Спорт - Khentii.nutag.mn

"ДУБАЙ-2025" Азийн залуучуудын V пара наадамд оролцох тамирчдад спортын хувцас гардуулан дэмжлэг үзүүллээ
“Дубай 2025” Азийн залуучуудын V пара наадам ирэх 12 дугаар сарын 7-14-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болно.

Энэ удаагийн наадамд Монгол улсаас пара хөнгөн атлетик, парабочи, пауэрлифтингийн төрөлд 18 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ.

Тус наадамд оролцох баг тамирчдад дэмжлэг үзүүлэн өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны зүгээс багийн бүрэлдэхүүнд амжилт хүсч 361 брэндийн хувцас гардууллаа.

Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Чинзориг, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган болон бусад албаны хүмүүс энэхүү арга хэмжээнд оролцон тамирчдад амжилт хүслээ.

Эх сурвалж | МҮПХ

Гадаад дэвжээний Монгол довтлогч Б.Батсуурь
Хүний амьдралд зорилго гэдэг зүгээр нэг мөрөөдөл биш, харин өөрийгөө сорих эхлэл байдаг. Тэр дундаа дэвжээ, бөмбөг, тор гуравт амьдралынхаа үнэ цэнийг шингээж чадсан тамирчин бол Баттөрийн Батсуурь юм. Волейболын спортод “цохилт” гэдэг үг хүчтэй сонсогддог ч Батсуурийн хувьд тэр цохилт бол зөвхөн хүч биш, ухаан, сэтгэл, багийн итгэлцлийн нийлбэр юм. Түүний нам гүм бэлтгэл, олон жилийн хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр Монголын эрэгтэй волейболын нэр хүндийг гадаадын дэвжээн дээр хүртэл тод бичиж байна. Саяхан тэрээр Энэтхэгийн Үндэсний лигт тоглож, шилдэг довтлогчдын нэгээр шалгарч, Монголын волейболын түүхэнд гадаадын лигт нэрээ сийлсэн цөөн тамирчдын тоонд дахин багтлаа. Энэ бол зүгээр нэг урилга бус, харин итгэл, хүндлэл, ур чадварын баталгаа юм. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа түүний талаар онцолж байна.

Багийн “амин” зүрх болсон довтлогч

Б.Батсуурь багаасаа бөмбөгтэй “амьдарч” эхэлсэн нэгэн. Булган сумын бяцхан хүүгийн хувьд сургуулийн биеийн тамирын заал түүний анхны тайз байсан. Тэр үеэс л “Нэг бөмбөгийг алдвал дараагийн оноог хийх л хэрэгтэй” гэсэн сэтгэлтэй болсон гэдэг.

10 настайгаасаа волейболд татагдсан тэр хүү өнөөдөр шигшээ багийн довтлогч, “Өмнөговь Шанх Транс” клубийн ахлагч, хаана ч тоглосон багийн “амин” зүрх болсон довтлогч. Бэлтгэл бүрийн дараа талбайд ганцаараа бөмбөг шидэж зогсдог тэр мөчүүд л түүнийг өнөөгийн Б.Батсуурь болгож буй гэдэг.

Түүний довтолгооны өндөр 340 сантиметр, хаалтны өндөр 318 сантиметр гэдэг тоо нь зүгээр нэг биеийн үзүүлэлт биш, харин олон мянган цагийн хөдөлмөрийн тоолол юм. Мөн түүний замналын нэгэн онцгой үе бол 2019 он.

Тэр жил Батсуурь насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд MVP буюу “хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан нь Монголын волейболын ертөнцөд шинэ нэр тодорсны дохио байлаа. Харин дараа жилүүдэд тэр “Эрчим”, “Өмнөговь” багуудын бүрэл­дэ­хүүнд дараалан түрүүлж, багийн лидерийн дүрийг улам тодруулсан.

