг гэж илчилжээ. Монгол захирал Д.Энххишиг нь хятад түнш нар нь нийслэл хотод орон сууцны байранд онц аюултай мөнгөн усаар алт угааж байгааг мөн л “мэдээгүй” гэжээ.
Эх сурвалж: Alim.mn
C.Эрдэнэ: Таван цаас өгчихөөд ямар ядаргаатай юм бэ, гар зайл...
Ардчилсан намыхан УИХ-д нэр дэвших 100 саяын дэнчингийнхээ асуудлаас болж бөөн хэрүүл уруул болж байгаа. Дээр нь АН-ын олон хүн бие дааж нэр дэвшихээр болсон АН-д сөргөөр нөлөөлнө. Одоогоор АН-д сонгуульд нэр дэвших дэнчингийн мөнгө болох 15 орчим тэрбум төгрөг цугласан гэж идэвхтэн гишүүд нь тооцох юм билээ. Юутай ч энэ 100 сая тушаасан хүмүүсээс нэмээд 300 сая төгрөг авахаар болсон тухай яриа гарсан. Үүнийг няцааж, "Тийм зүйл байхгүй" гэж АН-ын удирдлагууд хэлж байлаа.
Тэгвэл С.Эрдэнийн нууц гэрээ гэх 2-р шатны гэрээ нэрээр 100 сая дээр нэмж 200-400 сая төгрөг нэр дэвшихийг горилогчдоос авахаар гэрээний заалтыг өөрийн биеэр уншиж танилцуулж байгаа нууц бичлэг задарчээ. Тус бичлэгт АН-ын дарга С.Эрдэнэ “100 сая төгрөгийн 1, 2 дугаар шатны гэрээ”-ний заалтуудыг өөрийн биеэр уншиж өгөх бөгөөд дэнчингийн 100 сая төгрөгөө хэрхэн зарцуулах талаар асуусан гишүүнийхээ асуултад “Таван цаас өгчихөөд ямар ядаргаатай юм бэ, гар зайл. Чамайг нэр дэвшүүлэхгүй, чи надад заадаг хэн юм бэ” гэж намын гишүүнээ тас загнаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn
Б.Жаргалсайхан: Улс тѳрд орохоор баяждаг гэдэг донтолт туссан байна, энэ пабчин залуус
Улс орныг хѳдѳлмѳрлѳж хѳгжүүлдэг. Ажил хийдэг, сэтгэдэг, бүтээдэг инженер, эрдэмтэд, нийгмийн ухааны зүтгэлтнүүд л хѳгжлийг чирч явдаг. Түүнээс биш тѳр зайдагнасан хоёр намыг дагаж , хор ярихыг сурсан зангиатай нялцгай бацаанууд чаддаггүй юм.Тэд харин хѳгжүүлж биш, хѳлжиж чадаж байна. Амьдралдаа ганц хадаас хадаж үзээгүй, хулхины диплом өвөртөлсөн энэ "бандаашууд" эрх мэдэлд хүрэхээрээ хамгийн түрүүнд мѳнгѳ хѳѳцѳлдѳж, зээл тусламжийн эрэлд морддог. Хамгийн түрүүнд өөрсдөө л мөнгөждѳг. Ингэж л бэлтгэгдсэн.
Монгол тѳрийн удирдагч Юмжаагийн Цэдэнбал, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Бодоо, Данзан нарын хэн нь ѳѳрсдѳѳ баяжихыг эрхэмлэдэггүй байсныг түүх гэрчилнэ.Тэд нэг ч ембүү халааслаагүй. Харин ч эх орноо бүтнээр нь үлдээсэн гавьяатай. Тэд Монголын тѳрийг зѳв залж, тусгаар тогтнолыг бэхжүүлж, улс орноо хѳгжүүлж байсан бол ѳнѳѳгийн удирдагчид тѳр "зайдагнаж", хувьдаа ашиг хонжоо олж байна. Монголын тѳрѳѳс хѳрѳнгѳлѳг тэрбумтнууд тѳрсѳн. Тэднийг үлгэр дуурайлаар хѳрѳнгѳжих "аянд" мордсон пабчин залуусын эгнээ ѳргѳжсѳн.
