
Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон орчны бүсэд наймдугаар сарын 31-нээс хойш нийт 42 баавгай бүртгэгджээ.
Үүнээс Дорнод аймгийн Баян-Уул сумаас хүргэгдсэн хоёр, Хэнтий аймгийн Норовлин сумаас ирсэн нэг бамбаруушийг долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлсний дараа есдүгээр сарын 15-нд байгальд нь буцаан тавьсан байна.
Бамбаруушийг буцаан тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан “Шуурхай баг”-тай хамтран аюулгүй гүйцэтгэжээ.
Иргэдийг баавгайтай бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хүрэн баавгайтай холбоотой мэдээллийг 99777844, 88023035 дугаарт өгөхийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зөвлөлөө.








































