Ахлагч бүрэлдэхүүний спортын тэмцээнээс алтан медаль хүртлээ

  • Ахлагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хос алтан медаль хүртлээ.

    Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд баг тамирчид тэргүүлсэн бол шатрын эмэгтэйчүүдийн төрөлд ахлагч Л.Алтанцэцэг алтан медалийн эзэн боллоо.

    Зэвсэгт хүчний жанжин штабаас “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулсан тус тэмцээн нь байгууллагуудын ахлагч нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, спортын ур чадвар, бие бялдрын хөгжил, эв нэгдлийг төлөвшүүлэх онцлогтой юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан