
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.11.10-11.16/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгаалж, 36 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Нийт дуудлагын 55 нь обьектын гал түймэр, 1 нь ой, хээрийн түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь хүчтэй салхи шуурга, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.








































