Улс төр - Khentii.nutag.mn

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна
Энэ сарын 15-19-нд БНТУ-ын Истанбул хотноо Олон Улсын Парламентын Холбооны хаврын ээлжит ассамблей болж байна. УИХ-ын гишүүн О.Номинчимэг Олон улсын Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн албыг хашдаг.

ОУПХ-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр түүний даргалдаг, Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентын гишүүнд танилцуулжээ.

Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байв. Өөрийнх нь улстай холбоотой хэрэг хэлэлцэх үед парламентын гишүүн оролцож болохгүй, шийдвэрийн төсөлд санал өгөх эрхгүй, бусад гишүүдтэй ч санал солилцох ёсгүй гэсэн хатуу дэг журмыг Олон Улсын Парламентын Холбоо мөрддөг аж.

Иймд Монголтой холбоотой шийдвэрийг О.Номинчимэг гишүүн уншиж танилцуулах боломжгүй. Тиймээс хорооны Ерөнхийлөгчийн хувьд бусад 16 хэргийн шийдвэрийг танилцуулж, хорооны дэд ерөнхийлөгч, Замби улсын парламентын гишүүн Харри Камбони Монголын парламентачтай холбоотой хэргийн шийдвэрийг зарлав.

Уг шийдвэрээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чиг үүргийнхээ хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгааг цаашид хороо анхаарч, авч хэлэлцэхээр тогтлоо. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхсан байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг УИХ-д даалгасан шийдвэр гаргасныг танилцууллаа.

Энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолжээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володины урилгаар 2026 оны хоёрдугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлалын зорилго нь Монгол Улс, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай тус тус албан ёсны уулзалт хийж, хөрш орнуудын уламжлалт харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцоно.  Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссын хоёрдугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал мөн Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцохоос гадна Монгол Улс-Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцоно.

Б.Пүрэвдорж: Т.Доржханд сайд "Засгаас гарахсан" гэж байна лээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Энэ тогтоолын төслийг чинь мэргэжлийн буюу Эдийн засгийн байнгын хороо дэмжихгүй унагачихсан юм байна. Шалтгаан нь Байнгын хорооны хуралд Н.Учралаас бусад сайд нар оролцоогүйтэй холбоотой. Өнөөдөр чуулганы хуралдаанд бас сайд нар чинь алга. Г.Занданшатар даргаа танай сайд нар чинь таныг хүндэтгэхгүй, хуралдаа суухгүй байна ш дээ. 6-7-хон сайд сууж байна. Т.Доржханд сайд чинь бүр "Засгаас гарах юм сан" гэчихсэн явж байна лээ" гэв.

Х.Ганхуяг: 2026 оны улсын төсвийг батлуулахгүй байх сонирхол бүхий бүлэг улаан, ногоон лааз гэх жүжиг дэглэж байна
Улсын их хурлын гишүүн Х.Ганхуягийн ундааны сав барьсан зураг цахим орчинд гарсан. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ.

Тайлбарт “УИХ-аар төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Ирэх оны төсвийн зардлаас 1 их наяд төгрөг танаж багш, эмч нарын цалин ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж байна. Бүтэн гурван удаагийн хэлэлцүүлэг явах хугацаанд ерөнхий нөхцөлөө бүрэн ойлгочихсон гишүүд чуулган дээр улаан ногоон лааз өргүүлээд надад удирдуулна гэж юу байхав.

Ардчилсан намын төсөв, Ардын намын төсөв гэж байхгүй. Монгол Улсын нэгдсэн төсөв л гэж байгаа. Харин энэ төсвийг батлуулахгүй гэсэн сонирхолтой бүлэг хүмүүс их байна.

Тэд шалтаг, шалтгаан өө хайж сүүлдээ улаан ногоон лааз гэх улстөрийн жүжиг дэглээд байдаг л чадлаараа харлуулах гэж хичээж байх шиг. Ямар ч зүйлийг улстөр болгож эвлүүлж харлуулж чаддаг пиарын технологи нь улаан ногоон лааз гэх ядарсан аргаар төсвийг харлуулж улмаар батлуулахгүй байх эцсийн зорилготой.

Төсөв батлагдахгүй бол Засгийн газар, УИХ-аас амласан багш эмч нарын цалингийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, ахмад настны тэтгэврийн нэмэгдэл гээд бүх зүйл хэрэгжих боломжгүй болно. Эцсийн дүнд УИХ, Засгийн газрыг муухай харагдуулах гэж улаан ногоон лаазыг хүртэл харлуулах технологидоо ашиглаж байгаа бүлэг хүмүүсийн зорилго биелнэ.

Улсын төсөв бол намын талцал маргааны золиос биш шүү. Монгол Улсын иргэдийн амьдрал гэдгийг онцгойлон хэлье” гэжээ.

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд
Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны аравдугаар сарын 5-нд огцров. Урьд орой нь “тантай үүрд хамт” хэмээн амлаж, зусардаж байсан С.Эрдэнэ өөрийн Шонхор фракцийн 10 гишүүнийг дагуулан “салхинд гарсан” тул чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 36 нь Ерөнхий сайдыг огцруулах санал өгчээ. Ингээд хуралд оролцсон гишүүдийн 54.5 хувийн саналаар Н.Алтанхуяг ажлаа өгөхөд хүрсэн бөгөөд тэр өдрийг Н.Алтанхуяг үүрд санаж явдаг аж. Түүний ажлын өрөөнд УИХ-ын санал хураалтын самбарын фото жаазанд заларч байдаг. С.Эрдэнэ 10 хүнээ авч арилаагүй бол Н.Алтанхуяг 40 гишүүний саналаар үлдэх боломжтой байж.

Хоёр жил гаруй ажилласан Засгийн газар огцроход Н.Алтанхуягийн Хэрэг эрхлэх газрыг нь ахлаад явж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон юм. Н.Алтанхуяг хожим үүнийг дүгнэж хэлэхдээ “Огцорсны дараа Засгийн газар, УИХ дээр орж ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компанийг нь гаргаад, “Пибоди”-г нь хасаад “Шинхуа” болон Монголын нэг хувийн компани хоёр орж ирсэн” гэжээ.

Тавантолгойг Ж.Оджаргал гэх хүний өрийн барьцаанд тавихын тулд Н.Алтанхуяг гэх зөрүүд эрийг унагаасан болох нь өнгөрсөн намраас улам тодорхой болж, баримтууд ар араасаа гарч ирсэн билээ. Бас Дубайн гэрээ Н.Алтанхуягийг намнасны дараа зурагдсныг мартаж болохгүй.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ дээр түүх давтагдах гэж байна. Чингис хаан Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34-50 хувийг авах, Оюутолгой төслийн олон жил үргэлжилж буй татварын маргааны эцэслэн шийдвэрлэх, Онтре гоулд ХХК-ийн 34 хувийг Рио Тинто-Онтрегийн хамсал дангаар бус Засгийн газар оролцож эзэмших тухай гэсэн асуудлуудыг тавьсны улмаас гадаад, дотоодын улс төр бизнесийн хамсал “хөдөлж эхэлсэн” болох нь сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас тод ажиглагдаж байна.

Дээр нь улс төрчдийн хууль бусаар олсон хөрөнгийг хураах хууль гэж маш том цохилтыг амсахыг хүсэхгүй байгаа бүлэглэл Л.Оюун-Эрдэнийг унагаах дээр эвсжээ. Тэднийг далайн чинадаас Ц.Элбэгдорж удирдан чиглүүлсээр суугаа.

Н.Алтанхуяг огцорсныхоо дараа юу гэж хэлснийг сануулъя: “Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо. Ялангуяа манай зарим улс төрчид энэ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өмчилж, худалдаж авч, хөлслөн ажиллуулж, асар их хэмжээний ийм гүтгэлгийг орон даяар цацдаг боллоо” Яг энэ технологи одоо ажиллаж байгаа. Тэд эхлээд Н.Алтанхуягийн охины хэрэг гэж юм зохиогоод хүргэн Дэнзэнгийн хэрэг болгож өргөжүүлээд, Н.Алтанхуягийн ойрын хүмүүсийг шоронд хориод, эхнэрийг нь нисэх буудал дээр баривчлах гэж дайраад… дараа нь унагасан. Нэр хүндийг нь шороотой зуурсны эцэст унахад нь өмөөрөх сэтгэхүй үлдээгүй юм.

Түүх давтагдах гэж байна. УИХ-ын гишүүд одоо хэн нэгний хатгаасаар биш улс орны эрх ашигт хөтлөгдөн сонголт хийх ёстой. Айсуй дэлхийн хямрал биднийг эвтэй байх, тогтвортой суухыг сануулж байгаа. Ийм чухал үед санал хураалтыг нууцаар авч хэрхэвч болохгүй. Ядаж л Н.Алтанхуягийнх шиг жаазалсан дүн үлдэх ёстой.

Иргэд хэн урваж, хэн шарвасныг мэдэх эрхтэй.

Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм. Тэгвэл улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн байдаг.

Иймээс Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдээллээ.

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Монгол Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой-

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрыг задлах шийдвэр гаргалаа. Танай намыг гэрээгээ зөрчсөн хэмээж буй ч үндсэн шалтгаан нь өөр шиг. Эдгээр үйл явцыг та хэрхэн харж байгаа вэ?

-Хамтарсан Засгийн газар тарах нь нэгэнт ойлгомжтой байсан. Харин хэдий хугацааны дараа, хэзээ гэдэг л сонин байлаа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэж харж байв. Яг нарийндаа, сонгуулийн цикл тойрсон ерөнхий зарчмын дагуу, УИХ-ын сонгуулийн дараа улс төржихгүйгээр бодитой ажил хийх үндсэндээ хоёр жилийн хугацаа л байдаг. Энэ хоёр жилийг ашиглаад том төслүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн араануудаа хөдөлгөх боломжийг эрэлхийлнэ. Тиймээс олон жил гацсан, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хоёр талд гарч зогсчихоод дундын шийдэл гаргаж чадаагүй асуудлууд дээрээ хоёр том улс төрийн хүчин нэгдээд үзвэл яасан юм гэдэг гэгээлэг төсөөллөөр хамтарсан Засгийн газар байгуулсан байх л даа.

Гэхдээ нөгөө талд нь хууль зүйн үр дагаврыг нь бодох ёстой. Олонх болсон, Засгийн газраа дангаар байгуулах учиртай нам сөрөг хүчинтэйгээ нэгдчихээр, ардчилал болон парламентын бэхжил талдаа суларна гэж шүүмжилсэн. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч цаг хугацааны хувьд арай л эрт тарлаа.

Харин логикийн хувьд, хамтарсан Засгийн газар тарсан шалтгааныг ойлгохгүй байгаа. Анх энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн сүй тавьсантай холбогдож гарч ирсэн. Ерөнхий сайдын хүү найз охиндоо орлогоос давсан байж болзошгүй үнэтэй брэндийн бэлэг өгсөн үү гэдэг хардлагаас эхэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг орлогоо нотол, хүүхдийн тань тансаглал орлогын хүрээнд үү, үүний ард авлигал байгаа юм биш үү, өөрөө авлигын тогтолцооны нэг хэсэг болчихсон юм биш биз хэмээн залуус жагссан. Гэтэл эрх баригч нам энэ асуудлыг өөр тийш эргүүллээ. МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой.

Тэд ажил хийе гэхээс илүүтэй, "Бидний эрх мэдэл дээр яагаад өөр намын хүмүүс суугаад байгаа юм" гэсэн атгаг жижиг бодлоос үүдэн, Ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг АН-ын алдаа болгож хувиргалаа.

-МАН Бага хурлаар гаргасан шийдвэрийнхээ тайлбарыг маргааш нь хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ одоог хүртэл энэ шийдвэрээ танай намд цаасан байдлаар ирүүлээгүй гэсэн үү?

-МАН-ын Бага хурлын шийдвэр одоог хүртэл Ардчилсан намд ирээгүй байна. Одоо УИХ дээр Ерөнхий сайд огцрохтой холбоотой асуудал Ардчилсан намыг дүрмээ зөрчсөн гэх Бага хурлын шийдвэрийн хамт орж ирнэ. Гишүүд ч асуулт асууна. Тиймээс тэр их асуулт, хэрүүдийг хэрхэн тойрохоо мэдэхгүй, аятайхан шийдэл олдохгүй удаад байх шиг байна.

Нэгдүгээрт, Ардчилсан нам яаж гэрээгээ зөрчсөн бэ гэдэг дээр логикийн хувьд маш том зөрчил үүссэн. Манай Б.Пүрэвдорж гишүүн энэ агуулгаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Засгийн газарт байгаа найман сайдааса асуулаа. Та нар Ерөнхий сайдын бэрд өгөх бэлгийг бэлдэж өгсөн юм уу гэсэн. Бүгд “үгүй” гэж байна лээ” хэмээн элэглэж харагдсан. Яг ийм хошин шог шиг юм болж байна.

Хоёрдугаарт, миний харж буйгаар МАН яг хөшигний ар дахь хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдгийг асууна” гэж муйхарлаж байсан. Тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Хэн нэг хувь хүн эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудалдаа үлдэх оролдлогыг тас цохихгэж АН-ын бүлэг "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн бичигт гарын үсэг цуглуулсан.

Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ бүхэн гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага ч байна.

Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ ҮАБЗ-ийг өөрийн хүмүүсээр бүрдүүлж, шүүхийг "шүүрдэж" галзуурсан. Яг түүнтэй адил, хоёрдугаар анги яваад байгаа юм биш биз.

Ерөнхий сайдын хүүгийн асуудалд дөрөөлж, хавсаргад нь АН-ыг Засгийн газраас гаргаад, ард нь ҮАБЗ дээр өөрийн гэсэн гурван хүнтэй, Засгийн газар болон УИХ дээр өөрийн гэсэн дэмжлэгтэй, тэр дэмжлэгээр дараагийн эрх мэдлийнхээ үргэлжлэлийг хийх гэсэн хөшигний ар дахь тоглоом яваад байна уу гэж хардаж байгаа.

