Сирийн шинэ засгийн газар анхны парламентын гишүүдээ сонгоно


Сирийн удирдагч асан Башар аль-Ассадын дэглэм өнгөрсөн оны сүүлээр нуран унаснаар тус улсын ерөнхийлөгч Ахмед аль-Шараа томилогдоод буй. Тэгвэл тус улс ирэх сарын 5-нд Ардын ассамблей буюу анхны парламентаа бүрдүүлэх гэж байна. Ардын ассамблейн 210 суудлын гуравны нэгийг ерөнхийлөгч Ахмед аль-Шараа шууд томилох аж. Үлдсэн хэсгийг нь сонгуулийн хорооноос хянадаг орон нутгийн хороод сонгоно.
Ардын ассамблей нь олон жил төрийн хяналтад байсан эдийн засгийн бодлогыг шинэчлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг батлах, Сирийн гадаад бодлогыг өөрчлөх гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон батлах үүрэгтэй.
Сирийн засгийн газрын одоогийн тогтолцоо нь гадуурхагдсан нийгэмлэгүүдийг хангалттай төлөөлөхгүй байгааг шүүмжлэгчид хэлдэг. Өдгөө шинэ парламент илүү өргөн ардчилсан үйл явцын үндэс суурийг тавина гэж үзэж байна.
Сонгуулийн санал хураалтыг Сувейда, Хасака, Ракка мужуудад түр хойшлуулна. Энэ нь Сувейда мужид долдугаар сард друз дайчид болон суннит бедуин овгуудын хооронд мөргөлдөөн гарсан, Хасака, Ракка хотууд хэсэгчлэн Курд тэргүүтэй Сирийн ардчилсан хүчний хяналтад хэвээр байгаатай холбоотой. Иймд аюулгүй байдлын үүднээс санал хураалтыг түр хойшлуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан