Соёл урлаг - Khentii.nutag.mn
“Түмэн эх” чуулгынхан стандартад нийцсэн гэр театртай боллоо
“Түмэн эх” чуулгын шинэ барилгыг энэ сарын 15-нд ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах “Түмэн эх” чуулгын хуучин байр нь намхан таазтай, зай талбай багатай учраас тоглолт зохион байгуулахад хүндрэлтэй гэдэг шалтгаанаар 2023 онд нураасан билээ. Тэгвэл уг чуулгын шинэ барилгыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хойно байрлах талбайд стандартын дагуу, 900 ам метр хэмжээтэй гэр театр болгон шинэчилсэн байна. Монгол түмний бахархал болсон ардын урлаг нь зөвхөн монголчуудын төдийгүй гадаадын жуулчдын үзэж, харах, сонсох, сонирхох дуртай үзвэрийн нэг болсоор ирсэн. Ардын урлагаа уламжлалынх нь дагуу өвлүүлэн хөгжүүлж, гадаад, дотоодынхонд таниулан сурталчлахад ихээ¬хэн үүрэг гүйцэтгэж буй үндэсний хэмээх тодотголтой, тоотой хэдхэн байгууллагын нэг бол цомхон бүрэлдэхүүнтэй ч час хийсэн тоглолттой “Түмэн эх” чуулга юм.
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучдын жагсаалтыг тэргүүлжээ
Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон дуучдын жагсаалтыг 7500 оноотойгоор тэргүүлж олон улсын нэр хүндтэй дуурийн уран бүтээлчдийг ардаа орхижээ.
Энэхүү оноо нь 52 долоо хоногийн хугацаанд хийсэн тоглолтын чанар, тоо, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа тоглосон эсэх, бүтээсэн дүрийн ур чадвар, дуулах техник, хоолойн цар хүрээ, олон улсын тэмцээнүүд дэх амжилт зэрэг мэргэжлийн нарийн шалгуурыг үндэслэдэг аж.
Өдгөө тэрбээр Веронагийн алдарт Arena di Verona Opera Festival-ын тайзнаа Набукко болон Жоржио Жермон гэх хоёр гол дүрд дуулан  олон улсын тайзнаа Монголын нэрийг цуурайтуулж яваа юм.
"Ёохор хатар-2025" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд болно
"Ёохор хатар-2025" наадам 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд болно.
Энэхүү наадам нь түүх соёлоо нандигнан өвлөж, эв нэгдлээ ёохорын хэмнэлд нэгтгэсэн Буриад түмний өв соёл, уран ухааныг өргөмжлөн тэмдэглэх зорилготойгоор 2014 оноос санаачлан зохион байгуулжээ.
Наадмын үеэр ”Ёохор хатар” бүжгийн уралдаан, ”Хатар жороо” морины уралдаан, буриад сурын харваа,  буриад бөхийн барилдаан, сээр шалгах тэмцээн, "Аялгата буряад хэлэмнэй" уран уншлагын уралдаан тус, тус зохион байгуулна.
Ардын гар урлал, амтат хоол, аялал жуулчлалын цогц хөтөлбөрүүд таныг угтах болно хэмээн амлаж буй.
НААДМЫН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР
Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ K-поп урлагийн ертөнцийн тухай кинонд дүр бүтээнэ
“Squid Game” цувралаар дэлхий дахинаа алдаршсан Өмнөд Солонгосын нэрт жүжигчин И Жүн Жэ Их Британийн “Imaginarium Productions” студитэй хамтран шинэ кино төсөл дээр ажиллахаар болсноо албан ёсоор зарлалаа.
Уг бүтээл нь к-поп урлагийн ертөнцөд өрнөх сонирхолтой үйл явдалтай, сэтгэлзүйн кино гэж мэдээлжээ. Энэхүү бүтээлд үндэсний тагнуулын албаны агент к-попын ертөнцөд дадлагажигчийн дүрээр нууцаар шургалан орж, дэлхийн гэмт хэргийн синдикатын сүлжээнд нэвтрэн, тайзны арын хатуу өрсөлдөөн дунд нууц ажиллагаа явуулж буй үйл явдлыг өгүүлэх аж.
Уран бүтээлчдийн хэлж буйгаар кино нь к-поп урлагийн өнгөлөг гялбаа ба бодит сүүдэрт нуугдаж буй үнэн дүр төрхийг харуулахын сацуу, тагнуулын жанрын хурц драмтай өвөрмөц хослолыг үзүүлнэ.