Ийм хардлага, болгоомжлол байгаа учир бид МАН-ын Бага хурлын шийдвэрийн үндэслэлийг цаасаар авч харахыг тэсэн ядан хүлээж байна.

-Хамтарсан ЗГ-ыг байгаа нь УИХ-ын сонгуулийг угтсан ажил биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил-

-Ерөнхий сайд хэн байхаас хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари зурагдах нь гэсэн таамаглалыг та ч дэвшүүлж байгаа юм байна. Тэгэхээр таны харж байгаагаар дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ?

-Эхлээд өмнөх түүхийг ярья. 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох зургийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурсан. Ц.Элбэгдорж яагаад энэ зургийг зурсан бэ гэхээр, дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө түншүүдийг баталгаажуулах гэсэн. Хэрэв та бүхэн анзаарч байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад З.Энхболд, Х.Баттулга нарын хүмүүс Ц.Элбэгдоржтой гар нийлж, Р.Амаржаргалаар мануухай босгож байгаад ар дээр нь Ч.Сайханбилэгийг томилсон. Ч.Сайханбилэг сайд болоод, хэрүүл дагуулсан эдийн засгийн ашиг сонирхолтой олон шийдвэр гаргаж байлаа. Надад яг ийм зүйл давтагдаж байна уу гэдэг болгоомжлол надад төрсөн.

Ерөнхийлөгчид хамгийн их таалагдах, түүний үгээр байж чадах тийм л хүн дараагийн Ерөнхий сайд болно. Мөн Ерөнхий сайд болоод ямар шийдвэрүүд гаргах вэ гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг У.Хүрэлсүхийг, эсвэл У.Хүрэлсүхийн "бөгсийг нь ухахгүй" байх тийм хүнийг дэвшүүлэхийн төлөө бүх хүч чадлаараа ажиллах байх. Ийм л зорилго, амлалтын ар дээр шатрын өрөг өрөгдөж байна гэж би харж байгаа. Энэ бол 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан ажил огт биш. Энэ бол түүний наана болох буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа үйл явдал. Урьдын туршлага байгаа учраас бид ингэж хардаж байна.

Дахин нэг жишээ хэлье. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Х.Баттулгын дүү нартаа далаараа тавиулах үйл явдлыг хэн хийж, найруулав. Тэр үеийн хүмүүс бүгд солигдоогүй байгаа. Одоо хэр эрх мэдлээр тоглоод, нэг нэгэнтэйгээ зодолдоод байж байгаа.

Мөн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд гурав хамтран Н.Алтанхуягийг зайлуулж, ар дээр нь хоорондоо зодолдоод юу боллоо. Өнөөдөр нэгэнтэйгээ нүүр тулаад уулзаж чадахгүй хэмжээний үзэн ядалт тээсээр байна. Яг энэ хувь заяа дахин давтагдаж байгаа. М.Энхболд гэдэг хүнийг зайлуулахын төлөө "Шударга тав" гэж гарч ирсэн. Тэр хүмүүс хэний төлөө гудамжинд гарав, тухайн үеийн Ерөнхий сайдыг огцруулж, өөр хүнийг сайд болгов. Дараа нь дахиад тэр хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд зүтгэсэн. Гэтэл эдгээр хамтралын нөхөд өнөөдөр нүүр тулаад үнэнээ ярьж чадахгүй болтлоо хөшигний ард зодолдож байна. Тэдэнд ил гараад үнэнээ хэлэх зориг байхгүй.

Ардчилсан нам бол бүх юмаа ил хэлчихдэг. Харин МАН-ын дотоод соёл нь модон дотор цусаа гартал зодолдоод, хөшигний наана тосоо гартал тэврэлддэг. Тэд энэ тоглоомоо л тоглож байна. Манай намын дарга Л.Гантөмөр хэлж байна лээ. МАН-ын залуучуудад итгэсэн, итгэл маань үүгээр зогсож байна гэж. Ийм дотоод соёлтой, хаалттай байдаг. Зөвхөн даргынхаа төлөө улс орны эрх ашгийг нулимж хаяснаа, нүүрээ угаагаад юу ч болоогүй юм шиг гараад ирж чаддаг хүмүүст итгээд сууж байх нь гэнэн хэрэг.

-Нэгийхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тэнэглэл манай намд байхгүй-

-Сая хэлсэнчлэн танай намын дарга өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн, ажлаа өгнө ч гэж дуугарлаа. Л.Гантөмөрийг ер нь улс төрч, намын даргын хувьд та хэрхэн дүгнэдэг вэ. Улс төрийн шийдвэрийг нь дэмжих үү?

-Манай намын хувьд үе солигдсон. Нэгнээ хуурч хэрчээд, шарх сорив нь эдгэхгүй болтлоо зодолддог, жаахан зальжин маягийн ах нарын үе ерөнхийдөө дууссан. Одоо манай нам дотор үе дотроо булаацалдах зүйл байхгүй. Нэгийнхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тийм тэнэглэл бидний дунд байхгүй. Л.Гантөмөр бидний нэг учир “Миний явсан зам буруу байлаа. Тиймээс би хариуцлага хүлээе" гэж хэлэх эр зориг байна. Тэглээ гээд нөгөө хүнээ дэвсэлж суух тачаадсан үзэн ядалт бидний дунд байхгүй. Ах нараас болж хагарч, хэдэн янзын тамгатай болоод, бусдын гарын үзүүрт зарагдах хүртлээ бутарч дууссан намыг эвлүүлэн босгож, өдий хэмжээнд авч явж байгаа юм чинь үүнээс цааш ч эрүүл ухаанаа бид хадгална.

-Танай намын дараагийн дарга хэн байх бол?

-Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг. Улс төрийн намын тухай шинэ хууль үйлчилж байгаа. Шинэ хуулиар нам Их хурал хийж, даргаа сонгох зохицуулалттай.

-Шинэ Засгийн газар хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа буулгаж, дарга нарын тоог багасгахгүй бол том бүтцийн тансаглалыг Монголын эдийн засаг дийлэхгүй-

-Хамтарсан Засгийн газар тарсны дараа хэрэгжүүлж байсан томоохон мега төслүүд улс төрийн ямар эрсдэлтэй тулна гэж харж байна?

-Хамтарсан Засгийн газрын үед жижиг алдаа гарахад "За, яах вэ. Том ажлууд яваг" гээд амаа жимийгээд зогсож байсан. Энэ нь биднийг сөрөг хүчнээ ер хийх нь үү, үгүй юу гэж харагдах хэмжээнд бүдэгрүүлсэн байж магадгүй.

Харин хамтарсан Засгийн газар тарж байгаа нөхцөлд энэ бүхэн өөрчлөгдөнө. Улс төрийн эрсдэлийн хувьд Засгийн газраас эхлүүлсэн ихэнх ажил урагшлах нь ховор болох байх. Үнэхээр улс оронд хэрэгтэй зөв ажлууд урагшилна. Дарга тойрсон, зөвхөн нэг намын эрх ашгийг харсан, улс төрийн ашиг хонжоо хайсан алдаа гаргавал улс төрийн маргаан талцал үргэлж асна.

Үүний ар дээр буруу хожил битгий явагдаасай.

"126 гишүүнтэй энэ парламент болохгүй юм байна, түүний оронд нэг хүний гэдэг юмыг амилуулах сонирхол битгий хүч аваасай" гэж хүсэж байна. Түүнээс парламентын эрүүл мэтгэлцээн, нэг нэгэндээ хяналт тавих улс төрийн зөв шаардлагууд илүү хүчтэй, зохион байгуулалттай, сайн үндэслэлтэй болж хувирах байх.

-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ. Хамтарсан Засгийн газрын хувьд намууддаа сандал, суудал өгөх гэж бүтцээ хэт данхайлгасан шүү дээ?

-Хамтарсан Засгийн газарт нэг том алдаа байсан. Хэт данхайсан нь үнэн. Олон намтай учраас олон сайд, дарга үйлдвэрлэсэн. Одоо МАН дангаараа засаглая гэж байгаа бол эхний ээлжид хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа танах байх. Яамны бүтэц эргээд цомхон болох байх. Дарга нарынхаа тоог цөөлөх зорилготой ажиллаасай гэж хүсэж байна. Түүнээс биш хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд ширээн дээрх бүх тавгаа хураахгүйгээр дүүргэнэ гэж үзвэл Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй.

Тиймээс яамдаа багасаасай. Хэрэв шинэ Засгийн газар зарчмын шинжтэй концепц барья гэж бодвол Хууль зүй ба Дотоод хэргийн яамаа салгаасай гэж хүсэж байна.

-Шинэ Засгийн газар байгуулагдвал шүүмжлэл дагуулсан хяналт, бүтээмж менежерүүд хэрхэх вэ?

-Мэдээж тэд байхгүй болно.

-Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг бол Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээр. Хил холбоод зогсохгүй цаашид үргэлжлэх бүтээн байгуулалт шүү дээ. Улс төрийн, засаглалын хувьд тогтвортой болсон гэдгээ харуулах гэж, хамтарсан Засгийн газрын имижээр хэлэлцээрийг хийсэн гэж харагддаг. Одоо тарчихаар, энэ ажил цааш үргэлжлэх үү?

-Үнэнийг хэлэхэд манай улс гадаад ертөнц рүү урагш төмөр замаар гардаг, тэгээд агаарын тээвэр л бий. Энэ хоёр сэдэв дээр үргэлж хаалт, боолт орж ирдэг. Гацааж, зогсоох сонирхол хойноос орж ирдэг. Хойд талын гар хөлүүд эрх мэдэлтэй, дуу хоолойтой байснаас болж өнгөрсөн хугацаанд төслүүд гацаж ирсэн. Эдгээрийг бид тэнцвэржүүлж, аль болох эвтэйхэн барих гэж оролдож байгаа. Одоо дараагийн Ерөнхий сайд хэн байхыг би хэлж мэдэхгүй. Шинэ Засгийн газар дотор ямар дуу, хоолой хүчтэй байхыг тааж мэдэхгүй байна. Гэхдээ Монголын улс төр доргих, засаг хөдлөх бүрд барьц ахиулдаг ашиг сонирхол бүхий хэсэг АН, МАН-ын аль алинд бий. Энэ ашиг сонирхлыг сөрж чадах хэмжээний хүчийг бий болгох гэж 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Тэгэхээр парламент Засгийн газрыг толгой дээрээ гаргахгүйн тулд гурван зүйл шийдэх ёстой.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж УИХ-ын толгой дээр гарч суудгийг болиулах хэрэгтэй. 126 гишүүн Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг амилуулах шаардлагатай. УИХ-ын нэгдсэн чуулганы бүрэлдэхүүнд 126 гишүүн багтана. Тэр дунд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж байхгүй. Чуулганы үндсэн ерөнхий зохион байгуулалт 126 хүн хуралдах, мэтгэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад зориулагдах ёстой. Хуралдахад нь зориулж УИХ-ын дарга байдаг. Даргад хурал удирдах таатай нөхцөл суудал гаргаж өгч болно. Түүнээс бусдаар, зарчмын хувьд даргын сэнтийд залж болохгүй.

Хоёрдугаарт, парламент өөрөө мэтгэлцэх талбар. 126 гишүүн дотроо олонх, цөөнх гэж хуваагддаг үндсэн зохион байгуулалттай. Олонхын болон цөөнхийн бүлэг мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, эрүүл саруулаар мэдээлэл цуглуулдаг, хэлэлцдэг. Тэр нь олон нийт рүү ил тодоор гарч, нийгэм ойлголттой болдог. Яг үүнд зориулсан мэтгэлцээний талбарыг бий болгох ёстой. Хамтарсан Засгийн газар байхгүй болсон учир парламентын ардчилал үүсэх боломжтой. Энэ агуулгаараа Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож хувиргах хэрэгтэй. Дэлхийн бүх улсуудад парламент нь ийм зарчимтай байна. Ерөнхий сайд нь зарим улсад бүр 14 хоног тутамдаа парламентад орж ирж, асуултад хариулдаг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар ард түмний төлөөлөгч гишүүд асуулт асууж, Засгийн газар ажил хариуцаж байгаагийн хувьд тайлбар хэлдэг тийм л тогтолцоо руу орох ёстой.

Гуравдугаарт, Ерөнхий сайд байна уу, сайд нар байна уу, хэн байхаас үл шалтгаалж төрийн болон жирийн алба хаагчдыг УИХ-д худлаа ярьдаг байдлыг зогсоох ёстой. Худал мэдээ, хоосон хэрүүлийг болиулж, ажил хэрэгч, тоо баримттай, үндэслэлтэй, нотолгоотой зүйлсийг ярьдаг болох ёстой. Тэгж байж шийдвэр зөв гарна.

Үүний дараа бидний ярих ёстой нэг зүйл бий. Ерөнхийлөгч бол УИХ-ын өмнө Ерөнхий сайдтай яг адил статус бүхий албан тушаалтан. Тиймээс мөн гишүүдийн асуултад хариулдаг байх ёстой. УИХ-д хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Үндсэн хуульд нэг заалт бий. Ерөнхийлөгч УИХ-ын өмнө тааллаараа оролцох эрхтэй. Гэхдээ УИХ-ыг даргалах эсвэл толгой дээр нь гарч суух боломжгүй. Энэ зарчмыг ярих ёстой.