Гэвч Батсуурийн хувьд амжилт гэдэг цом биш, харин дараагийн зорилго руу хөтөлдөг шат юм. Тиймдээ ч тэр олон улсын тавцанд хүч үзэхийг хүсэж, 2023 онд Азербайжанд хөл тавьсан. Өндөр түвшний өрсөлдөөн, гаднын мэргэжлийн системтэй тулгарсан тэрбээр “Монгол тоглогч дэлхийд өрсөлдөж чадна” гэдгийг нотолсон. Лигийн улирлын турш тэр тоглолтын онцлох тамирчны жагсаалтад хэдэнтээ бичигдэж, финалын шатанд шилдэг довтлогчийн нэр дэвшигчдийн нэгээр тодорч байв.

Монголын волейболын ирээдүйн итгэл

Түүнийг талбай дээр гарахад анзаарагддаг хамгийн гол зүйл бол тайван ухаан, тэнцвэртэй хандлага. Хэзээ ч сандрахгүй, хамгийн хүнд мөчид шийдвэр гаргахдаа итгэлтэй, багийнхандаа сэтгэлийн урам өгдөг зүйлс.

“Бидний ялалт зөвхөн оноонд биш, харин нэгнийхээ итгэлд оршдог” гэж тэр хэлсэн байдаг. Энэ л үг түүний тамирчны мөн чанарыг илэрхийлдэг гэмээр. Батсуурийн амжилт бол зүгээр нэг хувийн ялалт биш. Энэ бол Монголын спортын шинэ үеийн илэрхийлэл.

Тэр “том тэмцээн хол байна” гэж хэзээ ч боддоггүй. Харин “нэг алхам ойртуулж чадвал, тэр оргил хэзээ нэг өдөр гар доор орно” гэж итгэдэг. Өнөөдөр тэр зөвхөн бөмбөг цохиж буй залуу биш, харин Монголын волейболын ирээдүйн итгэл, тэмүүллийн нүүр царай болж байна. Б.Батсуурийн тоглолтод хэзээд нэг зүйл илт мэдрэгддэг нь тайван ухаан. Хүнд мөчид ч тэр хэзээ ч сандардаггүй, харин оноо авахын төлөө л төвлөрдөг. Түүний хувьд волейбол бол зөвхөн спорт биш, харин өдөр бүр өөрийгөө даван гарах урлаг юм. Хүч, ухаан, сахилга гурвыг нэгтгэж чаддагийн хүчээр тэр гадаадын мэргэжлийн тоглогчидтой мөр зэрэгцэн тоглож, Монголын нэрийг дэлхийн спортын тавцанд өргөж байна.

Батсуурийн амжилт бол бахархал төдий биш, харин итгэлийн гэрэл

Тэрээр “Бөмбөг агаарт хөөрөх мөчид бүх зүйл нам гүм болдог. Тэр агшинд зөвхөн нэг л зорилго оршдог. Тамирчин хүн зааланд ороод бөмбөгөө бариад нэг оноо авдаг. Нэг оноо бол зүгээр тоо биш, харин итгэл, хүч, хичээл зүтгэлийн үр дүн байдаг” гэж хэлсэн нь түүний амьдралын философи биз. Тиймдээ ч олон улсын лиг болон тэмцээнд гялалздаг байх. Учир нь саяхан болсон Энэтхэгийн “Prime Volleyball League”-ийн урилгаар “Ahmedabad Defenders” багт тоглож, улирлын турш гайхалтай тоглолтоороо олон мянган үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн.

Хурц довтолгоо, нарийн байрлалын мэдрэмж, шийдвэр гаргах хором бүрийн оновчтой байдал нь түүнийг багийн гол тоглогчдын нэг болгосон. Мөн түүний оноо авсаны дараах үйлдэл нь тус улсын хөгжөөн дэмжигчдийн хайр хүндлэлийг улам бадраасан болов уу.