Тус кино төслийг “Бөгжний эзэн” киноны Голлум, “Сармагчны гариг” цувралын Цезарь зэрэг дэлхийд алдартай дүрүүдийг бүтээсэн жүжигчин, найруулагч Энди Серкис, мөн “Бриджит Жонс” киноны продюсер Жонатан Кавендиш нарын хамтран үүсгэн байгуулсан “Imaginarium Productions” хариуцан ажиллана.
Энэхүү кино нь, кино урлаг сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Одоогоор киноны зураг авалтын тов болон гол дүрүүдийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй ч энэхүү шинэлэг, олон улсын хамтарсан төсөл нь к-поп соёл, тагнуулын сэдвийг урлагийн төвшинд нэгтгэсэн анхны бүтээлүүдийн нэг болно гэж уран бүтээлчид онцолж байна.
Хаан галерейд үзэсгэлэн гаргах уран бүтээлчдийг сонгон шалгаруулна
Монголын дүрслэх урлаг, уран бүтээлчдийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд ХААН Банк 2007 онд дэргэдээ ХААН галерейг байгуулж, уран бүтээлчдэд үзэсгэлэнгээ үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах боломж олгож ирсэн билээ.
Энэхүү санаачилгыг үргэлжлүүлж, 2025-2026 онд ХААН галерейд үзэсгэлэн гаргах хүсэлтэй уран бүтээлчдийн төслийг сонгох сонгон шалгаруулалт зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид ХААН Банкны 5000000015 тоот дансанд 5,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж /Гүйлгээний утга дээр DPR-25-0529 дугаарыг заавал бичнэ/, баримтыг албан бичгийн хамт ХААН Банк цамхгийн ресепшинд битүүмжлэн өгч сонгон шалгаруулалтын өгөгдөл, бусад мэдээллийг авна уу.
Материалыг 2025 оны 5-р сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах бөгөөд зөвхөн шалгарсан уран бүтээлчдэд хариу мэдэгдэх болно.
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -15 хороо, Ш/Х-192, Улаанбаатар-17010
G-Dragon дуугаа сансарт илгээнэ
Өмнөд Солонгосын дуу зохиогч, реппер, “Big Bang” хамтлагийн ахлагч G-Dragon дуугаа сансрын уудамд илгээхээр болжээ. “Microsoft Azure OpenAI”-ийн “Sora” сервис, “Galaxy Corporation” компани, шинэ технологийн “KAIST” хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд тэрбээр тусгай дуу, клип зохиож, задгай сансарт илгээх юм.
Энэ төсөл нь NASA-гийн харь гарагийнхантай холбоо тогтоох SETI (Search for Extraterrestrial Intelligence) хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Английн “The Beatles” хамтлагийн дууг сансарт “явуулаад” байсан бөгөөд G-Dragon энэ төсөлд оролцсон анхны солонгос уран бүтээлч болж байгаа юм.
G-Dragon 2024 онд KAIST хүрээлэнгийн зочин профессороор уригдаж байсан. Тэр үед G-Dragon хиймэл оюун ухаан K-pop ертөнцөд хэрхэн нөлөөлөх талаар илтгэл тавьж байлаа.
Бодит байдлыг харах “тусгай шил”-ээр “Stereotype” үзэсгэлэнг тольдоорой
Бидний эргэн тойронд байж л байдаг сандал, ширээ, түлхүүр, хүүхдийн тоглоом... Аль хэдийнээ нүдэнд дасаж, онцгойлон “өртөхөө” ч больж, анхнаасаа ийм л байх ёстой мэт хүн бүр хүлээн зөвшөөрчихсөн. Сандал бол ийм, ширээ бол ийм. Энэ бүгд яг энэ хэвээрээ л байх ёстой гэсэн бодол. Яг ийм замаар бидний дотор хэвшмэл ойлголт буюу стереотип үүсдэг.
Өөрөөр хэлбэл, стереотип нь тодорхой бүлэг хүмүүс, үзэгдэл эсвэл юмсын талаарх өнгөц хэр нь нийтлэг ойлголттой байхыг хэлдэг. Гэхдээ эдгээр нийтлэг тодорхойлолт яагаад бий болсон, эсвэл бий болох боломжтой талаар бидний өдөр тутам хэрэглэдэг энгийн эд юмсыг төлөөлүүлэн уран бүтээлч А.Болормаа “Stereotype” үзэсгэлэндээ онцолжээ.