Гуравхан жил төрд ажиллаад 30 жил улсад татвар төлж, үйлдвэр эрхэлсэн Жаргалсайхан надаас илүү хѳрѳнгѳ мѳнгѳтэй болжээ. Энэ пабжичин бацаанууд төрд орохоор баяждаг юм байна гэсэн ойлголтондоо донтчихсон байна. Би хѳдѳлмѳрч хүнд дуртай. Би малчдыг шүүмжилдэг. Гэхдээ миний шүүмжилдэг малчид бол эд нарын дэргэд шударгаар хөдөлмөрлөж аж амьдралаа ѳѳрсдѳѳ авч явдаг, хүнлэг сэтгэлтэй хүмүүс. Социализмын үед 25 саяас илүү гаргаж чаддаггүй байсан малыг чинь энэ малчид л хоёр гараараа хөдөлмөрлөөд 70 саяд хүргэлээ. Хѳдѳѳд сайны хажуугаар саар бас бий. Адуу малын хулгайчаас ѳгсүүлээд. Гэхдээ малын хулгайчийн хор бага. Дипломтой хулгайчийн хор нь дэндүү их юм..
Б.Жаргалсайхан
Эх сурвалж: control.mn
Ёстой нэг хулгана шиг амьдарч байна даа, хулгана жилд
Нэг: Үүрэндээ байгаа юм шиг гэртээ ѳнжинѳ.
Хоёр: Хоол хүнс олонгуутаа л үүр лүүгээ зѳѳж, тэндээ иднэ.
Гурав: Хүн харагдмагц зугтаж, үүрэндээ нуугдана. Хулгана жилд, ёстой л нэг хулгана шиг амьдарч байна даа, ингэхэд...
Эх сурвалж: control.mn
Ч.Улааны ээлжит молиго
Ноолуурыг кг-ыг нь 100 мянган төгрөг болгохыг малчид нүдээ “ширгэтэл” хүлээж сууна
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Чүлтэмийн Улаан гэж ичиж, эмээхгүйгээр худлаа ярьдаг, эрх ашгийн зөрчилтэй шийдвэр гаргадаг “намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг дархан эрхтэй, сайдын суудалд дархлагдсан хүн байх юм. Тэр сүүлийн 28 жилд таван удаа УИХ-д сонгогдож, зургаан удаа Монгол Улсын сайдаар ажиллажээ. Хүний амьдралын 30 орчим жил гэдэг богино хугацаа биш. Тэр ийм хугацаанд сайдын сэнтий, төр төлөөлөх түшээгийн суудлаас хөндийрөлгүй, зөөлөн суудалд тухалсаар өнөөдрийг хүрсэн ч хариуцсан салбартаа эзэн бололгүй, хүйтэн сэтгэлээр хандаж ирсний горыг ард түмэн хангалттай амслаа.
Монголчууд Ч.Улаан сайдад ямар өртэй болоод эрх ашгийн эрэмбээ зөв тогтоож чаддаггүй түүнд албан тушаал, сайдын сэнтий өгөөд байдаг юм бол гэж бодоход хүргэж байна. Тэр биднийг дунд сургуульд ч ороогүй байхад сайд байсан, арван жилээ төгсөхөд, их сургуулиа дүүргэхэд, ажлын байран дээр гарахад ч сайдаар ажиллаж байна. Хариуцсан ажлаа үнэхээр сайн хийгээд, холыг харсан шийдвэр гаргаад, улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаа юм уу гэхээр үгүй. Тэгсэн хэр нь сайдаар томилогдоод, төр төлөөлөх мандат өвөртлөөд явж байдаг зарга, заль нь ихэдсэн нэгэн аж.
