Трамп: Венесуэлийн агаарын хилийг хаалттай гэж үзэх хэрэгтэй


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.11.29/ мэдэгдэл хийхдээ Венесуэлийн агаарын хилийг бүрэн хаалттай гэж үзэх хэрэгтэй хэмээжээ. Тэр нэмэлт мэдээлэл өгөөгүй нь тодорхойгүй байдал үүсгээд байна. Сүүлийн үед Трампын захиргаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн засгийн газарт дарамт шахалт үзүүлэх болсон.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Бүх агаарын тээврийн компаниуд, нисгэгчид, хар тамхины наймаачид болон хүний наймаачид та бүхэнд хандаж хэлэхэд Венесуэлийн агаарын хилийг бүрэн хаана” гэж бичсэн юм. Түүнийг ингэж бичсэний дараа “Reuters” агентлаг АНУ-ын албан тушаалтнуудтай холбогдсон байна. Тэдгээр албан тушаалтнууд Трампын мэдэгдлийг сонсоод гайхширч, Венесуэлийн агаарын орон зайг хаах ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа явагдаж байгааг мэдээгүй гэжээ.
Венесуэлийн засгийн газар Трампын нийтлэлийг буруушааж, улсынх нь тусгаар тогтнолд заналхийлж, олон улсын хуулийг зөрчиж байна хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

Талархал