Энэ нь түүний эх орондоо гаргаж буй анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд ХААН галерейд 2-р сарын 15-нд нээлтээ хийсэн юм. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн хувьд Монголд сүүлийн жилүүдэд тун ховор хийгдэж буй өнгөт модон бар, хулдаасан бар болон холимог техникээр бүтсэн, интерактив гэдгээрээ онцлогтой.
А.Болормаа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн академийг график зургийн чиглэлээр суралцаж төгсөн, Норвеги улсын Агдерийн их сургуульд урлаг судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Мөн Норвегийн Берген хотын Дүрслэх урлагийн академийн мэргэших сургалтад суралцан, олон төрлийн уран бүтээлийн арга техник эзэмшсэн уран бүтээлч бөгөөд 2018 онд Монголд ирснээсээ хойш Дүрслэх урлагийн академид багшаар, 2025 онд СИТИ их сургуулийн Архитектур дизайны сургуулийн График дизайны тэнхимийн эрхлэгчээр ажиллаж буй юм.
Тэрбээр үзэгчдийн оролцоотой, анаглиф арга техникийг ашиглан тогтсон стереотип, нийтлэг ойлголт, хязгаарлагдмал дүрслэлийг давсан  бодит байдал, олон талт үзэл баримтлал бий гэдгийг бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхийг зорьжээ.
Бодит байдал нь олон талт, хувь хүний онцлог, нөхцөл байдлыг агуулсныг угтаа бид дотроо мэдэж байдаг ч ихэнхдээ санаж сэрэх, мэдрэхээ умартан урагшилсаар байдаг. Зүйрлэвэл яг л энэхүү үзэсгэлэнгийн танхимд буй улаан, цэнхэр өнгийн нүдний шил зүүчхээд  тайлж бодит байдлыг харахын оронд улам бүр цааш алхах мэт. Эсвэл эсрэгээрээ бидэнд бодит байдлыг харах “тусгай шил” дутсан ч байж болох юм.
Бага насны хүүхдүүдэд үсэг цээжлүүлэхэд хэрэглэдэг зурагтай карт байдгийг та санаж байна уу? Аяганы зураг үзүүлээд аяга гэхэд ордог “А” гээд цээжилдэг. Тэгвэл тэр а үсэг ердөө л үгэнд нь байдаг л үсэг болохоос аягыг бүхэлд нь илэрхийлэхгүй шүү дээ. Энгийн нэг үсгээс гадна өөр үсгүүд нийлж байж л аягыг, шоог эсвэл морь гэсэн бүтэн утга бүтээдэг.
Юмсыг эсвэл хүмүүсийг ч гэлтгүй та өөрийгөө, бодол, мэдрэмжээ шинээр танин мэдвэл ямар сонирхолтой байх бол? Нялх хүүхэд юмс үзэгдлийг ажиглан судлан мэдэрч хүртэж байж танин мэддэгтэй адил та ч дотоод хүүхдээ сэрээн эргэн тойрноо, дэргэдэх хүмүүсээ үгүй бүр танихгүй хүмүүсийг ч, өөрийгөө ч шинээр танин мэдэх зорилгоор фильтер бүхий нүдний шилээ тайлаад юмсын жинхэнэ өнгийг харна уу.
“Stereotype” үзэсгэлэн ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейд 2025 оны 2-р сарын 28-ныг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй нээлттэй бөгөөд урлаг сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглоно
Сингапурын Марина Бэй Сэндст театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад тоглохоор болжээ. “Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment компанитай гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки башё, Кюшү башё хоёрын дундуур 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Асакуса зэрэг газруудад хийжээ. Олон улсын театрын урлагийн мэргэжлийн шүүмжлэгчдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Рюүо Э.Санчирболд, Япон талын продюсерээр Tremendous Entertainment компанийн ерөнхий менежер Масаюүки Сузуки нар ажиллах аж. “Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн. “Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компани ирж үзэж, 2025-2026 оны аялан тоглолтын санамж бичгүүдийг үзэглэсэн. Тэгвэл энэхүү санамж бичгүүдийн дагуу Азийн аялан тоглолтын дараагийн зах зээл нь Япон боллоо. Ингэснээр эл жүжиг нь Монголын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглодог жишиг болж буй юм. Мөн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.