Эцэст нь Засгийн газар яаж байгуулагдах, Ерөнхий сайд хэн болохоос үл шалтгаалан гурван даргын улс болчихсон байгаа байдлыг өөрчлөх ёстой. Монгол Улс Үндсэн хуулиараа эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Түүнээс гурван дарга Монгол Улсын захирдаг социализмын үеийн систем биш. Иймд ҮАБЗ дээр УИХ-ын дарга орж ирж сууж байгааг болиулах ёстой. УИХ-ын дарга УИХ дээр л эрх мэдэлтэй байх ёстой. ҮАБЗ гэдэг бол эрх мэдэл хуваарилалтын байгууллага биш. Зөвхөн Үндсэн хуульд дурдагдсан зөвлөмжийг өгөх ёстой нэг институт. Тэр байгууллага УИХ-ын даргыг дотроо оруулж байгаад, Ерөнхийлөгч нь даргалж, УИХ-ын даргад заавар чиглэл өгдөг байж болохгүй. Эсрэгээрээ УИХ-д Ерөнхийлөгч ирж ажлаа тайлагнах Үндсэн хуулийн үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга гэдэг хүн өөрөө түүний доор орж ажиллаж болохгүй. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг дуудаж ажлыг нь асуудаг мөртлөө Ерөнхий сайдын даргалдаг Засгийн газрын аль нэг агентлагт ажиллаж болдоггүй биз дээ. Яг энэ Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой.

-Сая дурдсан ажлуудаа АН-ын бүлэгтэй хамтран хуулийн төсөл болгосон гэсэн. Хэзээ өргөн барих вэ?

-Өргөн барих нь бэлэн болчихсон. Одоо УИХ-ын даргаас тов хүлээгээд сууж байна. Энэ хуулийн нэг хэсгийг АН-ын бүлэг, нөгөө хэсгийг нь УИХ-д суудалтай намууд хамтраад өргөн барьж байгаа.

-МАН Ерөнхийлөгчийн асуудлаар сул гишүүний орон тоо тооцож, Дав.Цогтбаатарыг золиослоод байна уу-

-Танай намын залуу гишүүн Дав.Цогтбаатарын шүүхийн асуудал удаан яригдлаа. Сүүлдээ Дав.Цогтбаатарыг түдгэлзүүлэхгүй байгаа нь, МАН улс төрөөс гадуур байгаа хүнээ оруулахын тулд суудал хадгалж байна хэмээн яригдаж буй. Энэ үндэслэлтэй юу. Түүний холбогдох хэргийн хүрээнд гол буруутнууд нь цагаадчихсан зэрэг өнцгүүд байна?

-Хууль зүйн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал хоёр өөр байгаа. Ер нь бол хууль зүйл нөхцөл байдал үүсэхээс өмнөх улс төрийн нөхцөл байдал энэ шийдэл рүү явуулсан нь хэн ч харсан тодорхой байгаа. МАН-аас Ерөнхийлөгч болох ёстой хүн УИХ-ын гадна байгаа учраас түүнийг УИХ руу оруулж ирье. Эсвэл одоо байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахад хамгийн үүрэг, рольтой оролцох ёстой тоглогч нар нь УИХ-ын гадна байгаа учраас тэр хүнийг оруулж ирье гэвэл, хэнийг мулталж болох вэ гэдэг дээр өрөг тавьсан болов уу. Иймд УДШ дэх гар хөлөөр ийм шийдвэр гаргуулсан юм биш биз гэсэн хардлага байна.

Дав.Цогтбаатар гэдэг хүний бүрэн эрхийг хөндөхөөс илүүтэй, зурсан зургийн золиосонд яваад байгаа юм биш үү гэсэн хардлага бий. Дээд шүүх дээр болсон маргаан дээр энэ зүйл маш тодорхой харагдаж байсан. Дав.Цогтбаатар гэдэг хүн бол шийдвэр гаргагч биш. Хэрэгжүүлэгч, мэргэжилтэн нь байсан. Гэтэл гол шийдвэр гаргасан хоёр албан тушаалтан нь яагаад ял авсангүй вэ. Энэ чиглэлд гол шийдвэр гаргасан МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд одоо хүртэл томоохон албан тушаал хашиж байна.

Тэр хүмүүст яагаад хууль үйлчлээгүй вэ. Тушаалын дагуу ажлаа хийсэн мэргэжилтэнд ял өгөх гэж оролдоод, шүүхээс цагаадсан хэрэг дээр тойргийг нь булааж авахын тулд буцаагаад ийм асуудлыг хөндөв гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ бол хөшигний ардах дүр зураг.

Харин хөшигний наана байгаа дүр зураг дээр "Энэ процесс Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш биз. Хэрэв үнэхээр ийм асуудал хөндөгдөж байгаа бол Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт бий.

Үнэхээр УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал хөндөгдсөн бол УДШ шийдвэр гаргахаас өмнө УИХ-д ямар нэг бичиг ирэх ёстой байсан уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэтчилэн хууль зүйн хэд хэдэн асуудал байгаа. Дээрээс нь энэ чинь ард түмний мандаттай хүн. Жирийн гудамжид байгаа хүн огт биш. Тиймээс бид энэ асуудалд илүү хэрсүү, хөшигний ар дахь тоглоомыг нь анзаарч харж байгаа учир МАН-ынхан шиг алга ташиж гүйхгүй.

https://eguur.mn/597011/

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй
Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар “Мизес Монгол” ТББ-ын судлаач, улс төр судлаач Н.Хасартай ярилцлаа.

Тэрбээр цэвэр баруун жигүүрийн либертари үзэл баримтлалыг таниулахаар ажиллаж байгаа. Жагсагчдыг болон нам, төрийг төлөөлөх субъект биш тул хөндлөнгийн аналист байдлаар ярилцахаар түүнийг сонгосон юм. Н.Хасар нарын залуус "Либертари нам"-аа байгуулахаар 801 гарын үсэг цуглуулж байна. Хэрэв нам нь байгуулагдвал энэ үзэл баримтлалын хувьд сөрөг хүчин болж чадах юм.

Улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү, бэрд холбогдох скрийншот гарч ирснээр жагсаал өрнөж, түүнийг огцруулах акц улс төрийн сонирхолтой өөрчлөлт хөдөлгөөнд хөтлөөд байна. Та эдгээрийг хэрхэн харж байна?

-Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн үндэслэлгүй санхүүгийн эх үүсвэрээр өөрийн хүүг хангасан бол ёс суртахууны хувьд зөвтгөх ямар ч аргагүй. Энэ бол авлига албан тушаалын гэмт хэрэг байж ч болох асуудал. Гэхдээ ганц Л.Оюун-Эрдэнийн хүүхэд л ийм гэвэл утгагүй шүү дээ. Төрөөс төрсөн тэрбумтан гэж хэзээнээс л ярьж байгаа. Дарга нарын амьдрал аль хэдийнэ иргэдээс тасарчихсан. Магадгүй Л.Оюун-Эрдэнийн хүүхэд болгоомж алдсан тул эсрэг бүлэглэлийн аманд орж, шалтгийг нь гаргаж өгсөн байж болно. Үүнд хүмүүс бухимдаж ёс зүйн хариуцлага шаардаж, органикаар жагсаалд нэгдэж байгаа нь үнэн. Үгүйсгэж болохгүй.

Гэвч зөвхөн органикаар жагссан хүмүүсийн жагсаал үр дүнд хүрчихлээ, хүмүүс органикаар цуглаж хариуцлага хүлээлгэж чадлаа гэдэгт итгэвэл хэтэрхий гэнэн хэрэг болно. Монголын түүхэнд ийм зүйл тохиолдож байсангүй.  Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд чиглэсэн огцруулах санаачилга аль хэдэн сарын өмнөөс л эхтэй.  Багагүй хугацаанд улс төрийн акц явагдаж, одоо оргил цэгтээ хүрч байх шиг. Мэдээж маш олон хүн жагсаалд органикаар нэгдэж байна. Олон түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Миний найз нөхдийн дунд ч гэсэн энэ жагсаалд нэгдсэн хүмүүс бий. Гэхдээ энэ жагсаалаар Монголчууд бидний өмнө тулгарсан бодит асуудлыг шийдсэн гэж үзэх аргагүй. Засгийн газар огцроод, Монголд улс төрийн бодлогын бодит өөрчлөлт гарахгүй. Иймээс би улс төрийн бүлэглэлүүд жагсагчдыг хууран мэхэлж гомдол, дургүйцлийг нь тодорхой зорилгоор чиглүүлж байна гэж харж байна.

Энэ бол миний бодол, хөндлөнгөөс ажиглаж буй байр суурь шүү. Бас хүмүүс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дургүй байж, түүнийг огцруулахыг шаардах эрхтэй. Би тэдний чин сэтгэлийг үгүйсгээд байгаа хэрэг биш. Гол нь уг жагсаал ямар ч үр дүнд хүрлээ гээд бидний бодит асуудал шийдэгдэхгүй. Асуудал энд л байна.

-Эхлэлийг нь зохион байгуулалттай гэж харж байна гэсэн үг үү?

-Ер нь ний нуугүй хэлэхэд орчин үед органик жагсаал гэдэг юм байхаа больчихсон шүү дээ. Жагсаал ч бодитоор нийгмийн өөрчлөлт хийхэд үр дүнтэй арга хэрэгсэл байхаа больсон. Талбай дээр хэчнээн олон хүн жагссан ч тэдгээр хүмүүс сонгогчдыг бүхэлд нь төлөөлж байна гэж үзэх аргагүй. Тиймээс орчин үед жагсаалыг үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэсэг хүмүүсийн л үйлдэл гэж харна уу гэхээс ард түмнийг бүхэлд нь төлөөлөөд байна гэж хэлэх боломжгүй.

Үүнээс гадна улс төрийн активизм, жагсаалаар дагнаж амьдардаг мэргэжлийн жагсагчид гэж өнөөдөр хаа сайгүй л бий. Монголд ч гэсэн өнөөдөр ихэнх жагсаалд итгэхээ байсан. Би л хувьдаа огт итгэдэггүй. Өрнөдөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэж газрын тосны олборлолтыг эсэргүүцэгч активистуудын жагсаалыг USAID, Евро Коммис гэх мэт байгууллагууд элдэв ТББ-уудаар дамжуулж, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байдаг нь нэгэнт ил болчихсон. Улс төрийн активизм чинь өөрөө тодорхой хүмүүсийн хоолоо олж иддэг нэг төрлийн мэргэжил болчихсон гэдгийг өнөөдөр бид ойлгох цаг хэдийнэ ирсэн.

Яг үнэндээ өдөр тутмын амьдралаа болгох гээд цаг мөчтэй уралдаж яваа энгийн хүмүүс олон хоног жагсах боломж ч байхгүй. Мэдээж органик жагсаал бий. Тухайлбал, цар тахлын үеийн хөл хорио, авторитари арга хэмжээнүүдийг эсэргүүцэж байсан хүмүүсийн жагсаал илүү бодитой. Миний бодлоор хамтарсан Засгийн газарт багтаж байгаа улс төрийн намуудын гишүүд л эдгээр жагсаалд оролцоод, Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай ярихгүй, зөвхөн Л.Оюун-Эрдэнэ ганцаараа авлигач, муу муухайн тууль мэтээр яриад, огцруулна гэж дайраад байгаа нь хоёр нүүртэй харагдсан.

Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш

-Энэ асуудал гарч ирэхээс өмнө, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг дахиж өөрчлөхийг дэмжихгүй гэсэн агуулгаар бүлэг дотроо гарын үсэг цуглуулсан. Хэд хоногийн дараа О.Алтангэрэл сайд Тавантолгойн асуудлаар хоёр боть ном хэвлэж, тараасан. Ингээд яг маргааш нь бэрийн цүнх гэдэг сэдэв гарч ирснийг та холбож бодож байна уу?

-Эдгээртэй давхцаад хоёр жил идэвхгүй байсан “Ажлаа хий” гэдэг пэйжээс цүнхний асуудлыг гаргаж тавьсан байна лээ. Угтаа эрх баригч нам бол МАН ганцаараа биш.  Л.Оюун-Эрдэнэ ч ганцаараа эрх баригч биш. Эрх баригчид гэвэл МАНАНХҮН. Үзэл санааны ялгаралгүй, хэзээ ч яаж ч хоорондоо эвсэж мэдэх улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээс үл хамааран нийлж, Засгийн газар байгуулчихсан байна. Жагсаал надад таалагдаагүй хамгийн том шалтгаан нь, эвсэж засаг байгуулсан улс төрийн намуудын эсрэг хэн ч юу ч хэлэхгүй байна. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд төвлөрөөд байна. Би Л.Оюун-Эрдэнэд дургүй. Гэхдээ энэ засгийг байгуулах шийдвэрийг гаргасан бусад бүх хүмүүсийг орхигдуулаад, ганц хувь хүний эсрэг олон түмний дургүйцлийг чиглүүлж байгаа нь утгагүй санагдаж байна.

Мэдээж олон түмэн улс төрийн бодит байдлын тухай мэдээлэлтэй байж чадахгүй. Тиймээс болж буй бүх асуудал, бэрхшээлийг цөөн хэдэн эрх баригч, хувь лидерүүдтэй холбож ойлгодог.  Яг үнэндээ Монгол Улс бол ганц хоёр хүн бүх асуудлыг мэддэг, ганцаар засаглах дарангуйллын тогтолцоотой улс биш. Харин улс төрийн намууд буюу нийгмийн тодорхой ашиг сонирхлын бүлэглэлүүдийн дарангуйлалд орчихоод байна. Нам дотор бүлэглэлүүд бий. Тэдний эрх ашиг зөрчилддөг. Ингээд улстөрчид хоорондоо муудалцаад, эрх барьж буй нэр хүндээ алдсан цөөн хэдэн хувь хүмүүс рүү довтолж байна. Ингэсэн хүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад байх.

Өнөөдөр Ардчилсан нам дотор Засгийн газарт багтаж орж чадаагүй гомдогсдын фракц буй. МАН дотор ч энэ Засгийн газраа унагаж, дангаар засаглахыг хүссэн фракц байгаа. Бэрийн цүнхний асуудал явсаар АН-ыг засгаас гаргахдаа тулсан гэдгээс харахад – энд фракцуудын эрх ашиг л зөрчилдөж байгаа юм шиг харагдаж байна. Өөрөөр хэлбэл МАН дотор дотоод зодоон явагдаад байна. Бид үндсэндээ олон жил засгийн эрхэнд ээлжилсэн эсвэл эвссэн - хөрөнгө мөнгө, хүн хүч, хэлхээ холбоо сүлжээ бүхий, өөр хоорондоо огт ялгарахаа байсан том намуудын тогтолцооны дарангуйлалд орчихоод байна. Тэгэхээс ганц нэг хувь хүний дарангуйлал биш. Манай нийгэмд улс төр, эдийн засгийн эрх мэдэлтэй элит давхарга бий болчихоод байна. Аль аль намуудад нь тэдний төлөөллүүд байна.

