
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн тусгай ажиллагааны үеэр шинэ төрлийн нууц зэвсэгийг ашигласан гэж мэдээллээ.
Трамп Нью-Йорк Пост сонинд өгсөн ярилцлагадаа уг зэвсгийг “The Discombobulator”-Дезориентатор гэж нэрлэсэн бөгөөд, түүний мэдэгдсэнээр энэ төхөөрөмж Венесуэлийн цэргийн техник тоног төхөөрөмжийг ажиллахгүй болгоход ихээхэн нөлөө үзүүлжээ.
Тэрээр энэ зэвсгийн тухай олон нийтэд дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй гэж хэлсэн ч, уг төхөөрөмжийн тусламжтайгаар Венесуэл дэхь Орос болон хятадын системүүд ажиллахаа больсон гэв.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам жил орчмын өмнө “Хаванагийн синдром” хэмээн нэрлэгддэг шинж тэмдгийг үүсгэдэг байж магадгүй төхөөрөмжийг худалдан авсан аж.
2016 оноос хойш дэлхийн янз бүрийн улс оронд ажиллаж буй АНУ-ын төрийн албан хаагчдад илэрч буй тайлбарлашгүй шинж тэмдгүүдийг “Хаванагийн синдром” гэж нэрлэдэг. Кубын Хавана хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад байнга чимээ сонсогдох, чих өвдөх, толгой дотор чичирхийлэл, даралт мэдрэгдэх, мөн толгой эргэх зовууриуд илэрсний дараа ингэж нэрлэх болжээ. Үүний шалтгааныг бүрэн тодруулж чадаагүй боловч “Хаванагийн синдром” нь бичил долгионы нөлөөнөөс үүсдэг байж магадгүй үздэг.
Америкийн цэргүүд дайрах үеэр Венесуэлийн ерөнхийлөгчийн бие хамгаалагчдын хамраас гэнэт цус гоожиж эхэлсэн, мөн зарим нь цусаар бөөлжиж байсан тухай “New York Post” сонинд Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон хүмүүсийн ярьсныг эш татан бичжээ.










