Эгэл амьдралтай зэрэгцэн орших ер бусын ертөнц ХААН галерейд нээгдлээ
Монголын нэрт сюрреалист уран бүтээлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал болон түүний шавь У.Батцоож нарын хамтарсан “Завсрын ертөнц” үзэсгэлэн ХААН галерейд нээгдлээ.
Нийгэм, өдөр тутмын амьдралын эгэл мөчүүдийг нарийн мэдэрч, түүнийг бүтээлдээ тусгадгаараа олонд танигдсан Ц.Энхжаргал зураач энэ удаа баяр баясал, гуниг зовлон хүний дотоод ертөнцөд хэрхэн нөлөөлж, шинэ утга, мэдрэмжийг бий болгодгийг илэрхийлэхийг зорьжээ. Хүмүүний амьдралтай зэрэгцэн орших далд ертөнцийг урлагийн хэлээр харуулсан энэхүү бүтээлүүд нь үзэгчдэд ер бусын мэдрэмж, гүн бодрол төрүүлэх нь дамжиггүй. Ц.Энхжаргалын уран бүтээлүүд нь бодит байдал болон төсөөллийн ертөнцийн заагийг илтгэдэг бөгөөд үзэгчдийг өөрийн эрхгүй дотоод сэтгэл рүүгээ гүн гүнзгий өнгийхөд хүргэдэг.
Харин У.Батцоожийн хувьд зүүдний мэт атлаа сэтгэлд ойр, энгийн боловч ер бусын хотын амьдралыг харуулсан бүтээлүүд туурвижээ. Тэрбээр Улаанбаатар хотын гадаад дүр төрхөөс илүү түүний дотоод мөн чанар, оршихуйг илэрхийлсэн бүтээлүүдээ дэлгэсэн нь үзэгчдэд параллель ертөнцөд нэвтэрч буй мэт мэдрэмж төрүүлэх аж. Мөн хотын өдөр тутмын амьдралыг хөндлөнгөөс ажиглан Улаанбаатарын гүнд нуугдсан ер бусын гоо сайхныг илэрхийлэхийг зорьсон байна. Түүний бүтээлүүд зүүд ба бодит амьдралын хил хязгаарыг бүдгэрүүлж, эдгээр хоёр ертөнцийн заагт орших мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлэх болно.
“Завсрын ертөнц” үзэсгэлэн 2024 оны 10-р сарын 31-нийг дуустал ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд ХААН галерейд үнэ төлбөргүй гарч буй бөгөөд далд ертөнцийн заагт нэвтрэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Та урлаг сонирхдог бол үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийгөө танин мэдэх, амьдралын утга учрыг эргэцүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таныг завсрын ертөнцөд морилон саатахыг хүсье.
RAIN-ийн тоглолтын тасалбар авахад 50% буцаан олголттой
БНСУ-ын супер од Rain, Sandara Park, Bloo нарын тоглолтын тасалбарыг худалдан авахад 50%-ийн буцаан олголт өгнө гэвэл та итгэх үү? ХААН Банк энэхүү гайхалтай боломжийг харилцагчдадаа олгож байна.
Та тоглолтын тасалбарыг зөвхөн маргааш буюу 2024 оны 9-р сарын 10-ны өдрийн 12:00-00:00 цагийн хооронд Digi Pay аппликэйшн доторх Shoppy.mn мини апп-аар худалдан аваарай.
Буцаан олголтын нөхцөл:
Буцаан олголт авахын тулд Digi Pay аппликэйшн доторх “Үйлчилгээ” цэсний Shoppy.mn мини апп-аар худалдан авалт хийх шаардлагатай.
Нэг харилцагчид өгөх буцаан олголтын дээд хэмжээ 100,000₮ байна.
Буцаан олголтын хугацаа:
Буцаан олголт 2024 оны 9-р сарын 13-ны өдөр таны данс руу шилжин орно.
Digi Pay аппликэйшнийг дараах холбоосоор татаж авна уу: https://bit.ly/Digi_Pay
Санхүүгээ хэмнэхийн зэрэгцээ Солонгосын супер оддын тоглолтыг үзэх алтан боломжийг та битгий алдаарай!