-Жагсагчид сүүлдээ өргөтгөсөн шаардлага гэж уншихдаа, “Хамтарсан Засгийн газрыг боль, Үндсэн хуулийг дахиж битгий өөрчил” гэж байна лээ. Энэ нь эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурьтай давхацсан тул асуудал МАН доторх бүлэглэлийн зөрчил байв уу гэж харахад хүрчээ?

-Би бол намын дотоод фракцуудын талаар баримттай мэдэхгүй байна. Дедукцийн зарчмаар л таамаглал дэвшүүлж байгаа. АН-аас Засгийн газарт багтаж чадаагүй нэг бүлэг бий. Ц.Элбэгдоржийн фракц ч гэж ярьдаг. Энэ хүмүүс үнэн хэрэгтээ МАН-д хэзээнээс ойрхон шүү дээ. Нөгөө талд нь У.Хүрэлсүх байна. Түүнийг дэвшүүлэн зайлууллаа, залуус нь намаа авчихлаа гэж ярьж байсан. Ингээд харахад Ерөнхийлөгч болон АН-аас засагт багтаагүй фракцууд, дээр нь МАН дахь Л.Оюун-Эрдэнийн эсрэг эрх ашгууд нэгдчихээд байж мэднэ. Энэ бухимдлыг нийлүүлж байгаад одоогийн Засгийн газар луу чиглүүлсэн байж болно. Нам дамнасан бүлэглэлүүдийн дайн гэсэн үг.

Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд

-Тэгвэл Л.Оюун-Эрдэнийг болиулах нь тэр бүлэглэлд ямар хэрэгтэй юм?

-Миний санаж буйгаар төрийн дахин хуваарилалтын эрх мэдлийг л булаацалдаад удаж байгаа. 14 мега төсөл гэдэг чинь угтаа нөөцийн асар их дахин хуваарилалт шүү дээ. Хэдэн их наядын дүнтэй нь одоо хэр тодорхойгүй л байна. Төрийн мөнгийг хэдхэн том компаниудад бүтээн байгуулалт хийх нэрээр хуваарилна гэсэн үг. Өнөөдөр улстөрчдийг дамнан худалдаж авсан компаниуд бодитоор бий. УИХ-ын гишүүдийн тал хувь нь яахаараа нэг компаниас хандив авчихсан байдаг юм. Яагаад хэн ч энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа юм. Энэ бол маш аюултай зүйл болж байна. Ингээд харахаар, энэ бүхэн 14 мега төслийг хэрхэн хувааж авах вэ гэсэн зодоон ч байж болно.

Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай гэж их гоё юм ярьдаг болжээ. Ийм нэрээр өр тавьж, эргээд системээ тэжээж, хүмүүсийн бухимдлыг түр зуур намжуулж байгаад одоогийнхоо дэглэмийг хамгаалж, улам л өрийн хавханд оруулах асуудал явдаг. Гадаадын хөрөнгө оруулалт чухал, уул уурхайг зөв ашиглах нь чухал. Гэхдээ том төр, том нам, том бизнесүүдийг л зөвхөн санхүүжүүлэхэд ашиглавал эсрэгээрээ хортой.

Хуучин ЗХУ коммунизм байгуулах үйл хэргээ уул уурхай, байгалийн баялгаараа санхүүжүүлж байсан. Өнөөдөр Монголд байгаа намууд дэглэмээ мөн л уул уурхайгаар санхүүжүүлж байна. Үнэндээ уул уурхайн компаниудын улсад төлөөд байдаг татвар нь бага л юм билээ. Монголыг уул уурхай авч яваад байна л гээд байдаг. Сүүлийн гурван жил улсын төсвийн 60 гаруй хувийг жижиг дунд бизнесүүд болон албан хаагчдын орлогын албан татвар, иргэдийн төлсөн НӨАТ санхүүжүүлсэн байх жишээтэй. Уул уурхайг ашиглаад Монголын зах зээлийн хэмжээ өргөжөөд, чөлөөт зах зээл биежээд, капитализмын замнал руу орсон гэвэл худлаа.

Ердөө төртэй хамтарсан хэдхэн бизнес бүх өрмийг хамдаг болсон. Түүнийг эсэргүүцэнгүүт хувийн өмч, чөлөөт зах зээл гэсэн худал реторик ашигладаг болчихсон байна. Өнөөдөр Монголын төр данхайгаад байгаа гол шалтгаан нь эдгээр намууд коммунизм байгуулах зорилго тавьчихсантай холбоогүй. Ийм зорилготой улс төрийн нам одоо байхгүй. Зүүний үзэлтэй намууд өнөөдөр коммунизмд итгэхээ байсан.

Харин төрийн эрх мэдлийн төвлөрөлд бол хязгааргүй итгэдэг хэвээрээ. Цаад зорилго нь эдийн засгийн бүх нөөцийг төвлөрүүлээд, хувийн хэвшил нэртэй улс төр, эрх мэдэлтэй хамссан бүлэглэлүүдэд дахин хуваарилах. Дахин хуваарилалт хийх нь төрийн цор ганц үүрэг болчихлоо. Энэ дахин хуваарилалттай зэрэгцээд зах зээлийн зохицуулалтууд хийгдэнэ. Тухайлбал, ТҮЦ-ийг зайлуулснаараа нийтийн эрх ашгийг хангаж, хотын өнгө үзэмжийг сайжруулж эсвэл хувийн өмчийн тогтолцоог халж коммунизм байгуулах гээгүй. Харин тодорхой бизнесүүдэд зориулж зах зээлийн өрсөлдөөнийг хумьж байна. Шуудхан хэлэхэд том бизнесүүдэд зориулж жижиг дунд бизнесийн зах зээлийг ил цагаан булаан авч өгч байна. Ер нь бол өрсөлдөөнөөс мултрах гэсэн том компаниуд л өнөөдрийн данхар төрийг бий болгосон. Цаад эдийн засгийн сэдэл нь энэ.

Том компаниуд өөрсдөө яам болж, өөрсдийнхөө зах зээлийг зохицуулдаг болчихоод байна. Том төр, том бизнес хоёр бол нэг зоосны хоёр тал. Чөлөөт зах зээлийг коммунистууд нураагаад байгаа юм алга. Үнэнийг хэлэхэд хэн ч өнгөрсөн баларсан ЗХУ-ын коммунизмыг байгуулах гэж оролдоод байгаа юм байхгүй. Өнөөдрийн тогтолцоог: Эдийн засгийн тодорхой сектор бүрийг цөөн тооны картелиудын гарт даатгах замаар төр нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлдэг фашист тогтолцоотой төстэй гэж хэлбэл үнэнд нийцнэ.

Өнөөгийн өрнөдөд ноёрхож буй улс төр-эдийн засгийн тогтолцоо нь чөлөөт зах зээл бус харин фашист тогтолцоо гэж баруун жигүүрийн үзэлтэй хүмүүс шүүмжилж байхыг та сонсоо л байлгүй дээ.

Улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг

-Тэгэхээр нөгөө MCS яригдах нь. Үүнтэй тэмцээд л ялагдлаа гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө тайлбарладаг. Бүх жагсаал эсэргүүцэл Ухаа худаг, Тавантолгойн сэдэвтэй давхацсан гэдэг. Нөгөө талаас MCS-ийг бас баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж өмгөөлдөг?

-Ер нь төрийн эрх мэдэлтэй хамсаж, татвар төлөгчдийн мөнгөөр бизнес хийдэг, тусгай эрх дарх эдэлж байгаа том монополь эсвэл картелиудыг хувийн хэвшил гэж үзэх аргагүй. Эдгээр бизнесүүд өрсөлдөөнөөр бус албадлагад тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байна.

Ашиг олбол өөрсдөө хүртэнэ, алдагдал хүлээвэл татвар төлөгчдөд хохирлоо үүрүүлнэ. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн бараг талынх нь сонгуулийн санхүүжилтийг нэг том компани гаргасан байгаа сурагтай. Ийм их мөнгийг зүгээр хандив маягаар өгнө гэдэгт хэн итгэх вэ? Татвар төлөгч, баялаг бүтээгч гэх нэрийг зүүсэн том бизнесүүд өөрсдийнхөө төлөөллийг улс төрд илгээгээд, өөрсдөдөө яам байгуулаад, салбар салбарынхаа зах зээлийг өөрсдөө зохицуулаад явчихдаг болсон. Ийм компаниудыг баялаг бүтээгч, хувийн хэвшил гэж нэрлэх боломжгүй.

Үнэндээ Монголын ашигт малтмалын ордууд хувийн өмч биш. Хайгуул, олборлолтод зарцуулсан хөрөнгө оруулалтынх нь мөнгө бол байж болох. Том бизнесүүд улс төр дэх өөрсдийн төлөөллөөрөө дамжуулаад аль нэг орд ашиглах лицензийг төрөөс авч л ашиглаж байгаа. Тувтан төрийн эрх мэдлээр дамжуулж бизнес хийдэг хүмүүс том ордуудыг эзэмшчихээд, санхүүгийн хувьд хүчирхэгжчихээд улс төрчдөө хүртэл олноор нь худалдан авч, өөрсдийнхөө нөлөөнд байлгадаг болчихсон байна.

Энгийн хүмүүс шударгаар бизнес хийж, зах зээлийн өрсөлдөөний зарчмаар дэвжээд, элдэв улс төрийн нөлөөнөөс ангидаар ордуудыг авч ашиглах боломж хаалттай. Энэ бүхэн монголчуудын нүдний өмнө илт. Ингээд эдгээр хүчирхэг улс төрийн бүлэглэлүүд өөрсдийнхөө ашиг, сонирхлыг хамгаалахдаа зах зээл, баялаг бүтээгч, хувийн өмч гэх реторик ашигладаг. Үр дүнд нь эдгээр үгсийн утга санааг монголчуудын олонх сөргөөр төсөөлдөг болчихсон.  Ингээд иргэдийн зарим нь бүр социалист тогтолцоог хүсдэг болсон байх жишээтэй.

ЗХУ нурж унаад Оросод эмх замбараагүй байдал зонхилж байх үед улс төрийн эрх мэдэлтнүүдтэй холбогдсон цөөн хэдэн хүмүүс маш богино хугацаанд ямар ч зардал, хүчин чармайлтгүйгээр хамаг юманд эзэн суучихсан байсан. Үүний эсрэг бий болсон иргэдийн дургүйцэл эцэстээ Владимир Путиний дэглэмийг хүчирхэгжихэд хүргэсэн.

Ер нь бизнес, улс төр нийлсэн тогтолцоо бол чөлөөт зах зээл биш. Меркантализм. Хааныг дагасан цөөн хэдэн худалдаачид бүх зах зээлийг хааны тусгай зөвшөөрлөөр хамдаг, бусдыг нэвтрүүлдэггүй боож хаадаг. Хэдхэн язгууртан, сурвалжтан болон хэсэг худалдаачид л баян. Бусад нь хамжлага. Энэ тогтолцоог сөрж л анх чөлөөт зах зээлийн үзэл санаа бий болсон. Хүн бүр бизнес хийх эрхтэй, хүн төрөөс хамааралгүй амьдрах боломжтой байх ёстой гэдэг бол чөлөөт зах зээл. Хавиер Милей хэлж байна лээ, “Би зах зээлийн төлөө болохоос бус бизнесийн төлөө биш” гэж. Өнөө үеийн чөлөөт зах зээлийн хамгийн том дайснууд бол өрсөлдөөнөөс ангижирах хүсэлтэй, төртэй нийлсэн бизнесүүд. Тэд төрийг худалдаж авах чадвартай болтлоо томорсон.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ

-Хамтарсан Засгийн газар хэр зөв жишиг юм. Ер нь бусад орон хамтрал руу явж байгаа, өмнөх алдаа дутагдал бүгд талцаж хуваагддагаас болсон, нэг талд гарч аваад олон зүйл эхлүүллээ, гадаад ертөнц ч манай төрийг тогтвортой гээд сонирхож байна гээд байгаа?

-Сонгуулийн цэвэр пропорциональ системтэй оронд нэг нам дангаар засаглах боломжгүй хэмжээний саналыг олон намууд хуваагаад авчихдаг. ХБНГУ ч гэдэг юм уу. Тэд бол хүссэн хүсээгүй хамтрахад хүрдэг. Сонгуулийн тогтолцооноосоо болоод эвсэхээс өөр аргагүй болох эсвэл үр дүн нь хүссэн хүсээгүй эвсэхэд хүргэх нь бий.

Гэхдээ намууд нь эвссээр байгаад ялгарах юмгүй болчихлоо гэж Германы ард түмэн сэтгэл ханамжгүй байна. Иймдээ ч арав орчим жилийн өмнө байгуулагдсан шинэ нам өнөөдөр дэмжлэгээрээ Германы хамгийн том нам болчихлоо. Сонгуулийн тогтолцооноос болоод хамтарсан засаг байгуулагдах нь бий. Гэхдээ ихэнхи тохиолдолд зүүний намууд нь зүүний намтайгаа эвсдэг. Харин Монголын хувьд өнөөдөр МАН дангаар засаглах хэмжээнд сонгуулийн үр дүн бий болсон. Гэтэл нөгөө хоёр намтайгаа нийлээд бүтээн байгуулалт, төсөл хэрэгжүүлэх нэрээр эвсчихсэн. Хамгийн инээдтэй нь зүүний намууд өөр хоорондоо эвсээд бүтээн байгуулалт яриад байсан бол асуудал огт алга. Гэтэл төрийн бүтээн байгуулалтын эсрэг байх ёстой барууны намууд нь зүүний бодлогыг сөрнө гэж иргэдийн дэмжлэгийг авчихаад тэр бодлогыг хэрэгжүүлэх багийн нэг хэсэг болчихсон нь шившгийн.