Уг нь инженер-эдийн засагч мэргэжилтэй ч очсон салбар бүртээ холион бантан хутгаж, уруудуулж ухаангүй ноён, урагшгүй албат нь болдог. Хамгийн сүүлд тэрбээр, хоёр жил орчмын өмнө журмын нөхдөөсөө “Ахынх нь сүүлийн боломж шүү дээ” хэмээн “өвдөг сөгдөн” гуйх нь холгүй өрөвдөлтэй царай гаргаж байгаад Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон. Энэ ажлыг авснаасаа хойш албан тушаалаасаа буувал “дээлээ нөмрөх” хуудуутай олон шийдвэр гаргасаар хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг хөөтэй нь хутгаж орхив. Тэр энэ хугацаанд “Хар толгойгоороо хариуцна” хэмээн алив асуудалд олон ч удаа ам гарсан ч ахиц дэвшил гарсангүй, ам, ажил хоёр нь зөрсөөр ээлжит сонгуультай золгох гэж байна.
Хамгийн сүүлд тэрбээр “Малчдаас ноолуурыг нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна” хэмээн мэдэгдсэн. Гэтэл энэ шийдвэр зөвхөн Сүхбаатар аймагт хэрэгжиж байгаа тухай мэдээлэл байна. Монгол Улсын өнцөг булан бүрт борви бохисхийлгүй ажиллаж, малынхаа шимийг хүртэхээр хөдөлмөрлөж буй малчдад энэ бодлого хүрэхгүй нь ээ. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ. Гэтэл тэрбээр хар амиа бодож, зөвхөн өөрийн сонгогдсон тойргийнхоо малчдад ноолуурын үнийг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр бодож авахаар арга саам сүвэгчилсэн нь олон хүний дургүйцэл төрүүлж байна.
Уг нь ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдэгдэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанаар ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа. Манай улс оны эцэст 70.9 сая мал тоолуулсан бөгөөд 10.2 мянган тонн ноолуур бэлтгэх боломжтой байна. Болзошгүй эрсдэлтай байгаа тул бэлтгэл, боловсруулалтад онцгой анхаарал тавьж, цогц арга хэмжээ авах тогтоолыг баталлаа. Малчид, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч хамтран ажиллаж хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гуравдугаар сарын сүүлээр эхний аймгууд ноолуураа самнаж эхэлнэ. Өнгөрсөн жил нийт бэлдсэн ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, бүтээгдэхүүн болгосон бол 10 хувийг нь самнасан ноолуур болгон экспортод гаргасан. 65 хувийг нь анхан шатны тордолт хийж экспортод гаргаж байжээ. Энэ жил цогц арга хэмжээ авсны үндсэн дээр уг байдлыг өөрчлөхөөр болсон. Ноолуурын салбарт төр засаг үүрэг оролцоотой оролцох болсон.
Энэ жил ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгосноор ноолуурын 50 хувийг дотооддоо үлдээх боломжтой болно. Мөн Хөгжлийн банкны 10 хувийн хүүтэй зээлийг таван хувийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгохын тулд дунд нь гарч байгаа хүүгийн зөрүүг төр хариуцна. Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг төр хариуцна. Нөгөө талд үйлдвэрлэгч буюу аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүргийг тогтоолд тодорхой тусгаж өгсөн. Малчдаас авах ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна. Малчид маань ноолуураа борлуулах гэж яарах хэрэггүй. Ноолуураа самнаж, анхан шатны тордолт хийх хэрэгтэй.
Мөн төрөөс зарласан үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа зарах хэрэгтэй байна. Хэрэв үндэсний үйлдвэрүүддээ ноолуураа тушаахгүй бол эргээд ноолуурын урамшуулал авч чадахгүй байдалд хүрнэ” гэсэн юм. Гэвч тэр цонхны цаанаас чихэр долоолгочихлоо. Гуравдугаар сарын сүүлчээр ноолуураа самнаж эхэлсэн малчдын түрүүч дөрөвдүгээр сар бараг дундаа орох гэж байхад ноолуураа кг-ыг нь 100 мянган төгрөгөөр өгөх нь байтугай 50 мянга ч хүргэж чадахгүй буй аж. Уг нь Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосноор ноолуурын үнэд ахиц гарна гэж тооцоолсон. Гэвч салбар хариуцсан сайд кабинетынхаа эсрэг “ажиллаж”, ноолуурын үнийг зөвхөн өөрийнхөө сонгогдож, төрийн түшээ болсон аймагт Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж байгааг юу гэж ойлгох вэ. Ердөө хоёр сар гаруй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Үүгээр дахин сонгогдохоор сэрүүн зүүдэлж яваа хүмүүсийн нэг бол Ч.Улаан. Тиймдээ ч ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаад явж байгаа нь энэ. Нөгөөтэйгүүр тэр ард түмнийг басамжилж байна.
Тэднийг загасны ой санамжтай зүйрлэн, сонгууль болохоос хоёр сарын өмнө орлогод нь нөлөөлөх шийдвэр гаргачихвал дахин сонгогдоход нэмэх оноо болон гэж тооцоолсон бололтой. Ингэж төрийн мөнгийг, төрийн шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүст зориулж, бүхэл бүтэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хариуцаж байгаагаа тэр умартав. Монгол хөдөө аж ахуйн орон. Гэсэн ч энэ салбар тогтсон бодлогогүй явж байна. Энэ нь ард иргэдийн нуруун дээр ачаа болж ирдэг ч салбар толгойлж буй Ч.Улаан жишим ч үгүйгээр өөрийн бүлэглэлдээ ашигтай шийдвэр гаргаж, албан тушаал эрх мэдлээ ашигласаар сууна. Малаас гарах бүтээгдэхүүнийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, дотооддоо хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг хангах боломжийг эрж хайсан бүтээлч ажил, санаачилга Ч.Улаан сайдаас гарсангүй. Тэр ажлаа авснаас хойш хөдөө аж ахуйн салбараар “тоглож” дууслаа. Хамгийн хачирхалтай нь, хэн ч хариуцлага тооцно, улс орноо бодсон шийдвэр гарга гэж түүнд хэлэхгүй, чимээгүйхэн ажлыг нь хийлгэсээр л байх юм. Энэ хүн чинь улсаа хорлон сүйтгэж дууслаа шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: Б.БИЛЭГТ, ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Монгол банкны Ерөнхийлөгч ОГЦОР!
Дэлхийн нийтээрээ цар тахлын голомтод самруулж хүнд нөхцөл байдалтайгаар сүүлийн хоёр, гурван сарын нүүрийг үзлээ.
Ийм нөхцөлд ард иргэд ААН, жижиг бизнес эрхлэгчид нүдээ чилээтэл хүлээсэн зүйл бол Монгол банкнаас гаргах шийдвэр. Шуудхан хэлбэл зээлийн хүү бууралт.
Монгол банкнаас дээрх асуудалд шийдвэр гаргажээ. Банк хоорондын бага дүнтэй гүйлгээний шимтгэлийг 20% буурууллаа гэх.
Үгүй ээ бүр АРАЙ Ч ДЭЭ, ДААНЧ ДЭЭ.
Ард иргэд нь цар тахлын эсрэг байдгаа барьж, урдахаараа хойдохоо нөхөж, чадахаасаа чадахгүй хүртлээ тэмцэж байхад Монгол банкнаас санаачилж байгаа шийдвэр хэнийг доромжилно вэ??
Гүйлгээ бүрийн 300₮ өөс 20%-ийг хөнгөлөөд 240₮. Ёстой л ард түмнээ доромжилж ханахгүй юм даа.
Нөхцөл байдал хүнд үед дорвитой асуудал гаргаж, далайцтайгаар хөдлөх ёстой байтал зээлийнхээ хүүнд баригдсан ард түмнийхээ сэтгэлийг хэд хэд сийчээд хаячихлаа.
60 төгрөгөөс илүү сэтгэх чадваргүй, чадалгүй, сэтгэлгүй Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулбал таарна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Банкууд ямар нэгэн дорвитой шийдэлд хүрэхгүй бол адилхан арга хэмжээ авч чадна шүү" хэмээн сануулсан. Тэгвэл одоо тэр арга хэмжээгээ авах цаг нь болсон юм биш үү Ерөнхий Сайдаа?!
Fact.mn