Харин улирлын төгсгөлд “Шилдэг гадаад тоглогч” хэмээх хүндэт цол хүртэж, Монголын волейболын түүхэнд дахин нэг шинэ мөрийг бий болгов. Өнөөдөр Батсуурийн амжилт бол бахархал төдий биш, харин итгэлийн гэрэл юм. Учир нь тэр өөрийн биеэр “Монгол тоглогч дэлхийд өрсөлдөж чадна” гэдгийг харуулсан. Түүний мөрөөдөл одоо эхэлж байна. Дараагийн оноо, ялалтын төлөө тэр дахин бөмбөгөө барина.

Д.Дарамбазар

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

"Астана дэлхийн цом-2025" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан гардан тулааны аварга шалгаруулах "Астана дэлхийн цом-2025"  тэмцээний өөрийгөө хамгаалах төрөлд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 633 дугаар дамжааны сонсогч М.Бат-Эрдэнэ 80 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек дасгалжуулагчтай 11 тамирчин оролцсон байна.

Баг тамирчид тус тэмцээний өөрийгөө хамгаалах болон тулааны төрлөөс  2 алт, 4 мөнгө, 7 хүрэл нийт 13 медалийг хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.

Д.Сэлэнгээ хоёр төрөлд дэлхийн аварга боллоо
Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Кванжуд үргэлжилж байна.

Өчигдөр /2025.09.28/ эмэгтэйчүүдийн багийн харваанд Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртэж, пара байт харвааны дэлхийн аварга болсон билээ. Мөн Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар пара байт харвааны холимог багийн төрөлд түрүүлж түүхэн амжилт гаргаж, Д.Сэлэнгээ нэг өдөр хоёр төрөлд Дэлхийн аварга боллоо.

Г.Ану-Үжин, Г.Хонгорзул нар софт теннисийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
Өмнөд Солонгосын Мүнгён хотноо софт теннисний насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав. Тус Азийн аваргад Дархан-Уул аймгийн софт теннисний шигшээ багийн тамирчин Г.Хонгорзул, Г.Ану-Үжин нар хүрэл медаль хүртлээ.

The MongolZ баг "VRS" чансааны жагсаалтаар дэлхийн №1 баг боллоо
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын FISSURE Playground 2 тэмцээн Белград хотноо үргэлжилж буй.

Тус тэмцээнд The MongolZ баг өчигдөр (2025.09.15)-нд гуравдугаар тойрогт Хятадын "Tyloo" багийг 2:1 харьцаатай хожсоноор, "Valve"-аас гаргадаг VRS чансааны жагсаалтаар дэлхийд №1-т бичигдлээ.

Шинэ жагсаалтад:

The MongolZ баг 1960 оноогоор тэргүүлж,

Vitality баг 1955 оноогоор удаалж,

Spirit баг1943 оноогоор гуравдугаарт,

MOUZ баг 1870 оноогоор дөрөвдүгээрт бичигджээ.

Тэмцээнд түрүүлсэн баг 200,000 ам доллар, дэд байр эзэлсэн баг 100,000 ам долларын шагнал хүртэх юм.

Хэнтийд болсон өсвөрийн барилдаанд Б.Мөнхжин түрүүлжээ
Хан Хэнтий аймагт МАН-ын хорооо байгуулагдсаны 100, 101 жилийн ойд зориулсан өсвөр үеийн бөхийн 17-18 насны барилдаан боллоо. Тус барилдаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дарханы Залуучуудын холбоо, "ЭБО ПРОПЕРТИЙЗ" ХХК-ийн бөх аймгийн начин Батсүхийн Мөнхжин түрүүлжээ.

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний улсын аваргууд тодорлоо
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний финалын шат буюу улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд орон нутгийн таван бүс болон нийслэлээс тодорсон эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг аваргын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Монголын хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, багийн спортыг дэмжих зорилгоор 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбайг байгуулсан бөгөөд жил бүр улсын хэмжээнд энэхүү тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тамирчид тэргүүн байр эзэлж, удаах байруудад Чингэлтэй дүүргийн “Show time” болон Ховд аймгийн “Ховд Азза” багууд шалгарлаа. Харин эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” баг түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” болон Сэлэнгэ аймгийн Ерөө сумын багууд хоёр, гуравдугаар байр эзэллээ. Аварга болсон баг тамирчид мөнгөн урамшууллаас гадна өчигдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнийг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулснаараа онцлог  бөгөөд орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулсан юм.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ. Мөн өнгөрсөн онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний ялагчид бямба гарагт тодорно
ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр боллоо. Энэхүү нээлтийн ёслолд аймаг аймгаас шалгарсан шилдэг баг тамирчид хүрэлцэн ирснээс гадна ХААН Банкны Гүйцэтгэх захирал, НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч Р.Мөнхтуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал нар оролцлоо. Мөн ХААН Банк өнгөрсөн оноос ивээн тэтгэн хамтран ажиллаж буй Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт Металл” багийн тамирчид хүүхдүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь онцлог байлаа.

Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2021 онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан бөгөөд жил бүр ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг аймаг бүрд зохион байгуулдаг уламжлалтай болсон билээ. Энэ жилийн хувьд ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран уг тэмцээнийг олон улсын стандартын дагуу, илүү өргөн цар хүрээнд зохион байгуулж, орон даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхдийг хамруулснаараа онцлог юм.

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээний нээлтийн үеэр “Багийн спорт гэдэг хамтдаа ялалт байгуулах урам зориг, хамтдаа хичээх тэсвэр хатуужил, хамтдаа ялах, ялагдахын сургамжийг өгдөг. Манай банкны уриа үг ХАМТЫН ӨСӨЛТ ТӨГӨЛДӨР. Энэ уриатай багийн спортын зорилго мөн нийцдэг гэж бодож байна. Хамтдаа илүү хол алхана, илүү хүчтэй байна, илүү амжилт үзүүлнэ. Тиймээс бид багийн спортыг дэмжихийг зорьж, түүгээр дамжуулж, хүүхэд залууст хамтдаа олон олон ялалт байгуулж, өсөж хөгжих, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах ирээдүйн аваргуудын өсөж өндийх хөрсийг бэлдэж байна гэж үзэж байна” гэлээ.

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний 2 дахь шат буюу Бүсийн аварга шалгаруулах тэмцээний ялагчид энэ сарын 29-нд тодрох бөгөөд орон нутгийн 5 бүс болон нийслэлээс шалгарсан нийт эрэгтэй, эмэгтэй 24 баг 8-р сарын 30-нд улсын аваргын төлөө хүч сорих юм.

Тэмцээний нийт шагналын сан 150 сая төгрөг. Бүсийн аварга шалгаруулах тэмцээний 1-р байр 2 сая, 2-р байр 1 сая, 3-р байр 700 мянган төгрөгийн шагналтай бол финалын шатанд аваргын цомын эзэн болох баг 5 сая, 2-р байр 3 сая, 3-р байр 1 сая төгрөгийн шагнал хүртэх юм. Мөн үүнээс гадна ХААН Банк Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд тэмцээний аварга баг тамирчдыг шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамруулах боломжийг бүрдүүлэх, их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэргээр Монголын сагсан бөмбөгийн спортыг бүх түвшинд тогтвортой дэмжихээр зорьж байна.

ХААН Банк Монголын сагсан бөмбөгийн спортыг байнга дэмжсээр ирсэн. Тодруулбал, 2015 оноос хойш NBA-ийн шууд дамжуулалтыг Монголын үзэгчдэд хүргэхэд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байсны дээр 2024-2025 оны Оюутны лигийг дэмжин ажилласан билээ.

Спортын өсөлтийг дэмжигч – ХААН Банк

“The MongolZ” баг, “Falcons” багийг 2:0-ээр буулган авлаа
Цахим спортын “The MongolZ” баг, “Falcons” багийг 2:0-ээр буулган авсан байна. Ийнхүү тэд шигшээ шатныхаа эрхийг авлаа. Тэдний дараагийн тоглолт мягмар гарагт болох  бөгөөд “Vitality” болон “G2”  багийн аль нэгэнтэй нь хэсгээсээ нэгдүгээр байраар гарах эсэхээ шийдэх тоглолт хийхээр боллоо.