Монголын эдийн засагт тулгарч байгаа гол бэрхшээл бол төрийн оролцоо. Гэтэл өнөөдөр төр хөндлөнгөөс оролцох бүү хэл бүтээн байгуулах нэрээр үйлдвэрлэл, хуваарилалтыг өөрсдөө чиглүүлнэ гэдгээ ил тод зарлаж байна. Бид угтаа төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзсан. Тийм замналаар явбал сүйрдэг юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн. Гэхдээ зах зээлийн эдийн засгаа ойлгоогүй. Тиймдээ ч төд удалгүй Монгол данхар төртэй болж хувирсан. Ингээд төр зөвхөн дахин хуваарилдаг, дахин хуваарилалтаас хүртэх гэсэн бүлгүүд төрийн эрх мэдлийг булаалддаг ийм эдийн засгийн тогтолцоотой боллоо.

Үр дүнд нь жилээс жилд төр данхайх. Харин өнөөдөр татварлаж хуваарилдаг төр маань мега төсөл нэрээр огт байхгүй мөнгийг дахин хуваарилах тухай яриад сууж байна. Өр зээл тавиад том төсөл хэрэгжүүлэх нэрээр улстөрчид болон том бизнесүүд төрийн мөнгөнөөс ахиухан хүртэнэ. Ингээд 1980 онд социализмын материал техникийн бааз байгуулж, коммунизмийн диваажинд иргэдээ амьдруулна гэдэг шиг л юм яриад байна.

Ер нь аж үйлдвэржилт төрийн санаачилгаар явагддаггүй. Явуулах гэж оролдвол улсын эдийн засаг дампуурдаг. Эдийн засгийн анхан шатны онол гадарладаг хүмүүсийн мэдэх л ойлголт. Яах вэ, зүүний үзэлтэй намууд ийм зүйл хийх санаачилга гаргахыг бол үгүйсгэхгүй. Угаас тэгнэ гэдэг үзэл санаатай. МАН ингэж ярилаа гээд үзэл санаанаасаа гажихгүй. Гэтэл өөрсдийгөө баруун жигүүрийн үзэлтэй гээд байгаа улс төрийн намууд ийм юм яриад байна. Зүүний бодлогыг сөрж, тэнцвэржүүлэх ёстой баруун жигүүрийн намууд нь хамтарсан засаг байгуулснаа “Нийтийн эрх ашгийн үүднээс төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй” гэж социалист шалтгаар өмгөөлж сууна.

МАН төрийн бүтээн байгуулалт ярих эрхтэй. Өөрсдөө хөгжлийн загвар бол төр гэж үздэг нам. Зүүний үзлийн төлөө АН, ХҮН эвсэж л болохгүй ш дээ. Сонгуулийн өмнө л ХҮН, АН-ын мөрийн хөтөлбөрт бүсчилсэн хөгжил, мега төсөл явж байсан. Сонгуулиас жилийн өмнө л эвсэл яригдаж байсан.

-Нам нь шийдээд Засгийн газрыг нэг тийш нь болгох бололтой. Харин ард түмнээс сонгогдсон парламент гэдэг бүтэц ер цааш дорвитой явах юм уу?

-Энэ парламентын өмнөөс намын бүлгүүд л шийдвэр гаргаж байгаа. Манай улс төрийн намын тогтолцоо өөрөө чухал онцлогтой. Эрх мэдэл төвлөрсөн бүтэцтэй. Дээрээс доошоо хатуу зохион байгуулагддаг бюрократ бүтэц бүхий. Улс төрийн намын уг зохион байгуулалтыг бид хуучны коммунист цаг үеэс өвлөж авсан.

Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө төвлөрүүлсэн намын дарга нар таалсан гишүүддээ сонгуульд оролцох, нэр дэвших боломжийг олгодог. Залуу гишүүд нь дарга нарынхаа эсрэг элдэв юм яривал нам дотроо няслуулчихдаг. Иймд ард түмний парламент ярих нь утгагүй. Парламент бол улс төрийн намуудын мэргэжлийн улс төрчдийн байгууллага. Ардчиллын идеал ёсоор бол иргэдийн сонгогдсон төлөөлөгч гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр үүнийг худлаа гэдгийг бид бүгд мэднэ.

Өнөөдөр парламентын гишүүдийг намын бүлгийн байр сууринаасаа зөрвөл оноожуулж, оноог нь хасна гэх мэтийн асуудал ч яригдаж байх жишээтэй. Парламентад сонгогдох боломжийг зөвхөн том намуудад олгосон тогтолцоог аль хэдийнэ бүтээчихсэн. Бид нарын байгуулаад байгаа ардчилал идеалдаа тийм ч ойрхон байгаад байна гэж би хувьдаа боддоггүй. Тэгэхээр энэ тогтолцооны асуудал болчихсон. Тогтолцоо нь өөрөө ийш түлхэж байна. Түүнээс гарч ирсэн улстөрч нь өөрөө муу хүн болохоор, улс орноо сүйрүүлье гэж бодсондоо энэ тэр биш. Тогтолцоо өөрөө төрийн дахин хуваарилалтаас хүртэхгүй бол хожигддог зарчим бий болгочихсон.

Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг

-Үнэхээр өөрчлөлт, шинэчлэлийн төлөө жагсаж байгаа залуусыг үгүйсгэж болохгүй талаар хоёул ярьсан. Залуу хүмүүс бүх улс оронд л хувьсгалч байдаг. Гэхдээ дараагийн өрнөлийг өнөөдөр яриад хэрэггүй, огцруулах л ёстой, хүсвэл дараагийн хүнийг ч жагсаад огцруулчихна гээд байна. Том агуулгад нь ухаан зарахгүй нь дийлэнх байх шиг?

-Ер нь залуучууд бол гэнэн шүү дээ. “Танай үе өөр байна” гэдэг дээр хошгируулдаг. Маогийн улаан хамгаалагчид чинь залуус л байсан. Мэдэхгүй яваад дарга нарын тоглолтод л орчихсон хүмүүс шүү дээ. Энэ бусад орнууд дахь элдэв залуусын социалист хөдөлгөөнүүдийн цаана  хөгшин улс төрчид л байгаа. Залуучууд өөрсдөө зохион байгуулалтад орж чадсан түүх дэлхийн хаана ч байхгүй. Тэгж андуурсан байж болох ч масс өөрсдөө зохион байгуулалт хийдэг түүх дэлхийд байхгүй. Залуучууд улс төрийн бузрыг тэвчдэггүй. Улс төрийн бодит байдлыг бодитоор ойлгоход мэдлэг, туршлага нь хангалттай байх боломжгүй. Залуусыг дэвэргэн сэтгэл дээр нь тулгуурлаж, нийгмийн эсэргүүцлийн хүч болгож ашигласан түүх маш олон. Залуу хүн зоригтой бас гэнэн л байдаг. Би залуусыг үгүйсгээгүй. Тэдний эерэг өөрчлөлт хийх гэсэн хүсэл, чин сэтгэлийг хүндэтгэнэ. Гэхдээ олон хүн дургүй зүйл дээрээ нэгдэж эерэг өөрчлөлт хийдэггүй.

Дараагийн Ерөнхий сайд хэн болохоос үл хамааран татвар буурахгүй, инфляц зогсохгүй, төрийн данхайх явдал хазаарлагдахгүй. Бидний амьдралын проблемуудаас нэг нь ч алга болохгүй. Энэ л бодит үнэн.

Тийм учраас бид хувь хүнд бус улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйл, зарчимд тулгуурласан улс төрийн соёлыг бий болгох хэрэгтэй.  Монголын улстөрчид үзэл баримтлалд тулгуурласан улс төр хийдэг, сонгогчид нь мөн адил үүнд тулгуурласан сонголт хийдэг соёл Монголд алга. Улс төрийн тэмцэл гэдэг нэг, хоёр дайсныг зайлуулснаар зорилгоо биелүүлчихдэг зүйл биш.

Дээр нь, асуудлыг зөвхөн улстөрчдөд нааж болохгүй. Сонгогчид чинь бас хэцүү. Иррациональ байхаас гадна атгаг сэтгэлдээ хөтлөгддөг. Сонгогч олон түмэн гэхээр бүгд ариун сайхан хүмүүс, улс төрчид гэхээр л хар хэрээ байдаг гэж хэлэх боломжгүй. Нөхцөл байдал сайжирч байсан ч сэтгэл нь ханадаггүй, дордлоо гэдэг сонгогчид бий. Олон түмний үзэл санаанд түшиглэсэн ардчилал гэх энэ улс төрийн тогтолцоо өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Эдгээрийг ойлгохгүйгээр хэсэгхэн хувь хүмүүсийг болохгүй бүх зүйлийн буруутнаар тодруулж, эерэг өөрчлөлтийг бий болгох боломжгүй.

-Танай либерал гэсэн хүмүүс эсрэгээр нь ярьж, хийгээд яваа юм биш үү?

-Юун либерал вэ? Либерал гэдэг нь либертаритай ямар ч хамаагүй. Төстэй сонсогдож болох хэдий ч либерал, либертари хоёр чинь өөр. Либерал гэдэг нь өнөө цагт төрийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх зорилготой социал демократуудын Америк дахь нэршил. Зүүний либерализм, социал демократизм гэдгээр улс төрийн ардчиллыг эдийн засаг дахь төрийн оролцоо, социалист тогтолцоотой хоршуулахыг хүсдэг зүүний үзэлтнүүдийг нэрлэдэг.

Харин либертари гэдгээр төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлаж, чөлөөт зах зээлийн зарчмаар хөгжихийг сурталддаг баруун жигүүрийн үзэл санааг хэлнэ.

Либерал ба либертари гэх хоёр нэршил хоёулаа либер гэх латин нэр томьёоноос үүдэлтэй нь үнэн. Харин либералууд эрх чөлөө гэдгээр гудамжинд шалдалж, нүцгэлж, хүйсээ солиулахыг сурталддаг бол либертаричууд эрх чөлөө нь хүн өөрийн амьдралтай холбоотой сонголтоо өөрөө хийж, хариуцлагаа үүрэх ёстой, үүнд нь төр болон бусдын зүгээс албадлага, саад тээг учруулж болохгүй гэх  зарчмаар ойлгодог.

Үнэндээ либертари  үзэл нь либералын сөргүү үзэл. МАН, АН, ХҮН гурав гурвуулаа либерал нам. Хуучин цагт бол МАН коммунист байсан байж болох. Харин одоо бол үгүй. Энэ гурван нам гурвуулаа Европын Холбоо болон Америкийн Ардчилсан намын улстөрчдийг идеалаа болгож харах жишээтэй. Тэдний хэрэгжүүлж буй бодлогыг Монголын хөрсөнд сохроор хуулбарлаж тулгадаг.

Эдгээр намын шинэ залуу үеийнхний дунд “Чингис гэж дарангуйлагчийн зураг парламентын ордонд байх шаардлагагүй” хэмээн ярьдаг радикал либералууд ч байгаа тухай сонсогдсон. Үндэстний ижилсэл, онцлог, соёлоо үгүйсгэдэг, өөрсдөөсөө ичдэг шахуу, өрнөдийн бүх юмыг сохроор хуулдаг, итгэдэг, суртал ухуулгад нь автчихсан хүмүүс бол либералууд. Эдгээр либералууд өрнөдийн одоогийн фашист тогтолцоог чөлөөт зах зээлийн реторикоор хааяа зөвтгөх нь бий. Тиймдээ ч хүмүүс либертари, либерал хоёрыг хольж солих нь аргагүй байх.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон

-Энэ өрнөл аажимдаа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг улам нэмдэг жишиг рүү хөтлөх вий гэж болгоомжилцгоож байна?

-Ганц хүний захиргаанд орчих боломж БНХАУ-д ч байхгүй. Мао бол Соёлын хувьсгал нэрээр коммунист намаа массын дэмжлэгээр дарж аваад өөрийнхөө эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн. ЗХУ-д Сталин гарч ирээд нэг хүнийг тахин шүтэх явдлыг зохион байгуулж бий болгоод намаа өөрийн хяналтад оруулчихсан. Мөн тэдний түүхийг дуурайж давтсан дарангуйлагчид бий.

Гэхдээ энэ цаг үе дуусгавар болсон. Бас элдэв цэргийн хүчинд дулдуйдсан хунтууд болон ганцаар засаглагч диктаторуудын цаг үе дууссан. Өнөөгийн бүх улс төрийн тогтолцоо нэг хүнд эрх мэдэл төвлөрүүлэх бололцоог үгүй хийчихсэн.

Харин өнөөгийн дэлхий ертөнцөд масс намын дарангуйлал бол бий. Бид нэг, хоёр хүний дарангуйлал бус сонгогчдоо амьжиргааны хувьд хараат болгох байдлаар улс төрийн эрх мэдлээс огт хагацаж салж өгдөггүй хүчирхэг улс төрийн намуудын цаг үед амьдарч байна.

Тиймээс бид нэг хүний дарангуйллаас айгаад байх шаардлагагүй. Монголын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогддог. Тиймдээ ч Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог улсуудтай харьцуулбал харьцангуй их эрх мэдэл эдэлдэг. Иймэрхүү тогтолцоотой улсуудыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж улс төр судлаачид тодорхойлох нь бий.

Өнөөдөр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумина, парламентад, Ерөнхий сайдад эрх мэдлийг төвлөрүүлнэ гэж ярих хүмүүс олширчээ. Ерөнхийлөгчийн засаглал бол дарангуйлал гэх мэтээр худлаа ярих жишээтэй. Үнэндээ улстөрчид хэр зэрэг эрх мэдэл нь хуваарилагдана, төдий чинээ түлхэлцэнэ.  Хэдий чинээ түлхэлцэнэ төдий чинээ иргэдэд ашигтай. Тиймээс Ерөнхийлөгчийн институци тодорхой эрх мэдэлтэй байх нь парламентын болон гүйцэтгэх эрх мэдэлд тодорхой хяналт тэнцэл болж өгдөг байж магад.

Намын дарангуйллыг харин ч парламентын тогтолцоо нь бий болгож, түүнийг Ерөнхийлөгч нь сөрсөн түүх дэлхийд олон. Ер нь ардчилал гэдэг бол “Германд эсвэл Англид ийм байдаг, иймээс бүгдийг тэндээс хуулах ёстой” гэсэн үг биш. Бүгд Английн сонгодог парламентын буюу Вестминистрийн тогтолцоотой байх ёстой гэсэн үг ч биш. Улс үндэстэн бүр өөр өөрсдийнхөө түүх, соёл, нөхцөл байдал, онцлогт нийцүүлэн, иргэдийн төлөөллүүдээр хууль тогтоолгож, эрх мэдлийн хуваарилалтыг улс төрд бий болгох тухай ойлголт.

Ардчилсан улс бүр Англи, Герман, Америкийн тогтолцоог бүхэлд нь хуулах ёстой гэсэн юм огт байхгүй. Одоо байгаагаараа байхад асуудалгүй байх. Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хувь хүмүүс мэдээж эрх мэдлээ нэмэгдүүлэхийг хүснэ. Гэхдээ тэглээ гээд диктатортой болно гэж байхгүй байх. Өнөө үед үеэ өнгөрөөсөн ганцаар засаглах дарангуйллын тогтолцоогоор хүмүүсийг айлгах хэр нь ээ намын дарангуйллын тухай ярихаа больсон нь харамсалтай.

Үнэн хэрэгтээ коммунист дарангуйллууд ч нэг хүний гэхээсээ илүү намынхаа хүчээр эрх мэдлээ төвлөрүүлсэн, масс намд дулдуйдсан намын лидерүүдийн шинжтэй байсан. Дарангуйлал гэдэг бол ганц нэг хүн хүсээд бий болгочихдог зүйл биш. Харин тогтолцоо болон түүний эд эс болсон хэсэг бүлэг хүмүүсийн бий болгодог зүйл.

-Цүнхний асуудлаас эхлээд явж явж Бага хурлаараа АН-ыг хэлэлцдэгтээ тулсан өрнөлийн цаад шалтгаан юу байж болох вэ?

-Ерөнхий сайдын орлогыг нотлуулах гээгүй нь л тодорхой. Тэгвэл улстөрчид бүгдээрээ мөнгө санхүүгээ тайлагнах, яаж баян амьдардгаа илчлэх үүд хаалга нээгдэнэ. Л.Оюун-Эрдэнэ нь ч орлогоо нотлохгүй нь тодорхой. Харин Л.Оюун-Эрдэнийг л огцруулах гэсэн байх. Ерөнхий сайд нь огцорвол Засгийн газар нь огцорно. Харин намуудын хэрэгжүүлж байгаа бодлогод хэн ч бурууг өгөхгүй. Учир нь яг энэ бодлогыг дараагийн засаг залгамжилж хэрэгжүүлнэ. Гол нь энэ засаг Л.Оюун-Эрдэнээс болж огцорлоо гэх имижийг л бүрдүүлж байна.

Мэдээж одоо дараа дараагийн яриа тохироон дээрээ үйл явдал гацчихаад байх шиг. Магадгүй дахиад хамтсарсан засаг ч байгуулагдаж болох. Ямартай ч ард түмний дайсан зайлсан учир одоо бүх зүйл сайхан болно гэж хүмүүсийн бухимдлыг намжаагаад, дахиад хэдэн жилийн нүүрийг үзэх гэж эдгээр намууд оролдох нь тодорхой.

Сайн муугийн хоорондын зөрчил бус харин нам доторх л зодоон. МАН ганцаараа ч буруутай биш. Сөрөг хүчнүүд нь олигтой, үнэхээр баруун жигүүрийн байсан бол өнөөдөр бүх зүйл өөр байх байсан. МАН ингэж хүчирхэгжих боломжийг сөрөг хүчин нэртэй хэдэн олхиогүй намууд л бий болгосон.

Бид 35 жил хувь хүмүүстэй тэмцэж жагслаа. Олон хувь хүмүүсийн засгийг огцруулсан. Гэхдээ Засгийн газар бүхэн зөвхөн төрийн оролцоог нэмэгдүүлдэг цор ганц л жанжин шугамын дагуу үйл ажиллагаагаа явуулсан. Ингээд буруу бодлого нь олон түмнийг бухимдуулна. Түүнд нь бухимдсан хүмүүсийн бухимдлыг дараа дараагийн улс төрчид нь цөөн хэдэн хувь хүмүүс рүү чиглүүлж, өөрсдөө дарга болж, албан тушаал авдаг. Тэгээд бас ижилхэн бодлого хэрэгжүүлдэг. Ардчилсан хувьсгалаас хойш л ингэж явлаа. Юу өөрчлөгдөв? Жагсаал дээр очиж лайв хийж хандалтаа нэмэгдүүлдэг наймаачид хүртэл байх жишээтэй. Сонгуулиар эдгээр намуудыг зайлуулж чадахгүй байж, жагсаалаар нэг хоёр хүнийг өөрчлөөд тайвширч болохгүй.

Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна

-Сөрөг хүчний ажлыг Ж.Баярмаа гишүүн ганцаараа шахуу хийлээ гэж их үнэлэгдээд байгаа дээр?

-Нэг, хоёр хүний бие даан хийдэг улс төр гэж байхгүй. Ж.Баярмаа гэдэг хүн яагаад ганцхан Л.Оюун-Эрдэнэтэй зууралдаад байгаа юм. Хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргасан намын даргатайгаа яагаад үзэхгүй байгаа юм. Өөрийнх нь байгуулалцсан засаг биз дээ. Монголчууд Ж.Баярмааг шүүмжлэхээр хүлээж авахгүй байх. Яг үнэндээ Ж.Баярмаагийн хэлдэг үгийг хэн ч хэлчихнэ. Сөрөг хүчин өнөөдөр байхгүй учраас нэг хоёр хүн Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэнгүүт л ард түмний өмнө баатар болж хувирч байна. Ард түмэн аргаа барчихсны шинж.

Аа, тэр хүмүүс үнэхээр сөрөг хүчин байж чадах уу гэвэл чадахгүй. Яагаад гэвэл сөрөг хүчин гэдэг бодлогыг сөрөх үйл ажиллагаа. Хувь хүнийг биш. Ж.Баярмаа гишүүн мега төсөл, баялгийн сан гэх мэтийг дэмжинэ гэж мэдэгдэл гаргасан байна билээ. Мөртлөө данхар төрийг жижиглэнэ гэх. Ярьж байгаа зүйлээ огт мэдэхгүй байна гэдгээ мэдэгдлээрээ нотолж байна. Ийм улстөрчдийг сөрөг хүчин гэж би л хувьдаа үзэхгүй.

Хамтарсан ЗГ-ын эсрэг биш хувь хүн рүү дайрахыг сөрөг хүчний үйл ажиллагаа гэхгүй, зүгээр л жүжиг. Үнэхээр сөрөг хүчин, ардын төлөөх тэмцэгч юм бол намынхаа удирдлагуудыг шүүмжлэхээс ажлаа эхэлнэ. Үнэндээ ингэх боломжгүй. Өөрөө бас л нам дотроо хэсэг хүний фракцад харьяалагддаг, тэдгээр фракцуудын хүчний тэнцвэр дээр л УИХ-ын гишүүн болох боломж нь нээгдсэн хүн.

Ер нь ижилхэн үзэл баримтлалтай намууд бие биедээ сөрөг хүчин хийх боломжгүй. Эрх ашгаараа л зөрчилддөггүй юм бол өөр юугаараа зөрөх вэ?  Ийм ч учраас хувь хүн рүү чиглэсэн хэрүүл хийнэ. Гэтэл бодлогын сөрөг хүчин, үзэл санааны сөрөг хүчний орон зай Монголд маш их үгүйлэгдэж байна. Үнэхээр Монголд энэ зүйл байхгүй учраас иргэд ч хүн бүхний дургүй Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцвэл баатар болгож шүтэх жишээтэй.

-Гэтэл парламентад барууны нам алга байна шүү дээ.

-Байхгүй байна. Барууны үзэл баримтлалыг л би өнөөдөр ярих гэж оролдоод байна. Либертари нам бол МАН-аас гадна АН, ХҮН хоёрыг эсэргүүцнэ. Юуны өмнө жинхэнэ сөрөг хүчин гарч ирэх хэрэгтэй байна. Харин МАН бол анхнаасаа үзэл баримтлалаа зарлаад явж байгаа нам. АН, ХҮН хоёр бол жинхэнэ улс орныг хорлогч. Хувь хүний сайн мууг яриад юу ч өөрчлөгдөхгүй байна.

Бид анх барууны либертари үзлийг судалсан хэдэн залуус л байсан. ТББ-тай. Гэтэл ТББ-аараа олон нийтэд нэвтрэх боломжгүй юм билээ. Асуудал хувь хүнд биш үзэл санаанд бий гэдгийг ойлгуулах гэж л нам байгуулах дээр тогтсон. Түүнээс сайхан амьдруулна, гуравдагч хүчин болно энэ тэр гэхгүй. Гуравдагч хүчин гэж ер нь байхгүй. Эрх баригч ба сөрөг хүчин л гэж байх ёстой. Л.Оюун-Эрдэнийн эсрэг ялих шалихгүй үг хэлэнгүүт л ардын баатар болж байна гэхээр ойлгомжтой биз дээ. Хувь хүн рүү дайрдаг, бусдад таалагдах гэсэн хүмүүс л байдаг болчихлоо. Тэднийг сонголоо гэхэд дахиад л хулхидуулна шүү дээ. Хүний сайн мууд тулгуурлаж улс төр угаас явдаггүй учир тодорхой үзэл санаа, үнэт зүйлд тулгуурласан улс төрийн тогтолцоог хүмүүс цогцлоодог тухай бид мэдэхгүй байна.

-Либертари нам тэгвэл мега төсөл гэдгийг эсэргүүцэх нь ээ?

-Төр үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлох нь бүү хэл үйлдвэрлэлд хэрэгцээгүй зохицуулалт хийхийг ч баруун жигүүрийн үзэл санаа эсэргүүцдэг. Компаниуд өөрийнхөө хүмүүсийг төрд оруулж ирж, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлаа үүрүүлж, ашиг олдог, ийм зорилгоор бүтээн байгуулалт ярьдаг, үүнийгээ зөвтгөхийн төлөө зүүний социалист үзэл санаа, активистуудыг санхүүжүүлдэг социал демократ загварыг либертаричууд сайшаадаггүй.

Хувийн хэвшил, баялаг бүтээгч нэрээр хүмүүсийн толгойг эргүүлдэг бусармаг хүмүүс чөлөөт зах зээлийн нэрийг бузарладаг учир бид эдгээр хүмүүст таатай ханддаггүй.

Төр нийгмийн нөөцийг удирдан чиглүүлж болохгүй. Ямар ч нийтийн эрх ашиг нэрээр цөөн хүмүүст асар их нөөцийг дахин хуваарилах эрх мэдэл олгож болохгүй. Энэ бол зарчмын асуудал. Социализмыг сайн хүн бүтээж чадна гэдэгт бид итгэдэггүй. Иймээс хувь хүнд чиглэх бус мега төсөл мэтийн радикал зүүний бодлогуудыг хэн хэрэгжүүлэхээс үл хамааран сөрөх ёстой.

Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ

-Өөр үзэл баримтлал ярихаар одоо хиамчин гэж талцдаг, ерөөсөө өөр юм ярьсан хүнийг шууд л хүрээллээс шахан гаргаж, нийтээр үзэн яддаг болоод байгааг юу гэж хардаг вэ?

-Фанатизм ш дээ. Аврагч эзэн хайгаад л манай, танай тал болчих юм. Намайг арай ч хиамчин гэхгүй байх. Би системийг хөндлөнгөөс харж ярьж байна. Аль нэг талыг баримтлагч биш. Хөгшчүүдийг “Хоёр кг махаар ирээдүйгээ худалдагсад” гэж доромжилсон байна лээ, Ц.Уянга гэдэг хүн. Өөрөө ч бас активист биз дээ. Тэр жагсаж болдог, бусад нь болдоггүй хэрэг үү. Нөгөө хөгшчүүд нь харин сурч боловсрох, юмыг ойлгох цаг үеэ өөр нийгмийн тогтолцоонд өнгөрүүлсэн тэс өөр ойлголттой гэдгийг нь бид огт харгалзаж үзэхгүй байж шууд доромжилж байна.

“Надад албан тушаал өгчихсөн бол энд ирэхгүй” гэж Ц.Уянга өөрөө ярина лээ. Өөрсдийгөө л зөв, бусдыг хиамчид, тролл гэдэг болчихсон. Энэ бол мугуйдлал. Энэ улс төрийн бүлгүүдийн аль аль талыг баримталж, өөр хоорондоо хэрэлддэг хүмүүс зөвхөн өөрсдийгөө үнэн шударга, хүний хайлан, бусдыг хүний адаг мэтээр тайлбарладаг. Гаргаж байгаа хандлагууд нь өөр хоорондоо ялгарах зүйлгүй. Бусдыг тролл, хиамчин гэж байгаа бол өөрөө хиамчин байх магадлал өндөр ч юм шиг.

