Мексикт үерийн улмаас 41 хүн нас барж, 27 иргэн сураггүй алга болов


Мексикийн зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн пүрэв, баасан гарагт орсон их хэмжээний аадар борооны улмаас хүчтэй үер бууж, хөрсний гулгалт үүсэн, 41 хүн нас барж, 27 иргэн сураггүй алга болжээ. Гамшгийн улмаас Идальго, Пуэбла, Веракрус зэрэг муж хамгийн их хохирол амссан бөгөөд 34 мянга гаруй барилга, байшин сүйдсэн байна. Зөвхөн Пуэбла мужид гэхэд 80 мянга орчим оршин суугч гамшигт өртсөн аж. Мөн орон даяар 320 мянга гаруй айлын цахилгаан тасарсан гэнэ.
Мексикийн Засгийн газар болон Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын шийдвэрээр гамшигт өртсөн хүмүүст туслах, авто зам сэргээх, эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 8700 орчим албан хаагч ажиллаж буй. Тэнгисийн цэргийнхэн 900 орчим хүнийг хоргодох байранд өчигдөр нүүлгэн шилжүүлжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан