
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна. Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна.
Увс аймгийн Сагил, Баруунтуруун, Зүүнхангай, Өндөрхангай, Түргэн, Тэс сум, Ховд аймгийн Булган сум, Завхан Тэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тосонцэнгэл, Алдархаан, Цагаанхайрхан, Их-Уул, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цагаан-Үүр, Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Жаргалант, Галуут сум, Булган аймгийн Тэшиг, Хангал, Гурванбулаг, Баяннуур, Сэлэнгэ, Дашинчилэн сум, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Өндөрширээт, Лүн, Заамар, Цээл, Угтаалцайдам, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт сум, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Баянгол, Сант, Төгрөг, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Өлзийт сум, Дундговь аймгийн Сайхан-Овоон хойд сумдаар, Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Чулуунхороот, Сэргэлэн, Цагаан-Овоо суманд 11-20 см зузаантай, 0.11-0.27 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаантай, 0.10-0.29 г/см3 нягттай байна.
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурьдвал Увсын Ховд, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Баянтэс, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуул, Орхон, Хушаатад 31-40 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ










