Зөвхөн нэг намын, нэг улстөрчийн эсрэг ярих бол биш ээ. Шударга байя. Хамтарсан засагт багтчихсан намын гишүүн МАН-ыг хараах нь инээдтэй. Зөвхөн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг л буруутгаад, дараагийн хүмүүст боломж олгох гэж байгаа бол олон түмний дургүйцэл дээр оппортунитизм хийж байгаа ёс зүйгүй үйлдэл шд. Активист жагсаалчид бүгдээрээ л аль нэг талыг баримтлагчид. Ний нуугүй хэлэхэд жагсаалаар тэмцэл хийдэг цаг өнгөрсөн. Нэг хүн огцорлоо гээд юу өөрчлөгдөх юм. Нам нь цаанаа УИХ-д олонх  бүрдүүлчихээд байхад чинь. Байгаа бүх нам нь хоорондоо байнга хамтардаг болчихоод байхад. Бид сөрөг хүчин хийх гэж байгаа бол, нэг бүлэглэлтэй нийлж нөгөөгийн эсрэг явж болохгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй. Анхнаасаа хөндлөнгийн байр суурь ярих ёстой. Жагсаалаар далимдуулж нэр хүнд олох гээд нам доторх бүлэглэлүүдийн аль нэг талд нь тусалж тэнэгтэж болохгүй л дээ.

Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардах эрх хүмүүст бий. Тэнд очсон залуусын олонхыг би хүндэтгэнэ. Гол нь хэзээ язааны жагсаалаар амьдраад сурчихсан хүмүүс тэнд очиж харагдахаар л дургүй хүрээд байна. Бид МАН, АН, ХҮН гурвыг яг нэг хэмжээнд авч үзэхгүй, нэгийг нь нөгөөгөөс илүүд үзэж байгаа тохиолдолд юу ч өөрчилж чадахгүй. Бид төрийн оролцоог нэмэгдүүлэхийг шаарддаг улс төрч бүхнийг Л.Оюун-Эрдэнийн хэмжээнд авч үздэг болсон цагт, социал демократ үзлийг нулимдаг болсон цагт байдал арай өөрчлөгдөх байх.

-Ингэхэд та болон танай хэсэг нөхдийн Либертари намаа бүртгүүлэх үйл хэрэг чинь юу болж байна?

-Улс төрийн намын хууль шинэчлэгдсэнтэй холбоотой бид бүртгэлийн үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. 14 хоног өнгөрсөн байна.  500 хүн цуглаж, гарын үсгээ зураад байна. Чамлахааргүй амжилт гэж би хувьдаа үзэж байна. УДШ-ээс нэрийн баталгаажуулалт авчихсан учраас тодорхой богино хугацаан дотор намыг үүсгэн байгуулах Их хурлаа хуралдуулна. Дахиад 300 гишүүн бидэнтэй нэгдэх шаардлага байгаа. Төлөвлөсөн хугацаанд болчих байх. Үүний дараа УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгнө. Энэ жилдээ багтааж намаа байгуулна гэдэгт итгэлтэй байна.

-Либертари гэдэг үзлээ яг товч тодорхой салгаж тайлбарлаач?

-Эдийн засгийн хувьд чөлөөт зах зээл, нийгэм соёлын хувьд консерватив үзэл баримтлалтай. Гадаад бодлогын хувьд төвийг сахина. Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавина. Маш товчоор хэлбэл ийм л үзэл баримтлалтай.

-Чөлөөт зах зээл гэдгийг хэлсэн бүр л мундаг харагддаг болчихсон өнөөгийн нийгэмд та нарын үзэл санаа холилдож бүдэгрээд байгаа юм биш үү?

-Буруугаар ойлгуулчихсан гээд бид чөлөөт зах зээлийг ярихгүй байж болохгүй биз дээ. Чөлөөт зах зээлийн үзэл санаа гэдэг нэг хоёр бизнесийн төлөө зүтгэх тухай яриа биш. Үүний ялгааг ойлгуулахын тулд чөлөөт зах зээлээ л ярина. Мөн барууны үзэл гэдэгт давхар нийгэм, соёлын асуудлыг хамарсан байр сууриуд бий. Монголд одоогоор эдгээр асуудлыг тодорхой хэлэлцэж эхлээгүй байх шиг. Гэхдээ удахгүй хэлэлцэж эхлэх нь тодорхой.

Өөрсдийн үндэстний онцлог ижилсэл, соёл уламжлал гэдэг юмаа хадгалж хамгаалж хойч үедээ үлдээнэ гэсэн үг. Бас эрх чөлөө, чөлөөт зах зээл гэдэг нь хүн бүр юу дуртайгаа хийж, дур зоргоороо аашилж, хариуцлагаас зугтах тухай ойлголт биш.

Үүнийг зөвөөр ойлгуулах ёстой. Хүйсээ солиод биеэ үнэлэхийг жишээлбэл дэмжээд явж байвал утгагүй. Нөгөөтээгүүр баруун, зүүний үзэл гэдэг нь ертөнцийн зүг чиг биш. Барууны гэхээр барууны улс орнуудын улстөрчдийг шүтнэ гэсэн үг биш. Өрнөдийг ч юм уу, Орос, Хятадыг онцгойлохгүй. Аль нэг талыг нь баримтлахгүй. Милей, Трамп, Германы АФД гэх намууд гарч ирж байна, эдгээр улс төрчид болон намууд баруун жигүүртээ багтдаг. Тэдний үзэл санаа, үйл хэргийг монголчуудад зөвөөр тайлбарлаж ойлгуулах шаардлагатай.

Олон жил тогтсон намууд ялгагдахаа байсан тул жижиг намууд баруун жигүүрийн үзэл санаанд тулгуурлан олны дэмжлэгийг татаж байна. Том намууд дандаа хүчтэй байна гэж үгүй. Тийм боломжгүй юм байна гэдгийг 20-р зууны олон том намууд Европт саяхан хүчээ алдсанаас олж харлаа. Олон нийтийн санаа бодол эргэчихээр ямар ч том эзэнт гүрэн нуран унадаг.

Нам гэдэг ойлголтын нэр хүнд даанч унасан байна л даа. Тэглээ гээд хаантай бололтой биш, хувьсгал хийлтэй биш. Өнөө үед нам болж л эрх ашгаа хамгаалахгүй бол өөр арга байхгүй шүү дээ. Том намуудын эсрэг сөрье гэвэл үзэл санаанд л тулгуурлана. Хувь хүний хэрүүл тэмцлээр хол явахгүй. Ямар ч бодит эерэг өөрчлөлтийг бий болгохгүй. Тийм учраас өнөөдөр хоорондоо ялгаатай юм шиг жүжгийг 30 гаруй жил тавьсан АН, МАН гэх өөр хоорондоо ялгарахгүй хоёр том намын гишүүд дэмжигчид муугийн эсрэг сайн тэмцлийг хийж байгаа мэт жүжиглэж, хүмүүсийг хуураад байгааг харахаар бухимдал төрөөд байна.

https://eguur.mn/597071/

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…
Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд УИХ-ын 2024 оны сонгуулиар унагах гэж ихээхэн хичээсэн. Гэвч баралгүй, тэр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж байв.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийг огцруулахын тулд хамтарсан Засгийн газрыг чичлээд л байна. Гэвч, удахгүй энэ зөв байсныг амьдрал нотолж л таарна даа. Зөвхөн саяын Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболт л гэхэд Тавантолгойг таалдаг манай Ухаахудагийнхнаас гадна Орос, Австрали, Индонезийн нөлөөгөөр гацдаг байсан. Хэрвээ энэ гэрээг Хятадын талтай хийлгүй 3-4 сар алдсан л бол Трампын тариф, Оросын байр суурь гээд дахиад боломж хаагдахаар байв. Ингэж, Тавантолгойн ордыг авч үлдээд, дээрээс нь Ухаахудаг хэсгийг Баялгийн санд авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярихдаа “…Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал юм.  Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ухаахудаг биднийх, “Шангрила” тэднийх гэдгийг л хэлж, бид ч тэгж ойлгох нь зөв байгаа юм.

Өнөөдөр дүрэмгүй тоглоомоор пирамид өрж байна. Тэр пирамид маргааш нурна. Харин түүнээс өмнө “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү” гэдгээ ухах нь чухал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.Энхболд: Л.Оюун-Эрдэнээс өөр Ухаа худагийг улсад авах асуудлыг УИХ-д оруулж чадах хүн байхгүй
УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдтой Монголын улс төрийн нөхцөл байдал, Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, мөн сүүлийн үед өрнөж буй жагсаал, олон нийтийн хөдөлгөөний талаар ярилцлаа.

-Юуны өмнө сүүлийн хэд хоног төв талбайд “Огцрох амархан” нэртэй жагсаал болж байна. Залуус Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан, орлогын ил тод байдал, өндөр хэрэглээтэй холбоотой асуудлуудыг тавьсан. Та энэ жагсаалыг ер нь юу гэж харж байна вэ?

-Энэ хоёр номноос эхлээд Ерөнхий сайд руу дайрч эхэлсэн л дээ...Энэ ном бол Таван толгойн Ухаа худагийн ордтой холбоотой архивын материал, олон баримтуудыг Хууль зүйн сайд О.Алтангэрэл 05 дугаар сарын 4-нд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан анх нийтэд мэдээлсэн. Түүнийг нь би бас өөрийн фэйсбүүк дээрээ постолсон. Нэгдүгээр ботийн тал хувь нь Таван толгойн орд түүн дотроо Ухаа худагтай холбоотой хайгуулын ажил, хөрөнгө оруулалт, гэрээ хэлцэлтэй холбоотой архивын баримтууд юм.

Социализмын үеэс эхтэй, 1970-аад оноос хойшхи баримтууд. Тухайн үеийн геологийн судалгааны материал, зарим нь төрийн байгууллагуудын хурлын протокол, Орос хэл дээр бичигдсэн олон тооны баримттай.

Яагаад орос хэл дээр гэхээр Таван толгой гэлтгүй бүхий л геологи судалгааны ажлыг ЗХУ-ын зээлээр хийдэг олон улсын геологичид ажилладаг байсан учраас ажлын хэл нь орос байж. Энэ бол бидний мэдэх ёстой түүх. Өнөөдөр Ухаа худгийг тойрсон асуудал нь уул уурхайн ашиг хүртэж байгаа монгол хүн бүрийн эрх ашигтай холбоотой учраас зөвхөн УИХ-ын гишүүд биш, ард иргэд ч мэдэх ёстой учраас би нийтэд дэлгэхийг зорьсон. Энэ бол Монгол Улсын баялгийн хайгуул, ашиглалтын талаарх баримт, эх сурвалжуудаас зөвхөн ганц орд Таван толгойг эмхэтгэн гаргасан хоёр боть эмхэтгэл юм. Албан хэрэгцээнд гэж тэмдэглэгдсэн байгаа ч үнэн хэрэгтээ монгол хүн бүрийн хувьцаа, хөрөнгө оруулалт, ашиг орлого үүнтэй холбоотой байгаа учраас ил тод байх ёстой. Нэгдүгээр ботид хайгуул хэрхэн эхэлсэн, хэн эхлүүлсэн, нөөцийг хэн тогтоосон, ямар протокол үйлдэгдсэн зэрэг архивын материалууд, санхүүгийн мэдээллүүд орсон. Мөн УИХ-аар хэлэлцүүлээгүй материалууд, М-Си-Эс хүртэл очсон түүх бүх зүйл тодорхой бичигдсэн.

Энэхүү хоёр ботид Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл хоёрын хувийн үнэлгээ дүгнэлт огт байхгүй. Тэр хоёр нөхөр юу хийсэн бэ гэхээр, асуудлаа УИХ-аар оруулахын тулд УИХ-ын гишүүдийг мэдээллээр хангаж өгсөн юм байна.

Чиний асуултанд хариулахад, одоо талбай дээр болоод байгаа үйл явц бол анх удаа болж буй зүйл биш. О.Алтангэрэл сайд бүтэн сайн өдөр энэхүү ботийн тухай постоо оруулаад, 3 өдрийн дараа энэхүү ном гишүүдийн гарт хүрч, дөрөв дэхь өдрөөс нь эхлэн Ерөнхий сайд руу хийх дайралт эхэлсэн. ЕС-н хүү нь 20 гаруй насны залуу байна лээ, хуульзүйн хувьд эцэг эхээсээ тасраад өөрийн орлого олж, амьдралаа авч явах насанд хүрсэн этгээд. Тэр хүний орлого зарлага бол монголчуудын санаа зовоод, тэр нь засгийн газрыг унагаах зүйл огт биш. Тэр бол зүгээр шалтаг. Жинхэнэ шалтгаан бол энэ хоёр ном УИХ-ын гишүүдэд хүрээд, гишүүд уншиж судлаад, MCS-ээс санхүүжилт авсан хэдэн арван хандив авсан нөхдүүд MCS рүүгээ “Бид нарт ном тараалаа. Энэ номыг уншаад үзэхээр яах аргагүй, УИХ-аар орвол бид нар Ухаа худагийг улсад ав гэж кноп дарахнээ. Яах аргагүй улсын орд юм байна. Яах аргагүй үнэ төлбөргүйгээр MCS авсан юм байна. Би бол кнопоор дэмжиж чадахгүй ээ” гэж хэлэхээр MCS -ийнхэн УИХ руу энэ асуудлыг оруулахгүйн тулд Засгийн газрыг унагаах гэж үзэж байна. MCS-ийг Ухаа худагийг авах гэлээ гэвэл талбай дээр хэн ч цугларахгүй шүү дээ, тэгэхээр Ерөнхий сайдын хүү, бэр болох гэж буй хүний хэрэглээг хөндөх нь өөрөө амар байсан байх.

-Тэгэхээр жагсаал бол үнэн хэрэгтээ Ерөнхий сайдын хүүгийн хэрэглээтэй бус, энэ ном, эдгээр баримттай холбоотой гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Дахин хэлэхэд, Ерөнхий сайдын хүү, бэр болох гэж буй хүнийх нь тансаг хэрэглээ гэх асуудал бол зүгээр шалтаг. Жинхэнэ шалтгаан нь бол О.Алтангэрэл сайдын нийтэд дэлгэсэн хоёр боть баримт. Тэнд байгаа мэдээлэл бол Монгол Улсын баялгийг яаж үнэгүй өгсөн, ямар албан тушаалтнууд оролцсон, ямар үндэслэлээр хувьд очсон тухай тодорхой баримт. Энэ ном бол зөвхөн УИХ-ын гишүүд гэлтгүй бүх монголчууд мэдэх ёстой зүйл. Учир нь энэ ордод монгол хүн бүрийн хувьцаа байгаа.

-Таныхаар энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх нь зүйтэй вэ?

-Хамгийн эхний зүйл бол асуудлыг ил тод хэлэлцэх ёстой. УИХ-д оруулж, хууль ёсны журмаар ярилцаж, нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж шийдвэр гаргах нь зүйтэй. Засгийн газрыг унагааж, асуудлыг хаалттай орхих нь богино хугацааны ашиг сонирхлын төлөө хийж байгаа улс төрийн маш хариуцлагагүй алхам. Ухаа худгийн хувьчлал, Эрдэнэс Тавантолгойн асуудал бол нийт ард түмний баялгийн асуудал. Тийм ч учраас ард түмэн энэ үйл явцыг анхааралтай ажиглаж, эрүүл шүүлтүүрээр хандах хэрэгтэй. Би Алтангэрэл сайдын санаачлаад явж байгаа “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх” тухай хуулийн төслийг дэмжиж байгаа.

Ер нь ганцхан Л.Оюун-Эрдэнийн хүү тансаг хэрэглээтэй юу гэвэл мэдээж үгүй өнөөдөр төрд ажиллаж ХОМ мэдүүлдэг 40 мянган төрийн албан хаагчдын хэрэглээ, хүүхдүүдийнх нь орлогыг ч шалгах хэрэгтэй.

Хуулийн дагуу ХОМ мэдүүлдэг 40000 төрийн албан хаагчаас ганцхан ЕС-г салган авч дайрч байгаа нь өөр зорилготойг нотолсон. Алтангэрэл сайдын хуулийг манай иргэд дэмжиж батлуулаад бүх төрд ажилладаг ХОМ мэдүүлдэг 40000 аа нэгд нэгэнгүй шалгах хэрэгтэй, орлогоосоо хэтэрсэн зарлагыг шалгахыг би ч гэсэн дэмжиж байгаа. Яагаад ЕС-н хүүг онцолж олон нийтийн шүүлтээр оруулж байгаа гэвэл тэр л энэ цаг үед Ухаа худаг, баялгийн тухай асуудлыг хөндөж байгаа ганц хүн юм.

-Тэгвэл Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд огцорчихвол энэ асуудал яах вэ?

-О.Алтангэрэл, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг унагачих юм бол дараагийн Засгийн газар энэ асуудлыг мартана. Түүх давтагдаж байна. 2008 онд л Ухаа худаг хувийн компанид очсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ухаж, ашиг олоод явж байна. Харин одоо л нэг буцааж авах боломж бүрдсэн байсан үед Засгийн газрыг унагаах оролдлого хийж байна. Тийм ч учраас улс төр, бизнесийн нөлөө бүхий хүчнүүд Ухаа худгийн ордыг улсад авах үйл явцыг зогсоохын төлөө ажиллаж байна. Эс тэгвээс УИХ-аар ороход хэн ч кноп дарахгүй байж чадахгүй асуудал юм. Тиймээс л анхаарлыг өөр зүйл рүү хандуулж байна. Нөгөөтэйгүүр дараагийн Ерөнхий сайд нь, “Оюунэрдэнэ, Алтангэрэл хоёр миний өмнөх Засгийн газарт Ухаа худгийг улсын өмч гэж батлаад, хууль УИХ-д өргөн барьсан байна. Энэ хууль чинь одоо надад дарамт болох нь ээ” гээд асуудлаа буцааж татна. Ингээд хэн ч дахин энэ асуудлыг сөхөхгүй, мартагдана. Ингээд эцэст нь ард түмэн хохирч, нэг компани ялах нөхцөл үүснэ.

-Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл нар огцорлоо гэж бодъё. Тэгвэл дараагийн ерөнхий сайд нь хэн болох шинжтэй байх шиг байна, таны бодлоор...?

-Мэдэхгүй. МАН-ынхан бүгд л болох гээд гүйгээд байгаа юм биш үү. Төгрөг нуурыг ярьж байгаа Н.Учрал байна. Эд нар бүгд хийхгүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Асуудлын гол нь монголчууд бүгд баян болох ёстой. Ганцхан Оджаргал баян болох ёсгүй. Оджаргалын хувьд Ухаа худагийг аргалаад хууль бусаар авсан. Цаашдаа аргалж байгаад дуустал нь явах сонирхолтой их байгаа.

-Та бид хоёрын ярилцлагыг харсан хүмүүс З.Энхболд Л.Оюун-Эрдэнийн улаан хамгаалагч болчихож гэж ярих хүмүүс гарах байх даа...?

-Магадгүй. Би дахиад 10 жилийн өмнөх асуудлаа ярьж болно. Тэр үед би УИХ-ын дарга, АН-ын дарга байсан. Ингээд сонгуульд орлоо. Тэгэхэд хүмүүс том төслөө явуулаагүй нь З.Энхболдын буруу гэж ойлгосон байгаа юм. Энэ суртал ухуулгыг Эм Си Эс хоёр жилийн хугацаанд хэчнээн ч зуун тэрбум төгрөгөөр явуулсныг мэдэхгүй. Энэ том төслөө явуулах ёстой гэсэн хөшигний цаана нөгөө Тавантолгойгоо бүгдийг үнэгүй өгөх улс төр явагдаж байсан. Тэр үед одоогийн энэ өрнөж байгаа үйл явдалтай яг адилхан зүйл болсон. Өөрөөр хэлбэл миний хувьд Тавантолгойг эд нар үнэгүй авах гэж байна гэж яриад тухайн үед сонсоогүй. Үүнтэй адил өнөөдөр Монголын бүх инфлүүнсерүүд “Эм Си Эс”-ээс мөнгө аваад Ерөнхий сайдын хүүхэд буруу, Ерөнхий сайд огцрох ёстой гэж яриад байна.

Буруу гэж яриад байгаа нь 10 жилийн өмнөх том төслөө явуулъя гэдэг хөшигтэй яг адилхан байгаа юм. Тэр үед “том төслөө явуулаагүй нь буруу” гэдэг нь, өнөөдрийн “Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээ буруу” гэдэгтэй ав адилхан сонсогдож байгаа.

Гэхдээ хөшигний цаана юу явагдаж байгааг харж чаддаг байх хэрэгтэй. Тэр үед том төслөө явуулая гэдгээр халхавчилж цаагуур нь Тавантолгойг бүхэлд нь үнэгүй авах гэж байсан байна. Харин өнөөдөр тэр хүүгийн буруу гэх хөшигний цаана Ухаа худагийг хувьдаа авах, ашигласаар байх далд сонирхол байна. Тэгэхээр энэ хоёр кэйс адилхан улс төр гэж ойлгох хэрэгтэй. Гол нь хөшигний цаана юу байгааг л нийтээрээ бид харж, ойлгох нь зөв. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ, О.Алтангэрэл гэх хоёр хүн л явчихвал энэ асуудал таг мартагдана. Дараагийн Ерөнхий сайд, Хуулийн сайд гарч ирсэн ч эд нар “За өмнөх Ерөнхий сайд, Хуулийн сайд чинь уг асуудлаас болж явсан шүү. Одоо энэ хоёр номоо буцааж тат, дахиж ийм юм хийж болохгүй шүү” гэж хэлнэ. Тиймээс бид Ухаа худаг бол ард түмний өмч байх ёстой гэж бодож, ойлгож байгаа Ерөнхий сайдыг угтаа олчихсон байгаа юм. Өөр ийм хүнийг олоход хэцүү л байна байх. Бараг л гарч ирэхгүй. Өөрөөр хэлбэл тэр бүлэглэл уг үйл явдлаар далимдуулж дараа дараагийн Ерөнхий сайд нарт том сануулга өгч байна гэсэн үг.

-Таны ярьж байгаагаар энэ бүлэглэлийг ер нь дийлэхгүй юм биш үү, тэгвэл...?

-Дийлэхийн тулд энэ 126 гишүүний талынх нь кноп л хэрэгтэй. Тэдний хувьд энэ гаргасан номоо уншаад зөв талд кнопдоод одоо байгаа хамтарсан Засгийн газар нь үргэлжлээд явж болно. Эсвэл “Эм Си Эс”-ээс хандивт авсан олон зуун тэрбум төгрөгөө бодоод Засгийн газраа унагааж, кнопдож болно. Хэрэв тийм дээрээ тулбал УИХ тарсан нь дээр. Угтаа баялгийн сандаа авч чадна гэж бүгд л ярьсан биз дээ. Бүх нам. Энэ Засаг утгаа Баялгийн сан нэртэй том даллагын уут бий болгочихлоо. Түүндээ хулгайд алдсан ордуудаа аваачиж хийх гээд хамгийн эхэнд хамгийн томыг нь барьчихсан л байна. Ингээд Ухаа худагийг тэрхүү даллагын савандаа оруулах гэж байхад санаатайгаар гацаачихлаа. Дундуур нь гарч ирсэн тэр гайнаас болоод нөгөө Баялгийн сан руу яг орох гэж байсан Ухаа худаг нь түдгэлзчихлээ. Угтаа Ухаа худаг нь орчихсон бол сард, жилд хэчнээн ч тэрбум, их наяд төгрөг орох юм. Түүнээс хичнээн ч иргэдэд хуваарилагдан очих юм, мэдэхгүй. Лав л бидний мэддэг тооноос хамаагүй их мөнгө байгаа юм. Гэтэл энэ хоёр гайтай ном шалтгаан нь болоод тэр хүүгийнх нь тансаглал шалтаг нь болоод энэ асуудал зогсож байх шиг. Тэгэхээр Ухаа худаг бол нэгдүгээр асуудал. Харин тэр Ерөнхий сайдын хүүхдийн тансаглал бол бүүр дараагийн асуудал. Энийг л ойлгочихмоор байгаа юм.

-Та сая хэллээ. Хулгайд алдсан ордуудаа стратегийн ордод авах гээд хамгийн томыг нь эхлээд барьчихлаа гэж. Тэгэхээр бусад ордуудыг яаж авах уу. Ухаа худагийг л авч чадахгүй бол бусад нь худлаа болох уу?

-Ухаа худаг бол номер нэг. Социализмын үед 10 тэрбум шилжих рублийн зээлийг ЗХУ аас авсан. Тэрхүү хоёр номын эхний бүлэгт Таван толгойн Ухаа худагийг нээсэн болон улсын өмч болох нь хөдөлшгүй баримтууд нь ил байна. Мөн социализмын дараах баримтууд нь ч байна. Өөрөөр хэлбэл 1997 оны Ашигт малтмалын хуулиас эхлээд баримтууд нь байгаа гэсэн үг. Харин хоёр дахь боть номонд одоогийн үйл явдал тэр чигтээ багтсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэг орд дээр гэхэд л хоёр боть гаргаж болж байна. Дахиад цаана нь хэдэн зуун орд байна. Тухайлбал, Хөшөөт гэхээр нэг орд нь л байхгүй юу, даа. Хөшөөтийг мөн авах гээд хойноос нь явж байгаа. Одоо болтол оруулж чадаагүй.

-Яагаад оруулж чаддаггүй юм бол, төрд хүсэл байхгүй байна уу, хүч нь хүрэхгүй байна уу?

-Тэгэхээр Монгол Улын Баялгийн сан хуулийн дагуу дүүрэх ёстой. Энэ санд орох ёстой байсан ч гадуур үлдчихсэн Хөшөөт шиг орд газрууд их байна. Ингээд эхнээс нь Ухаа худагийг аваад хийх гэсэн чинь гацчихлаа, мөн үү. Тэгэхээр үүнийг гацаж байгаад нь үлдсэн ороогүй ордын эзэд бүгд алгаа ташаад сууж байгаа шүү. Хөшөөтөөс эхлээд Төгрөг нуур гэх мэт ордууд. Хоёрдугаар хавсралтын 39 ордоос одоог болтол нэг ч орд буцаж Баялгийн санд ороогүй байна.

-Та түрүү нь хэлсэн. Даллагын сав шиг зүйл рүү хулгайд алдсан ордуудаа эхнээс нь хийх гэж байна гэж. Тэгвэл энэ асуудал зөвхөн Л.Оюун-Эрдэнийн үед хөдлөх ёстой байсан юм уу. Өмнөх Ерөнхий сайд, УИХ яагаад тэр сав руугаа орд газруудаа хийж чадаагүй юм бэ?

-2016-2024 он хүртэлх асуудлыг би мэдэхгүй. Учир нь энэ үед Ардын нам эрх барьсан. Үүнд АН хоёр удаагийн сонгуульд ялагдаад байгаагүй. Харин 2012-2016 оны асуудалд би хариулж чадна. Ардчилсан нам дотор тэрхүү даллагын сав гэж яриад байгаа Баялгийн сан руу юм хийхгүй байх тал нь олонх байсан. Харин тэр үед би эрийн сайнд гэх үү юу гэх үү арай гэж 40 гишүүн эмхэлж байж энэ саванд орчихсон байсан Тавантолгой буцаж гарах байсан асуудлыг зогсоож чадсан. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ сав руу орох үйлдэл хийх гэж байгаад гацаанд орлоо. Харин миний хувьд савнаас гарах гэж байсныг нь зогсоосон. Тэгэхээр тэр үед юуных нь савны гадна байгааг буцаж оруулах байсан байгаа биз. Савнаасаа гаргачихгүй байх асуудалд анхаарах шаардлагатай байсан. Ингээд 2016 оны сонгуулийн дараа Эрдэнэт үйлдвэр нь улсынх, Тавантолгой нь улсынх хэвээрээ өнөөгийн эрх баригчдад хүлээлгэж өгч байсан юм. Түүнээс хойш юу хийснийг Ардын намын дарга, удирдлагуудаас асуух ёстой.

Э.МӨНХТҮВШИН